“Нөхцөлгүй” их баялаг
Саяхан Уул уурхай, геологийн сайд асан Ч.Хурц тэргүүтэй арваад эрдэмтэн Эрдэс баялгийн талаарх төрийн бодлогын төсөл боловсруулжээ. Тэрхүү бодлогын төсөлдөө Тавантолгойгоос Нарийнсухайт хүртэлх дайдад коксжих нүүрсний 12 орд байгааг дурдсан нь анхаарал татав.
Эдгээр нь Өмнөговь аймагт орших Тавантолгой, Овоот, Сүмбэр, Жавхлант, Хүрэнтолгой, Баянтэс, Жаргалант, Билүүт, Эрдэнэбулаг, Цагаантолгой, Тулгат, Барууннаран зэрэг аж.
Ордуудын дөрвийнх нь нөөцийг бодитоор тогтоосон бол бусдынхыг нь таамгаар гаргажээ. Монгол Улс жил бүр 100 сая тонн коксжих нүүрс баяжуулан экспортлоход энэ ордуудын нөөцийг 100 жил ашиглана гэж геологичид тооцоолжээ. Энэ нь ирээдүйд Монголын газар нутгаас 10 тэрбум тонн коксжих нүүрсний нөөц илэрнэ гэсэн үг.
Монголын баруун аймгуудын зарим нутагт коксжих нүүрсний орд байж болох илэрц хэд хэд олджээ. Иймээс Монголын коксжих нүүрсний нөөц цаашид улам өснө гэдэгт салбарынхан нь бат итгэж байна. Энэ бол зөвхөн коксжих нүүрсний хэмжээ. Тэгвэл Монголын газар нутаг үүнээс хэд дахин илүү эрчим хүчний нүүрсний нөөцтэй. Төв аймгийн нутгийн зүүн урд үзүүрээс наран ургах зүгт Сүхбаатар аймгийн төв хүртэл үргэлжлэх хүрэн нүүрсний сав газар бий.
Эрдэмтдийн тооцоолсноор Монгол Улс нийт 162 тэрбум тонн нүүрсний нөөцтэй ажээ. Бид жилд 10 сая хүрэхгүй тонн нүүрс хэрэглэдэг гэхээр хэдэн үеэрээ үрээд барахг үй “нөхцөлгүй” их баялаг юм. Эрдэс баялгийн шинэ орд нээгдэх бүрт монголчууд “Алтан дээр суусан гуйлгачин” гэдэг хочиндоо улам нийцэж байх шиг. Манай улсын эдийн засгийн түвшин “хөгжингүй орнуудад түүхий эд нийлүүлэгч” гэсэн ангилалд багтаж байгаа. Дараагийн тэмүүлэх түвшин нь үйлдвэрлэгч орон болох.
Үйлдвэрлэгч болохын тулд эхний ээлжинд түүхий эдээ худалдаж, хэтэвчээ зузаалах шаардлагатай. Монголчуудад чөмөг суулгах түүхий эд нь зэсээс гадна, дэлхийн гангийн үйлдвэрүүдийн гол бүтээгдэх үүн болох коксжих нүүрс. Бид кокс хими, хүрэн нүүрснээс шатахуун, чулуун нүүрснээс хий ялгах үйлдвэр байгуулах мөнгөтэй болохын тулд нүүрсээ түүхийгээр нь зарахаас өөр аргагүй. Наад зах нь угаах үйлдвэр барих мөнгөө олохын тул нүүрсээ зарах учиртай.
Манай улсын коксжих нүүрс экспортолсон түүх 2004 оноос эхтэй. Тухайн үед “Тавантолгой” компани Хятад руу коксжих нүүрсээ экспортлох жимийг гаргасан. Түүнээс хойш Тавантолгой, Нарийн сухайтын ордоос Хятад руу нүүрс тасралтгүй экспортолж байна. Нүүрсний экспорт төсвийн орлогыг бүрдүүлдэг хамгийн гол салбар болов. Хятад бидний нүүрсээ “нүүлгэж” ашиг олох цорын ганц зах зээл байсаар. Монголын нүүрсээ худалдах гол зах зээл газар зүйн байршлын хувьд ч Хятад байх нь гарцаагүй.
Ганц зах зээлийн гажиг
Хятадын өмнөх удирдагч Ху Жинтао орон сууцны ханшийг бууруулахаар гангийн үнийг хямдруулах бодлого баримталсан. Төрийн бодлого маш шуурхай хэрэгждэг Хятадын зах зээлд гангийн үнэ төд удалгүй унав. Дагаад коксжих нүүрсний үнэ уналаа.
