АНУ-д нэгэн эр 45 жилийн өмнө гээгдсэн бөгж олж, эзэнд нь буцаан өгчээ.
Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ далай эрэг дагуу зугаалж явахдаа элсэн дунд нэг зүйл гялтганахыг олж харжээ. Элсэн дор олон жилийн турш байсан бөгж элэгдэж муудаагүй бүрэн бүтэн байсан нь гайхалтай санагдаж эзнийг нь олохыг хүссэн байна.
Тус бөгжний дотор талд “Стивенс Пойнт 1979. Надин Хопкинс" гэх нэрийг сийлсэн байсан ба төгсөлтийн баярын үеэр сурагчдад дурсгал болгож өгдөг бөгж болохыг мэджээ.
Тэрээр олсон даруйдаа өөрийн сошиал хуудсандаа “Стивенс Пойнт 1979. Нэр нь Надин Хопкинс. Энэхүү бөгжний эзнийг хайж байна. Олоход минь туслаарай” хэмээн нийтэлжээ.
Хэдхэн цагийн дараа түүнд "Энэ бөгж миний ээжийнх. Тэр үүнийг олон жилийн өмнө гээсэн юм. Ээж маань 1980 онд далайн эрэг дээр бөгжөө алдсанаа надад хэлснийг би санаж байна" гэх мессеж хүлээн аван тэрээр эзэнд нь эргүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: The People