Хустайн нуруунд тахь сэргээн нутагшуулж, зэрлэгшүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж тоо толгой нь жилээс жилд өсч байгаа юм. Монгол нутагт зэрлэг адуу болох тахь хэрхэн нутагшиж байгаа талаар Хустайн тахь судлаач Б.Өсөхжаргалтай ярилцлаа.
-Монголд зэрлэг адуу болох тахийг хэзээнээс эхэлж нутагшуулж эхэлсэн бэ. Анх яагаад нутагшуулахаар болсон юм бэ?
-Тахийг яагаад Монголд нутагшуулах чухал ач холбогдолтой вэ гэхээр 1880-аад оны үеэр Европт зэрлэг адуу устсан. Тэрнээс хойш дэлхийд зэрлэг адуу үлдсэнгүй гэж судлаачид бат итгэж байсан юм. 1881 онд Польш улсын Оросын армийн хурандаа Ролти гэж хүн Төв Азийг судлахаар явж байгаад Орос, Хятадын хилийн харуулын захирагчтай юм ярьж нэг орой хоноход нь адууны гавлын яс өгсөн юм билээ. Түүнийгээ Кыргызээс нэгэн анчин агнасан. Нутгийн иргэд зэрлэг адуу гэж үздэг гэж хэлсэн байдаг юм. Тухайн үед Ролти нутагтаа очоод адуу судлаач найздаа нөгөө гавлын ясаа өгсөн. Найз нь гурван жилийн хугацаанд 22 төрлийн адуутай харьцуулж судлахад тэс өөр төрлийн адуу байна гэж харсан гэдэг. Тэгээд 1881 онд дэлхий нийтэд зарласан. Цоо шинэ төрлийн зэрлэг адуу байна гэж.
Тухайн үед хүмүүс итгээгүй. Хэрвээ зэрлэг адуу гэж үзвэл Монголын гэрийн адуу, говийн хулан хоёр нь хоорондоо эрлийзжэн гарсан удам байж магадгүй гэж маргаж байсан. Дараа нь хэрвээ үнэхээр сүүлчийн зэрлэг адуу юм бол яагаад шинжлэх ухааны эргэлтэд оруулж болохгүй юм бэ гэсэн санаагаар 1898-1903 оны хооронд гадаадын болон хөдөөгийн залуус нийлээд Монголын говиос 88 унага барьсан. Тэр 88 унаганаас 53 нь амьдаараа Европын оронд хүргэгдэн азарга гүү гээд хосоор нь Европын 300 паркуудаар тараагдсан.
Тэр 53-аас зөвхөн 13 нь л үр төл гаргасан. Одоогоор дэлхийн хэмжээнд 26 орны 100-гаад паркад 2000 тахь байгаа. Тэр бүх тахиуд Монголоос гарсан 13 тахийн үр удам юм. 1960-аад оны үед цус ойртолт өндөр хэмжээнд хүрсэн. Олон унага гарсан хэдий ч амьдралын хугацаа нь богино болсон. Тиймээс судлаачид тахийг зоо паркийн хэмжээнд байлгаад байвал алдаж болзошгүй юм байна, Ганцхан аврах арга зам бол нутагт нь нутагшуулах гэж үзсэн. Тэгээд 1976 онд Дэлхийн бүх зоо паркууд дээр байгаа тахийн хамгийн шилмэлийг судлаад Герман, Голландад үржүүлж улмаар Монголд 1993 оноос авчирсан.
-Тахь нутагшуулахад гол санаачилсан хүн нь хэн юм бэ?
-Гол санаачлагч хүн нь Инга Баун, Ян Баун гэж хоёр хүн. Гэрлээд бал сарынхаа аяллын үеэр Чехийн зоо парк үзэж явахдаа тэжээлээр хооллодог тахь хашааныхаа шонг мэрээд зогсож байхыг хараад тэд үлдсэн бүх амьдралаа энэ амьтны төлөө зориулна гэж шийдсэн байдаг. Тэгээд тэд нэг азарга, нэг гүүг 30-50 мянган ам.доллараар худалдаж аваад Монгол руу тээвэрлэж эхэлсэн.