Боловсруулаагүй коксжих нүүрсний жишиг үнэ 40 ам.доллараар буурч, дунджаар 69 болсон нь улсын төсөв 200 тэрбум төгрөгөөр тасрахад хүргэсэн тухай мэдээллийг Сангийн яамнаас өгч байна. Нүүрсний экспорт улсын төс өв, санхүүд ингэж хүчтэй нөлөөлдөг болжээ. Тиймээс цорын ганц зах зээл Хятад улс хилээ хаавал яах вэ? гэсэн асуулт байнга айдас дагуулна. Хилээ хаавал Монгол Улсын төсөв тасарч, эдийн засаг хямрах нь ойлгомжтой. Ганц зах зээлийн гажгаас гаргах гарц, дэд бүтэц одоохондоо монголчуудад алга.
Өвөрмонголын компаниуд “Нүүрс импортлогчдын ассоциаци” байгуулаад хуйвалдаж, манай нүүрсийг үнэг үйдүүлэх оролдлого хийж байгааг салбарынхан ярьж байна. Тэдэнтэй хэл амаа олоход ч хэцүү гэнэ. Манайхан ч шороотой нүүрс хүргэж өгөөд хятадуудыг хашраадаг сурагтай. Цаадуул нь нүүрснийхээ шороог цэвэрлэх зардалд “шатаад” Монголын нүүрсний үнийг өндийлгөхгүй гэж шазуур зуудгийг зарим эх сурвалж дуулгаж байна.
Хятадууд 2012 онд 600 тэрбум тонн коксжих нүүрс хэрэглэжээ. Үүнийхээ 10 хувь буюу 60 сая тонныг гадаадаас импортолсон статиктик мэдээ байна. Бусдыг нь өөрсдөө олборлосон гэнэ. Тэгэхээр 60-70 сая тонн коксжих нүүрс нийлүүлэх зах зээлд манайхан Австрали, Индонези гэсэн “аваргууд”-тай өрсөлдөж байна. Австралийн нүүрсний ордууд өнгөрсөн жил усанд автахад манайхан Хятадын нүүрсний импортын 40 хувийг нийлүүлсэн.
Энэ жилээс өрсөлдөөн нэлээд ширүүсчээ. Хятадын зах зээлд АНУ, Орос, Канад, Вьетнам, Мозамбик улс орж ирсэн гэнэ. Нийлүүлэлтийн өрсөлдөөн ширүүсэх тусам хятадууд гэдийх нь мэдээж. Наймаанд найз байдагг үйг сануулж, манай нүүрсийг улам хямд үнээр худалдан авах санаархлаа тулгадаг болсон гэнэ.
Монголчууд нүүрсээ Япон, Солонгост нийлүүлж, шинэ зах зээл нээх сонирхолтой байгаа. Гэвч зардал бууруулах хамгийн ашигтай хувилбар нь Хятадын нутгаар транзит тээвэр хийж, нүүрсээ далайн боомтод хүргэх. Хятадууд транзит тээвэр хийхийг зөвшөөрөх үү. Энэ асуултад одоо болтол хариулт олдоогүй байна. Оросууд Алс дорнодын төмөр замаар нүүрсээ тээвэрлэхийг зөвш өөрсөн. Гэвч тээврийн зардал хэт өндөр гарах учраас ашигг үй гэнэ.
Урд хөршийнхөн Монголын нүүрсний олборлогч компаниудыг хүйтэн уур амьсгалтай угтах болсон энэ цагт бидэнд транзит тээврийн зөвш өөрөл өгөхгүй л болов уу. Манай улсаас өөр түүхий нүүрс экспортолдог улс дэлхийд байхгүй. Дэлхийн зах зээлд түүхий нүүрсний үнэ ханш, дагах жишиг ч гэж байхг үй. Манайхан ядаж угаасан нүүрс нийлүүлбэл Австрали, Индонезийн үнэтэй жиших боломж бүрдэх юм.
Харилцааны найраа
Тавантолгойн ордоос нүүрс олборлож байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн баруун хэсгийн нүүрсээ уурхайнхаа аман дээрээс худалдаж байгаа. Мөн “жижиг” хэмээн нэрийддэг “Тавантолгой” компани аман дээрээсээ нүүрсээ худалддаг.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Хил рүү нүүрсээ ачвал тээврийн зардлаа даана. Манайх тээвэр хийдэг охин компанигүй болохоор илүү зардал гаргадаг. Олборлогч компаниудынхаа үйл ажиллагааны хөлсөн дээр 30 хувийн ашиг нэмээд нүүрсээ амнаас нь Хятадын компаниудад худалдаж байгаа.
Өөрийн тээврийн компанитай, хилийн боомтын наана буулгах, ачих талбайтай, хил гараад угаах үйлдвэртэй компани манай нүүрсийг авсан. Ингэж худалдах нь бидэнд ашигтай” гэв. Тэрбээр нэг тонн нүүрсээ хэдэн төгрөгөөр худалдаж байгаагаа нууцлав.
