gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хотын даргын баталсан журмыг ХЗДХ-ийн сайд хүний эрх зөрчсөн гэж үзэв

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-11-15
39
Twitter logo

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хандан албан бичиг хүргүүлжээ.

Тус яаманд “Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай" Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А1230 дугаар захирамж батлагдсантай холбогдуулан Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо, Эко авто машин импортлогчдын холбооноос тус тус хүсэлт хүргүүлжээ.

Хүсэлтэд “... Захирамж хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод оршин суух иргэдийн зүгээс шинээр машин худалдан авч өмчлөх эрх нь хязгаарлагдах, сар бүр машины дугаар авах дараалалд орох, дараалал олгох төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, дугаарын хууль бус худалдаа, авлига нэмэгдэх, машины худалдаа эрхэлдэг олон иргэд энэ зах зээлд чөлөөт өрсөлдөх боломж хомс болсноор чөлөөт зах зээл хумигдах, том хэдэн компаниудад давамгай байдал үүсгэх зэрэг олон сөрөг үр дагавар үүсэх нөхцөл бүрдсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэд хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг хязгаарлах төдийгүй иргэдийн эдийн засаг, нийгмийн /иргэд тээврийн хэрэгсэл шинээр өмчлөн, улсын дугаар авч бүртгүүлэх/ харилцаанд саад хориг учруулсан, авлига, хүнд суртал гарах нөхцөл бүрдүүлсэн, уг журамтай холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийж санал авах ажил хийгээгүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байх тул захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэхээс татгалзаж өгнө үү” гэжээ.

Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжийг хянаад Улаанбаатарын серитэй автомашины дугаар олгохыг хязгаарласан журмыг автомашинд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг хүний эрх зөрчсөн, ялгараварлан гадуурхсан агуулгатай байна гэж ХЗДХ-ийн сайд үзжээ.

Тиймээс Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо, Эко авто машин импортлогчдын холбооноос ирүүлсэн гомдлыг хянан үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3 дахь хэсэгт заасан хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, уг шийдвэрийг шинэчлэн баталж, хянуулж бүртгүүлэхээр ирүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг Хотын даргад хүргүүлжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан