Ханьдаа бичих хайрын захидлын уралдаан маань өнөөдөр өндөрлөх гэж байна.
Хайрын захидлын уралдаанд ирэх бүтээлийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 7-ны өдрийн 15.00 цаг хүртэл хүлээн авахаар боллоо.
Мартын 8-ны өдрөөр ханьдаа чин сэтгэлийн нандин үгсээ биднээр дамжуулан хүргэж буй залуустаа баярлалаа. Ингээд та бүхэндээ жишээ болгон ирсэн захидлуудаас хүргэе.
“...Тиймээ чамдаа илгээж амжаагүй шүлгийн минь мөртүүд. Энэ шүлгээ хараахан дуусгаагүй байгаа. Гэсэн хэдий ч сэтгэл минь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй юм. Цаасны тасархай, чихрийн тал, шоколадны нүд байсан ч чамдаа зориулмаар байна. Шүлэг минь дуусаагүй ч эхлэлийг нь ч болтугай мэдрүүлэхсэн гэхээс байж сууж чадахгүй нь ...
Тэмдэглэлт баярууд, төрсөн өдөр, шинэ жил, амралт, зугаалга чи бид хоёрыг аажмаар ойртуулж, аав, ээж болох үүрэг хариуцлага бид хоёрыг холбож, амьдралын амт, өнгийг ахин шинээр харахад хүргэсэн. Гэрэл гэгээ цацруулан үр минь энэ хорвоод мэндэлж аав, ээж гэх алдрыг алгасалгүй бид хоёрт шагнасан. Аавтайгаа адилхан, ээжтэйгээ ижилхэн алагхан үр минь бидэн хоёрын сэтгэлийн үр болон нахиалж дэлбээлж байна.
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байна, амьдралын хэмнэл хурдсаж, өглөөний наран мандаад үдшийн саран айлчлах нь алга урвуулахын төдий болж ...
Чи бид хоёр аль хэдийн өөрсдийн хайрын үрийг сэтгэлийнхээ хөндийд тарьж, өөрсдийнхөө хүсэл тэмүүлэл гэдэг бороогоор усалж, сэтгэлийн хөөрөл, баясал гэдэг нарны дулаан илчээр ээж, итгэл гэдэг хана хэрмээр хүрээлүүлсэн. Үр дүнд нь бидний хайрын нахиа болон дэлгэрч байгаа бяцхан хүлэг баатар маань улирал, сар, хоног, цагаар өсөн торниж байна...”
Магадгүй Та өнөөдрийг хүртэл ханьдаа хайрын үгсээ илэрхийлж амжаагүй байж болно, сэтгэлдээ хэчнээн их хайрладаг ч түүнийхээ хөөрхөн хоёр нүд рүү нь харж байгаад хэлж зүрхлэхгүй ч байж болно. Тэгвэл Танд хайрын үгсээ буулган, захидал болгон илгээх боломж олгож байна.
Та news@mongolcontent.mn хаягаар өөрийн захидлаа ирүүлээрэй.