Манайхан Өвөрмонголын “Нүүрс импортлогчдын ассоциац”- д очоод нүүрс худалдах гэрээ хийе гэвэл хамгийн бага үнэ санал болгох хандлагатай гэнэ. Тиймээс өөрсдөө очиж компаниудтай харилцаа үүсгэж “нөхөрлөөд” нүүрсээ уурхайн аман дээрээсээ боломжийн үнээр худалдсан нь хожоотой аж.
Нэгэн нүүрс экспортлогч компанийн захирал “харилцааны найраа” хийж, нүүрсээ үнэд хүргэх санаа олжээ. Хятадын компаниудыг зуучлагчаар ажиллуулах энэ санаа нь нэг тонн нүүрсний үнийг 90 ам.долларт дөхүүлэх гэнэ. Австралийн нүүрс Хятадын зүүн эргийн боомтод буухдаа 150 орчим ам.долларын үнэтэй байгаа. Тэндээс төмөр замаар Бээжингийн ойролцоох Хэбэй муж хүртэл тээвэрлэхэд 10 ам.долларын зардал гаргаж, үнэ 160 “ногоон” болдог аж.
Манай нүүрсийг Гашуунсухайтын боомтоос Хэбэй муж хүргэхэд тээврийн зардал 60 ам.доллар гардаг гэнэ. Үүн дээр нэг тонн нүүрсийг угаах зардал долоон ам.доллар. Хятадын компаниудаар нүүрсээ угаах, тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтг үүлээд Хэбэй мужид хүргэхэд 160 ам.доллараар борлуулж чадна. Үүнээс угаах, тээвэрлэх 70 ам.долларын зардлыг хасахад нүүрсний үнэ 90 “ногоон” болох аж. Ийм боломж бидэнд бий. Гэвч Хятадын компаниуд зуучлагч хийх эсэх нь эргэлзээтэй. Тэд Тавантолгойгоос тонн нүүрсийг 40-50 ам.доллараар худалдан авч угаан, тээвэрлээд Хэбэй хүргэн, 160 ам.доллараар борлуулахаа мэдэж байгаа. Ингэвэл тэд хоёр дахин өндөр ашиг олох учраас хүйтэн харилцаагаар энэ санааг нухчин дарах биз.
Ирээдүйн стратеги
Эдийн засгийн чухал салбар болсон нүүрсийг хувь, хувьсгалын хэдэн компанийн нуруунд үүрүүлээд зөнд нь орхих вий гэж болгоомжилж байв. Нөмөргүй, дэмжлэггүй удаан явбал нүүрсний салбар хятадуудын атганд бүрэн багтах нигууртай.
Хэрэг явдлыг төр хараандаа авч, хятадуудтай Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээ хийж эхэлжээ. Удахгүй нүүрс худалдан авах хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр Хятадын төлөөлөгчид Монголд зочлох гэнэ.
Манайхан Хятадаас нүүрс нийлүүлэх квот авах зорилготой хэлэлцээрт оролцож байгааг эх сурвалж дуулгав. Квот аваад нүүрсний бирж байгуулах аж.
Хятадууд жилд төдөн тонн нүүрс авна гэж квот өгөөд, компаниуд нь нүүрсний биржээс худалдаж авах бололтой. Ингэхээр манай компаниуд биржийн брокеруудаар дамжуулж нүүрсээ борлуулна гэсэн үг. Биржээр нүүрс борлуулах нь зах зээлийг илүү шударга, ил тод болгох нь ойлгомжтой. Гэвч Хятадын компаниуд хуйвалдан нүүрсний үнийг унагах магадлалтай гэж манай экспортлогчид болгоомжилж буй.
Тохуурхал уу, тоомжиргүйтэл үү
Нүүрсний экспортод дэд бүтэц хамгийн чухал. Овор ихтэй бараа учраас тээврийн зардал өндөртэй. Тавантолгойн ордын Ухаахудагийн хэсгээс нүүрс олборлон экспортолж байгаа “Энержи ресурс” компани уурхайгаасаа Гашуунсухайтын боомт хүртэл авто зам тавьсан.
Энэ замтай зэрэгцүүлэн авто зам тавих санаачилга бий. Оюутолгойн орд Тавантолгойн зүүн талд оршдог. Гэтэл Гашуунсухайтын боомт дээрх орц, гарцыг Оюутолгойн тээврийн тэрэгнүүд баруун, Тавантолгойнх зүүн талаар нь нэвтрэхээр байгуулжээ.
