Хорт хавдар өвчний эмчилгээний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь туяа эмчилгээ юм. Хавдрыг бүрэн эмчлэх эсвэл мэс заслын өмнө хавдрыг багасгаж, мэс засал хийх цар хүрээг багасгах зорилгоор, эсвэл мэс заслын дараа хавдрын эсийн үлдэц байгаа эсэхийг шалгаж хавдрыг бүрэн устгах зорилгоор туяа эмчилгээ хийдэг. Нэг бол мэс засал хийх боломжгүй хүнд хавдрыг багасгах, хожуу буюу IV шатанд орсон өвчтөнд хөнгөвчлөх зорилгоор хийдэг байна.
Жишээ нь, хорт хавдрын улмаас нугас дарагдсан тохиолдолд хөл, гар мэдээгүй болохоос эхлээд олон талын хүндрэл гарах эрсдэлтэй. Ийм үед хөнгөвчлөх, мэдрэлийн үйл ажиллагааг хадгалах зорилгоор яаралтай буюу 48 цагийн дотор туяа эмчилгээ хийж чадвал эрхтэн системийн үйл ажиллагаа хэвээр хадгалагдах боломжтой аж.
Анагаах ухааны хөгжлийн үр дүнд өвчтөнд зовуурь шаналгаагүй, эд эрхтэнийг зүсэж тайрахгүй, аль болох хэвээр хадгалах буюу инвазив бус эмчилгээний чиг хандлагыг илүүд үзэж байна. Тэрхүү чиглэл зорилгод туяа эмчилгээ яв цав нийцнэ. Туяа эмчилгээ нь зүсэж цус гаргахгүй, өвчтөнд зовуурь шаналгаагүй, бүрэн эмчлэх зорилготойгоороо зарим тохиолдолд мэс заслаас дутахгүй үр дүнд хүрэх боломжтой.
Хавдар судлалын үндэсний төвд олны танил нэг жүжигчин иржээ. Төвөнхийн хавдартай тэр жүжигчин мэс засал хийлгэж төвөнхөө авахуулах уу, төвөнхөө хадгалаад туяа эмчилгээнд орох уу? гэсэн хоёр шийдлээс сонголт хийх боломж бүрджээ. Жүжигчин туяа эмчилгээг сонгон эмчлүүлсэн байна.
Сүүлийн үед түрүү булчирхайд хавдрыг устгах хэмжээний өндөр тунт туяаг өгснөөр хагалгаагүйгээр түрүү булчирхайн хавдрыг эмчлэх боломж бүрдсэн.
Энэ мэтчилэн туяа эмчилгээний үр дүнг харуулсан олон сайн жишээ дурдаж болох бөгөөд цаашид хорт хавдар өвчний үед өндөр технологид түшиглэсэн туяа, бай эмчилгээ зонхилох байр суурь эзлэх чиг хандлагатай байгааг Хавдар судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд онцолж байв.
Туяа эмчилгээ гэж юу вэ?
Энэ нь цөмийн технологи бөгөөд хавдрыг цацраг туяагаар эмчлэх арга юм. Дэлхийн түүхэнд хар толбо үлдээсэн Хирошимад хаясан атомын бөмбөгийн гамшиг, Чернобылийн АЦС-ын дэлбэрэлтээс болж цөмийн технологи аюултай гэсэн ойлголт авсан. Гэвч анагаах ухаанд цөмийн цацрагийг ашиглаж эхэлснээс хойш 100 гаруй жил болжээ. Тэр дундаа хорт хавдрын эмчилгээнд цацраг туяа ашиглаж буй нь цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглаж буйн сонгодог жишээ билээ.
Хавдрын туяа эмчилгээ нь эмч, цөмийн физикч, техникч, сувилагч зэрэг мэт олон мэргэжилтэн багаар ажилладгаараа анагаах ухааны бусад салбараасаа онцлог.
Монгол Улсад туяа эмчилгээг хийж буй ганц эмнэлэг нь Хавдар судлалын үндэсний төв. Тус төвийн Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор М.Минжмаа, туяа эмчилгээний ахлах физикч, Шинжлэх ухааны магистр Б.Энхцэцэг нартай тус эмнэлэгт нэвтэрсэн туяа эмчилгээний орчин үеийн аргуудын талаар ярилцлаа.
