Буцах

Кремлиэс Трампыг “аргадаж” энх тайван тогтоох ажил үргэлжилж буйг мэдэгдлээ

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энх тайван тогтоох ажилд ахиц гарахгүй байгааг шүүмжилж, Путинд уурласнаа илэрхийлсэн.

Үүний дараа Кремлиэс энх тайван тогтоох ажил үргэлжилж, АНУ-ын талтай хамтран ажиллаж байна хэмээн мэдээлжээ.

Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч хоёр улсын тэргүүн энэ долоо хоногт утсаар ярина гэж тохироогүй ч шаардлагатай бол Путин ярихад бэлэн байгааг онцолсон байна.

Ерөнхийлөгч Трамп ОХУ-ыг энх тайван тогтоох хэлэлцээр хийхгүй бол Оросын газрын тос болон бусад бараанд 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн. 

Мөн Оросоос газрын тос авч, бараагаа АНУ-д нийлүүлдэг улсуудад 50 хувийн татвар ногдуулна гэсэн юм. 

Орос, Украины талуудын хооронд энх тайван тогтоох ажилд АНУ-ын тал оролцож эхэлснээс хойш Трамп анх удаа Орост хатуухан анхааруулга өгч, Путиныг шүүмжилсэн нь энэ байв. 

Харин Кремлиэс гаргасан энэ мэдэгдлийг Трампыг "зөөллөх" гэсэн оролдлого гэж үзэж байна.

Гэхдээ Трамп сэтгүүлчдэд хандан Путинд уурлаж байгаагаа илэрхийлсэн ч тэрбээр "шат дараатайгаар ахиц гаргаж байгаа гэж бодож байна" гэсэн юм.

Эх сурвалж: ВВС