Ингэхээр Оюутолгойгоос Гашуунсухайт хүртэл барьж байгаа авто зам, нүүрс тээврийн замтай огтлолцохоор болсон байна. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа гүүрэн гарцаар хоёр замыг огтлолцуулахаар шийдвэрлэснээ дуулгасан. Орц, гарцыг сольё гэхээр хятадууд дэд бүтцээ ингээд шийдчихсэн учраас яах ч аргагүй гэсэн хариу хэлдэг гэнэ.
Тавантолгойн ордоос Гашуунсухайт руу төмөр зам тавих ажил эхэлсэн. Хятадуудтай хоёр талаас барих төм өр замаа Гашуунсухайт боомтын баруун талаар авчирч уулзуулъя гэж тохирчээ. Ингээд “Энержи ресурс” компани Гашуунсухайтын боомтын баруун талаар төм өр замаа барих зураг төс өл хийсэн байна. Гэтэл Хятадын “Шинхуа” групп төмөр замаа Гашуунсухайтын боомтын зүүн талаар тавьж, хил дээр авчирчээ.
Хэрвээ манайх Хятадын төмөр замыг угтуулан төмөр замаа тавибал Оюутолгой, Тавантолгойн авто замтай огтлолцох аж. Үүнээс гадна манай төмөр зам нь Говийн бага дархан газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөр өх гэнэ. Монголчууд тоомжирг үй хандсан гэвэл мэдээж худлаа. Төмөр зам бол бидний анхаарлаа сулруулж, хараанаасаа салгаж болохгүй чухал төсөл. Харин Хятадууд биднээр тохуурхаад байгаа бололтой. Өмнөөс хүйтэн салхи үлээсээр байна.
Т.Энхбат

Хятадын өмнөх удирдагч Ху Жинтао орон сууцны ханшийг бууруулахаар гангийн үнийг хямдруулах бодлого баримталсан. Төрийн бодлого маш шуурхай хэрэгждэг Хятадын зах зээлд гангийн үнэ төд удалгүй унав. Дагаад коксжих нүүрсний үнэ уналаа. Боловсруулаагүй коксжих нүүрсний жишиг үнэ 40 ам.доллараар буурч, дунджаар 69 болсон нь улсын төсөв 200 тэрбум төгрөгөөр тасрахад хүргэсэн тухай мэдээллийг Сангийн яамнаас өгч байна. Нүүрсний экспорт улсын төс өв, санхүүд ингэж хүчтэй нөлөөлдөг болжээ. Тиймээс цорын ганц зах зээл Хятад улс хилээ хаавал яах вэ? гэсэн асуулт байнга айдас дагуулна. Хилээ хаавал Монгол Улсын төсөв тасарч, эдийн засаг хямрах нь ойлгомжтой. Ганц зах зээлийн гажгаас гаргах гарц, дэд бүтэц одоохондоо монголчуудад алга.

Тавантолгойн ордоос нүүрс олборлож байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн баруун хэсгийн нүүрсээ уурхайнхаа аман дээрээс худалдаж байгаа. Мөн “жижиг” хэмээн нэрийддэг “Тавантолгой” компани аман дээрээсээ нүүрсээ худалддаг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Хил рүү нүүрсээ ачвал тээврийн зардлаа даана. Манайх тээвэр хийдэг охин компанигүй болохоор илүү зардал гаргадаг. Олборлогч компаниудынхаа үйл ажиллагааны хөлсөн дээр 30 хувийн ашиг нэмээд нүүрсээ амнаас нь Хятадын компаниудад худалдаж байгаа.

Эдийн засгийн чухал салбар болсон нүүрсийг хувь, хувьсгалын хэдэн компанийн нуруунд үүрүүлээд зөнд нь орхих вий гэж болгоомжилж байв. Нөмөргүй, дэмжлэггүй удаан явбал нүүрсний салбар хятадуудын атганд бүрэн багтах нигууртай. Хэрэг явдлыг төр хараандаа авч, хятадуудтай Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээ хийж эхэлжээ. Удахгүй нүүрс худалдан авах хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр Хятадын төлөөлөгчид Монголд зочлох гэнэ.

Нүүрсний экспортод дэд бүтэц хамгийн чухал. Овор ихтэй бараа учраас тээврийн зардал өндөртэй. Тавантолгойн ордын Ухаахудагийн хэсгээс нүүрс олборлон экспортолж байгаа “Энержи ресурс” компани уурхайгаасаа Гашуунсухайтын боомт хүртэл авто зам тавьсан. Энэ замтай зэрэгцүүлэн авто зам тавих санаачилга бий. Оюутолгойн орд Тавантолгойн зүүн талд оршдог. Гэтэл Гашуунсухайтын боомт дээрх орц, гарцыг Оюутолгойн тээврийн тэрэгнүүд баруун, Тавантолгойнх зүүн талаар нь нэвтрэхээр байгуулжээ.