“Өрхийн эмнэлгийнхэн эм бичиж өгөхөөс өөр ажил хийдэггүй” гэж ярьдаг цаг ард хоцорчээ.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ жилээс жилд өргөжиж байна. Үүний жишээ нь Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төв.
Тус төв эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэддээ улам ойртуулж, биохими, хеликобактери, шээс, цус, ДОХ-ын шинжилгээ, зүрхний бичлэг хийх тоног төхөөрөмжтэй болжээ.
Нөхөн сэргээх бүх төрлийн эмчилгээ, дархлаажуулалт, 14 нэр төрлийн шинжилгээ хийдэг лаборатори байгуулсан нь бусад өрхийн эмнэлэгтэй харьцуулахад томоохон давуу тал.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэлд өрхийн загвар эмнэлэг байгуулах төслийн хүрээнд 2011 онд уг төвийн барилга, тоног төхөөрөмжийг шинэчилж эхэлжээ.
Ингэснээр нөхөн сэргээх бүх төрлийн эмчилгээ, дархлаажуулалт, 14 нэр төрлийн шинжилгээ хийдэг лаборатори байгуулсан нь бусад өрхийн эмнэлэгтэй харьцуулахад томоохон давуу тал.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинжилгээний тоног төхөөрөмж оруулж ирэн, өнгөрсөн нэгдүгээр сараас ажиллуулж, анхан шатны эмнэлэгт авч болох бүх шинжилгээг хийж эхэлсэн байна.
“Эндээ шинжилгээ өгдөг болсноор дүүргийн эмнэлэг рүү явахгүй, дараалалд зогсохгүй амар болсон. Манай дүүрэг хүн ам олонтой болохоор эмнэлэг нь хүн ихтэй, эмч нар нь нэлээд ачаалалтай ажилладаг гээд маргааш нь юм уу, нөгөөдөр нь шинжилгээний хариуг гаргадаг. Өрхийн эмнэлэг бүр “Одонт манал” шиг болчихвол дүүргийн эмнэлгийн ачаалал багасна” гэж иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.
Олонх эмнэлэгт шээсний шинжилгээний хариуг найман үзүүлэлтээр гаргадаг бол тус эмнэлэгт 14 үзүүлэлтээр гаргадаг, бусад шинжилгээ нь зарим эмнэлгийнхээс хэд хэдэн зүйлээрээ илүү аж.
Тус төвийн шинжилгээ хийх тоног төхөөрөмжийг ХБНГУ-аас оруулж ирсэн, бусад газрынхтай харьцуулахад дэвшилт техник, технологид суурилсан тул хариуг газар дээр нь гаргаж өгдөг гэнэ.

“Эмнэлгийн үйл ажиллагаа сайжирч байна. Бусад өрхийн эмнэлэгтэй харьцуулахад барилга нь хүртэл арай том. Мөн 4-5 эмч зэрэг үзлэг хийдэг. Төрөл бүрийн шинжилгээ авдаг болсон байна. Сая шээсний шинжилгээ өглөө. Үнэгүй юм болов уу гэж бодтол 2500 төгрөг гэнэ. Уг нь дүүргийн эмнэлэг дээр үнэгүй байдаг. Гэхдээ хурдан авч, хариуг нь шууд гаргаж өгсөн” гэж тус хорооны иргэн Л.Гэрэлмаа ярилаа.
Тус төвийн дарга Л.Оюунчимэгээс шинжилгээний төлбөрийн талаар тодруулахад “Анхан шатны эмнэлэг иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ гэж хуульд заасан. Урвалж, тест, зүү гээд манайд хэрэглэж буй тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн бүр төлбөртэй. Шинжилгээ хийхэд ямар зардал гарч байна, түүнийг нь л бид иргэдээс авдаг. Түүнээс биш хувийн эмнэлгүүд шиг ажилчдын цалин хөлс, урсгал зардал зэргийг нэмж, илүү мөнгө авдаггүй. Манай шинжилгээний үнэ нэг таваг хоолны өртгөөс ч бага. Үйлчлүүлэгчид мөнгөө дургүйцэлгүй өгдөг. Зарим нь үнэгүй байх ёстой гэдэг. Бид тийм үед нь заавал өг гэж шаарддаггүй. Хүн бүр дуртай газраа үзүүлэх эрхтэй. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс төлбөр авдаггүй. Өрхийн эрүүл мэндийн төвөөр ихэвчлэн өндөр настан, хүүхдүүд үйлчлүүлдэг болохоор шинжилгээгээ голдуу үнэгүй хийж байна” гэлээ.
Нэг иргэнд ногдох зардлаар буюу хороонд бүртгэлтэй хүн амын тоогоор санхүүждэг өрхийн эрүүл мэндийн төвийнхөн бүртгэлтэйгээсээ олон хүн үзээд, нэмж үнэгүй шинжилгээ хийнэ гэвэл алдагдалд орохоос гадна цаашид тоног төхөөрөмжийнхөө дагалдах хэрэглэгдэх үүнийг авч чадахгүй болж мэднэ. Тиймээс шинжилгээгээ үнэтэй болгосон гэж эмч нар тайлбарласан.
Иргэдийн олонх нь эмнэлэг нь ийм болж өөрчлөгдсөнийг мэдээгүй бололтой. Эмч нар гэрт нь очиж үзлэг хийгээд, “Шинжилгээ хийлгээрэй” гэж хэлсэн хүмүүс голцуу ирж байгаа аж. Цаашид үйлчлүүлэгч олшрох нь тодорхой.
Одоогоор нэг эмч өдөрт дунджаар дөрвөн шинжилгээ хийж байгаа гэнэ. Тус эмнэлгийнхэн “Өрхийн эмнэлэг жилээс жилд хөгжиж байгаа. Анх өрхийн эмнэлэг гэсэн нэртэй байснаа 2013 онд Өрхийн эрүүл мэндийн төв болсон. Өрхийн эмнэлэг гэж нэрлэж байсан үеийг одоогийнхтой харьцуулахад дэвшилттэй зүйл олон бий. Бусад эмнэлэг манайх шиг болох цаг ойрхон байна. Дараа нь түүнээс ч илүү болно. Эдийн засгийнх нь хувьд төр, засгаас дэмжвэл үүнээс илүү хөгжих боломж харагдаж байна” гэсэн юм.
Ч.Мөнхзул