-Зэрлэг адууг нутагшуулахад бэрхшээлтэй зүйл байдаг уу?
-Харьцангүй зөөлөн дулаан уур амьсгалтай Европын орноос хатуу ширүүн уур амьсгалтай Монгол руу ирж байгаа учраас эхний жилүүдийн хоргодол их байсан. Одоо манайд 240-өөд тахь байгаагаас 23 нь гадаадад үлдсэн байгаа. Одоо хээр талд биеэ даах чадвартай болсон.
-Сүргийн бүтэц ямар байдаг юм бэ?
-Монгол гэрийн адуу шиг нэг азарга адуу бүтэцтэй. Нэг азарга өөрийн гүүг хурааж үр төл гаргадаг. Хамгийн багадаа нэг азарга нэг гүү бол хамгийн ихдээ нэг азарга есөн гүүтэй байдаг. Монгол 29 азарга тахьтай. Харин гэрийн азаргыг шилж сонгож байгаад азарга болгодог. Тахь бол гарсан унага болгон нь азарга болох боломжтой. Тиймээс тахийн хооронд тулаан, зодоон ихтэй байдаг. Одоо ирэх дөрөвдүгээр сараас гүүнүүд унагалаж эхэлнэ.
-Тахийн унаганууд нэртэй юу?
-Бүх тахиуд нэртэй. Байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг гадны жуулчид хамгийн доод тал нь 100 доллар төлөөд унага үрчлэх буюу нэр өгдөг. Тухайлбал, Тара, Тока, Тасияа гэх мэт. Харин Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч асан Н.Багабанди нартай гэж. нэр өгч байсан. Ж.Гүррагчаа Салиут гэж нэрлэсэн бол Ц.Шийрэвдамба өөрийн хүүгийн Маргад гэдэг нэрийг өгсөн. Маргад одоогоор сүрэг толгойлсон азарга.
-Тахиудын хамгийн хөгшин болоод залуу нь хэдэн настай байна вэ?
-1993 онд ганц гүү оруулж ирсэн. Хамгийн хөгшин 24 настай гүү байгаа. Хустайн тахь, ууган унага Манлай 17 настай азарга бий. Хамгийн нялх нь найман сарын эхээр төрсөн тахь бий.
-Манайхан шинэ төрсөн унаганд нэр өгөх гэж их ирэх үү?
-Олон хоногтой жилд жуулчид үрчилж аваад нэр өгдөг. Зарим жилд нэргүй унага үлддэг. Түүнд хүмүүс сонирхолтой нэр өгч болдог.
-Тахийг хэд хэдээр нь тээвэрлэдэг юм бэ?
-Монгол руу дөрвөн удаа 16-гаар тээвэрлэсэн. Нэг удаа 20 тахь тээвэрлэсэн. Ер нь баруун европын Голландаас Орос руу онгоцоор тээвэрлээд" Оросын Иркутскээр дам-жин Улаанбаатарт ирдэг. Тэгээд Хустайн нуруунд авчирдаг.
-Тээвэрлэж авчраад шууд байгальд нь тавих уу?
-270 орчим кг жинтэй томоохон амьтныг нутагшуулахад хоёр янз байдаг. Шууд хашаанд хийхэд өөрийгөө гэмтээх тохиолдол өндөр. Тиймээс тахь нутагшуулахад хатуу, зөөлөн суллалт гэж онол байдаг. Хатуу суллалт гэдэг нь онгоцноос буулгаад шууд байгальд тавих бол зөөлөн суллалт нь 1-2 жилийн хугацаанд хашаанд дасан зохицуулдаг. Манайх зөөлөн суллалтаар нутагшуулдаг. Анх 1998 онд 20 тахь авчрахдаа хатуу суллалт туршлага хийж нэг азарга гурван гүүг тэр дор нь онгоцноос суллаж байсан. Мөн нэг азарга, гурван гүүг хашаанд хийж дасгаж байсан.
-Зэрлэг адууны хурд Монгол гэрийн адуунаас хэр хурдан байх вэ?
-Монгол адууг бодвол огцом хурдалдаггүй. Жигд хурдаар хол зай туулдаг.
Б.Ариунтуяа http://www.niigmiintoli.mn/