Эрх чөлөөний эвслээс зохион байгуулж буй Засгийн газрыг огцруулах жагсаал гурав дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байна.
Жагсаалын эхний өдөр иргэд төв замыг хааж, Төрийн ордны шат руу гарав. Тухайн өдрийн орой жагсагчид Их тэнгэрийн ам руу очин Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүлэв.
Харин өчигдөр иргэд Их Тэнгэрийн амны замыг хааж, шаардлага тавиад байлаа. Өнөөдөр буюу гурав дахь өдрийн жагсаалыг сурвалжлахаар бид Төв талбайг зориход жагсагчдын тоо цөөрсөн байгаа нь харагдав. Тэд юу хэлэв.
"ЖАГСААЛД ОРОЛЦОЖ БУЙ ЭРХ ЧӨЛӨӨ ЭВСЛИЙН ЗАЛУУСЫГ ЗОДДОГ ҮЙЛДЭЛ НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ БОЛЧИХЛОО"
Эрх чөлөө эвсэл намын тэргүүн О.Цацрал “Засгийн газрыг огцруулах маш олон шалтгаан байна. Манай улсын бүх салбар уруудаж байгаа. Олон сайхан залуус эх орондоо амьдарч чадахгүй, гадагшаа ажил хийхээр явж байна. Үнэхээр харамсалтай.Сүүлийн таван жил Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байгаа хүнд хариуцлага тооцох гэж байна. Хангалттай юм хийж бүтээх хугацаа өнгөрлөө. Энэ хүн худал хуурмагаар Монгол Улсыг удирдаж чадахгүй. Монгол Улс хуульгүй юм шиг, хүчирхийлэл ноёлсон шалтгаан нь удирдагчаасаа болж байгаа юм. Ямар хүн улс удирдана тухайн улс хөгжих үгүйг нь шийдэгддэг. Тийм учраас Үндсэн хуульд тусгасан эрхээ эдлээд жагсаал цуглаанд нэгдээсэй гэж уриалж байна.
Жагсаал эхэлснээс хойш эрх чөлөөний эвсэл хөдөлгөөний залуусын биед халдах, уриа лоозонг булааж авах, утга агуулгыг нь өөрчлөх, жагсаж буй хүмүүсийг зодож хөөж явуулах үйлдлийг удаа дараа гаргаж байна. Монгол улсын Засгийн газар нь үйл ажиллагаагаа ийм байдлаар явуулдаг гэдгийг нь мэдлээ.
Монгол Улс хуульгүй юм шиг, хүчирхийлэл ноёлсон шалтгаан нь удирдагчаасаа болж байгаа юм.
Төрийн тусгай хамгаалалтад байдаг төв талбайд иргэд нь бусдад зодуулж болдгийг харлаа. Энэ байдал Л.Оюун-Эрдэнийн гүйцэтгэх засаглалаа удирдаж байгаа л дүн. Гайхаад байх юм алга.
Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг ажлаа хийгээд өгөөч тэгэх үү гэж гуйдаг шившигтэй жагсаал Монгол Улсад л болсон. Жагсаалд оролцож буй эрх чөлөө эвслийн залуусыг зоддог үйлдэл нь хэвийн үзэгдэл болчихлоо. Энэ захиалгатай үйлдлийн төсвийн мөнгөөр л санхүүжүүлж байгаа шүү. Энэ бол та бидний татварын мөнгө. Энэ үйлдэлдээ гаршчихсан. Бие махбодыг хүчирхийлдэг байж болно. Гэхдээ үзэл бодлыг хэн ч хааж боож чадахгүй” гэв.
О.Номинзул “Намайг төрсөн цагаас хойш л утаа байсан одоо ч утаатай байна. Сүүлдээ хоолой хорсоод унтаж ч чадахгүй байна. Тиймээс Засгийн газар огцрохыг дэмжиж энэ жагсаалд найзтайгаа хамт оролцож байна” гэлээ.
Т.Золбаяр “Гурван өдрийн турш энэ жагсаалд нэгдэж байна. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-нд Иргэнчилсэн үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой болж байгаа юм байна. Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй. Гэтэл бид үг дугарах эрхгүй мэт амьдарч байна. Ардчилсан нийгмийн иргэд нь улс төрчдийг шүүмжилж байх нь эрүүл үзэгдэл байдаг. Гэвч өнөөгийн нийгэмд үзэл бодлоо илэрхийлсэн нэгнээ хорьж цагдаж байна.
Шүүмжилсэн нэгнээ болохгүй зүйл мэт хийснээр харлуулж байна. Монгол Улсын эзэн нь бид. Тиймээс өөрийн эх орондоо эзэн нь байж болохгүй зүйлийнхээ эсрэг дугардаг байхыг хүсэж байна. Бид эрхээ эдлэх ёстой” гэлээ.
Иргэн Б.Бадамзул “Биднийг хамгийн аз жаргалгүй амьдруулж байгаа эрх баригчдад гомдож байна. Ирээдүйд үр хүүхдүүд маань хэрхэн амьдрах болж байна вэ. Өвөг дээдсийн минь тэмцэж эх орон, эрх чөлөөг үлдээсэн юм.
Гэтэл бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй, дарангуйллын нийгэмд амьдарч байгаадаа харамсаж байна. Ялзарсан шүүх цагдаа, хууль хүчний байгууллага нь хулгайчдадаа үйлчилдэггүй мөртөө яагаад ядарсан ард түмэндээ үйлчлээд байгаа юм. Аргагүй эрхэд жагсаж байна. Энэ их хэцүү нийгмээс бид салах ёстой” гэв.
Тус жагсаал нэгдүгээр сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. Одоогоор Засгийн газраас жагсагч иргэдтэй уулзаж, ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа билээ.