Рио Тинто Монгол компани, Инвескор ББСБ-тай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг гурван жилийн турш амжилттай хэрэгжүүлжээ.
Рио Тинто Монгол компани хөтөлбөрийн хүрээнд нийт 4.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргаж, "Инвескор ББСБ" ХК-аар дамжуулан 183 бизнест жилийн 4.8 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгожээ. Зээлийн хугацаа 24 сар бөгөөд нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 30 сая төгрөг байжээ. Энэхүү зээлийн үр дүнд 845 ажлын байр хадгалагдаж, 45 ажлын байр шинээр бий болсныг дуулгалаа.
"ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ШУУД БОЛОН ДАМ БАЙДЛААР 3000 ГАРУЙ ХҮНД ХҮРСЭН"
Гурван жилийн хугацаанд хэрэгжсэн уг төслийн хаалтын үйл ажиллагаа өнгөрсөн пүрэв гарагт болсон юм. Энэ үеэр Рио Тинто Монгол компанийн Хэрэг эрхлэх ерөнхий зөвлөх О.Анар “Рио Тинто Монгол компани цар тахлын хүнд жилүүд буюу 2021 онд ЖДҮ болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжихээр Инвескор ББСБ-тай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.
Манай компаниас санхүүжилтийг гаргаж, "Инвескор ББСБ" ХК зээлийн менежментийн үйл ажиллагааг хариуцан ажиллалаа. Гурван жилийн хугацаанд 180 гаруй иргэн болон ААН-үүдэд зээл олгосон байна. Энэхүү төслийн хүрээнд шууд болон дам байдлаар 3000 гаруй хүнд хүрсэн гэж тооцоолсон. Манай улсын ЖДҮ эрхлэгчид маань арилжааны банкуудаас зээл авах их бэрхшээлтэй тулгардаг л даа.
Тиймээс уг бэрхшээлийг даван туулах дархлаа бий болгохоор өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй иргэдийг дэмжсэн. Уг төсөлд хамрагдсан иргэн, ААН-үүд үйлдвэрлэлээ төвөггүй явуулах, ашгаа олох, хөнгөлөлттэй зээлээ эргэн хялбар төлөх боломжийг олгосон болов уу гэж бодож байна” гэлээ.
"Инвескор ББСБ" ХК-ийн Бизнес хариуцсан захирал Ш.Оюунчимэг “Уг төслөөр ямар нэгэн ашиг харах бус цар тахлын дараах сорилттой тулгарсан жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нь бидний зорилго байлаа.
Уг төсөл хөнгөлөлттэй зээл олгох нэрнээс илүү ЖДҮ эрхлэгч нартаа санхүүгийн боловсрол олгох, бизнесээ хэрхэн өргөжүүлэх талаар сургалттай цогц хөтөлбөр байв.
Мөн эл хөтөлбөр банк бус санхүүгийн байгууллагын зах зээлд өргөн цар хүрээг хамааруулж чадсанаараа онцлог. Төслөө эхлүүлэхдээ зорилтот бүлгүүдээ тодорхойлж байгальд ээлтэй, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын үйлдвэрлэгчид, эмэгтэй бизнес эрхлэгч зэрэг хүмүүсийг хамруулж аль болох солонгоруулж сонгохыг зорьсон.
Инвескор ББСБ-ын хувьд тогтвортой санхүүжилтийг энэ салбартаа түүчээлж ажилладаг. Энэ хэрээр байгаль орчин, засаглалын хүрээний бодлогоо тодорхойлж, харилцагчтайгаа ойрхон ажиллахыг хичээдэг” гэв.
"РИО ТИНТО МОНГОЛ КОМПАНИ , ИНВЕСКОР ББСБ-ЫН ХАМТ ОЛОНДОО МАШ ИХ БАЯРЛАЛАА”
Жожо Фэлт брендийн үүсгэн байгуулагч Г.Золзаяа “Би эмч мэргэжилтэй. Цар тахлын үед хүүхдээ төрүүлээд гэртээ байдаг байсан үе л дээ. Тэр үед гэртээ хүүхдүүдийн маань хөл нь даараад байдаг байв. Хөлийг нь яаж дулаан байлгах вэ гээд л байнга бодолд автана. Ноолууран оймс өмсгөхөөр тэр дороо л цоорчихдог асуудалтай тулгараад хэцүү байсан юм. Тухайн үед эсгий урлалын сургалтад онлайнаар сурч энэ урлалд дурласан.
Энэ зээлийг авснаар үйлдвэрийн ч чанар сайжирч, маш их хөгжжээ. Хүн хөдөлмөрлөөд, тууштай мөн багахан дэмжлэг үзүүлчихвэл босоод ирдэг.
Би 2021 оноос хойш өрхийн үйлдвэрлэгч байсан бөгөөд 2023 онд уг хөнгөлөлттэй зээлийг авсан. Тухайн үед гэрээрээ захиалгаа авдаг байлаа. Гэтэл тоног төхөөрөмж дутмаг мөн гэрийн маань зай багадаад байсан.
Хөнгөлөлттэй зээлээ аваад л ажлын байр түрээсэлж, тоног төхөөрөмж худалдаж авсан юм. Өмнө нь арилжааны банкнаас зээл авах гэж оролдсон. Гэвч миний хувьд ААН биш, жирэмсний амралттай орлогогүй учир шалгуурт нь тэнцэхгүй байв. Харин Рио Тинто Монгол компани, Инвескор ББСБ-ын уг төсөл өрхийн бизнес тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, надад итгээд зээл өгсөн. Өнөөдөр би 4 ажилтантай, сардаа 250 хос гутал үйлдвэрлэдэг болж чадсан байна. Манай байгууллага хүүхдийн эсгий гутал, малгай, хантааз, жижиг декорууд үйлдвэрлэдэг.
Энэ зээлийг авснаар үйлдвэрийн ч чанар сайжирч, маш их хөгжжээ. Хүн хөдөлмөрлөөд, тууштай мөн багахан дэмжлэг үзүүлчихвэл босоод ирдэг. Мөн манай улсын зах зээлд хөгжих, өсөж дэвших боломжууд маш их байдаг шүү. Рио Тинто Монгол компани , Инвескор ББСБ-ын хамт олондоо маш их баярлалаа” гэлээ.
Төслийн хаалтын үйл ажиллагааны үеэрх зургуудаас хүргэж байна.