Сонгууль болж дууслаа. Мэдээж араас нь сандал, суудал, албан тушаалын халаа, сэлгээ үргэлжилдэг дээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхны хурал өчигдөр (2024.10.14) болж, Хотын даргаа, НИТХ-ыг удирдах хүнийг ч бас сонгов.
Хотын даргаар Х.Нямбаатарыг улираан сонгосон бол А.Баярыг НИТХ-ын даргаар сонгожээ. А.Баяр гэх энэ танихгүй шахам нэр олны анхаарлыг татав. Тэр өмнө нь 2020 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байжээ. Улмаар 2020-2024 онд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажилласан байна.
Энэ жил дахин НИТХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж ялжээ. А.Баяр 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай.
Түүний аав М.Амарбаясгалан нь Монгол Улсын Зөвлөх инженер. Харин ээж н.Сарангуа нь эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажилласан хүний их эмч. А.Баяр Хүний их эмч, дараа нь эрхзүйч мэргэжил эзэмшсэн ч мэргэжлээрээ ажилласан түүх алга. Түүний боловсрол, эрхэлсэн ажил, сонгуульт ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулбал:
БОЛОВСРОЛ:
- 1992 – 2002: 18 дугаар сургууль, Ерөнхий боловсрол
- 2002 – 2008: Анагаахын шинжлэх ухааны үндэсний Их Сургууль, Хүний их эмч
- 2008 – 2010: Хартфорд Их Сургууль, Бизнесийн удирдлага, маркетинг
- 2017 – 2020: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч
ЭРХЭЛСЭН АЖИЛ:
- 2007: “Корпорэйт” зочид буудал, Маркетингийн ажилтан
- 2010: “Хүрэл Интернэйшнл Транс” компани, Гүйцэтгэх захирал
- 2011: “Цаст Фүүдс” компани, Гүйцэтгэх захирал
- 2013 – 2020: “Биг Виг” ХХК, Захирал
- 2020 – 2024: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
СОНГУУЛЬТ АЖИЛ:
- 2004: Анагаах ухааны их сургуулийн Оюутны холбооны дарга
- 2015: JCI Централ салбар байгууллагын 2015 оны төслийн хорооны захирал
- 2015: Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
- 2015: БЗД-ийн Монголын Залуучуудын Холбооны тэргүүлэгч
- 2016: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
- 2016 – 2017: Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын МАН-ын бүлгийн дарга
- 2017: JCI Централ салбар байгууллагын 2017 оны дэд ерөнхийлөгч
- 2018: JCI Централ салбар байгууллагын Эрх зүйн ерөнхий зөвлөл
- 2019: JCI Централ салбар байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч
- 2019 – 2024: Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Дэд ерөнхийлөгч
- 2020: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
- 2020: Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга
- 2020: Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга
- 2021 – 2024: МАН-ын Бага хурлын гишүүн
- 2021 – 2024: Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны Тэргүүлэгч
- 2022: Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны тэргүүнээр ажиллаж байна.
http://xacxom.iaac.mn сайтад 2023 онд байршуулсан мэдээллээс харвал А.Баяр тээврийн хэрэгсэлгүй, нийтийн 2 орон сууцтай. Харин 32 үхэр, 124 хонь, 32 адуутай, нийт 60 сая төгрөгөөр үнэлэгдэх мал аж ахуйтай юм байна.
- Нийт орлого: 38,858,000₮
- Гэр бүлийн орлого: 0₮
- Нийтийн орон сууц: /тоогоор/: 2
- Орон сууц, барилга байгууламж нийт дүн:
- 180,000,000₮
- Тээврийн хэрэгсэл:
- Тээврийн хэрэгсэл нийт дүн: 0₮
- Мал, аж ахуй: Үхэр-32, Хонь-124, Адуу-32
- Мал, аж ахуй нийт дүн: 60,400,000₮
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн: 48,000,000₮
- Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн: 3,197,000₮
- Авлага нийт дүн: 376,327,000₮
- Зээл: 0₮
Ташрамд мэдээлэхэд, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол Нийслэл Улаанбаатар хотын эрх барих дээд байгууллага мөн. Монгол Улсын Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нэг танхимтай, дөчин таван гишүүнтэй байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр 45 гишүүний 40 нь МАН-аас тав нь АН-аас сонгогдсон юм. НИТХ 2028 оныг хүртэл ажиллана.