Б.ЭНХЦЭЦЭГ: ЦАЦРАГ ТУЯА ГАРГАЖ БУЙ АППАРАТЫГ МЭРГЭН БУУДАГЧ ГЭЖ ҮЗВЭЛ ФИЗИКЧ ХАВДАР ХЭМЭЭХ БАЙГ ОНОХ ТООЦООЛЛЫГ ХИЙДЭГ
Тус тасгийн Ахлах физикч, Шинжлэх ухааны магистр В.Энхцэцэг нь МУИС-ийг физикч мэргэжлээр төгссөнөөс хойш эмнэлгийн физикчээр мэргэшин тус эмнэлэгт 20 жил ажиллаж буй онцгой ховор мэргэжилтнүүдийн нэг. Хорт хавдрыг анагаахад эмч биш физикч хүн ямар үүрэгтэй ажилладгийг сонирхож, тодруулахаар түүнтэй цөөн хором ярилцсан юм.
-Анагаах ухаанд цөмийн технологийг ямар зориулалтаар ашиглаж байна вэ?
-Анагаах ухааны салбарт цацраг идэвхийг хэд хэдэн зорилгоор ашиглаж байна. Нэгдүгээрт, дүрс оношилгооны салбарт буюу цөмийн цэнэг ашиглан компьютер томограф, MRI зэрэг аппаратаар хүний дотор эрхтэнийг алган дээр тавьсан мэт тод харж, оношилж байна.
Хоёрдугаарт, PET-СТ буюу цацраг идэвхт бодисыг тарих, уулгах зэргээр хүний судсанд оруулж хавдрын үсэрхийлэл, зүрхний судасны нарийсал байлаа гэхэд зүрхний шигдээс үүсгэх эрсдэл байна уу? гэх мэтээр өвчлөлтэй холбоотой шаардлагатай нарийн мэдээллийг авахад цөмийн изотопыг ашиглаж байна. Гэхдээ хүний биед тарьсан цацраг идэвхт бодис хоёрхон цагийн дотор алга болдог тул ямар ч аюулгүй.
Гуравдугаарт, хавдрын туяа эмчилгээ. “Хорт хавдар туссан л бол үхдэг” гэсэн ойлголт хүмүүст тогтож, айдастай байсан бол анагаах ухааны хөгжлийн ачаар хорт хавдар туссан ч эдгэрэх боломжтойг нотолсон. Эмчилгээний аргууд улам боловсронгуй болсоор байна. Хавдрын үед мэс заслын эмчилгээ хийдгийг хүмүүс сайн мэднэ. Мэс засал бол эмч нүдээр харж буй хавдрын ургасан эдийг тайрах арга.
Зарим хавдрын хувьд мэс засал болон туяа эмчилгээний үр дүн адилхан. Туяа эмчилгээний давуу тал нь биед зүслэг хийхгүй, эмчилгээний дараа зовуурьгүй.
Хавдар бол эсийн өвчин. Эхэн үедээ буюу бусад эрхтэнд үсэрхийлээгүй бол мэс заслын аргаар авч болно. Харин туяа эмчилгээ нь нүдэнд үл харагдах эсийн түвшинд байгаа хавдрыг ч онож устгадгараа давуу талтай.
Хожуу шат руу орсон тохиолдолд хавдар эргэн тойрны эд эсэд нэвчиж, цусаар тээвэрлэгдэн бусад эрхтэнд үсэрхийлдэг. Хавдрыг мэс заслаар авах боломжгүй хожуу үедээ орсон бол мөн туяа эмчилгээг санал болгоно.
Цацраг туяанд мэдрэг биш хавдраас бусад хүний толгойн оройгоос хөлийн ул хүртэлх бүх байрлалын хавдрыг туяагаар эмчилж болно. Жишээ нь, тархинд үсэрхийлсэн хавдрын үед стереотактик туяа эмчилгээ нь тархины эрүүл эдийг гэмтээхгүйгээр хавдрыг 90 хувийн үр дүнтэй эмчилдэг. Ямар нэг зүслэг хийхгүй, өвдөлтгүй, унтуулга мэдээ алдуулалт шаардлагагүйгээрээ давуу талтай.
Нармайн хавдрыг ихэнхдээ мэс заслаар авах боломжгүй, авахад хүндрэл ихтэй байдаг тул хими болон туяаны хавсарсан эмчилгээ илүү тохиромжтойн дээр үр дүн сайтай. Эсвэл хавдарт өөр эрхтэн маш ойрхон төвөгтэй байрлалтай байвал мэс заслаар авах боломжгүй тул туяа эмчилгээг зөвлөнө.
-Туяа эмчилгээг яаж хийдэг вэ?
-Энгийнээр хэлэхэд ямар нэг үйлдвэрээс асар өндөр хүчтэй энерги гаргаж, тэр энерги нь хүний биеийн эд, эсийн ДНХ-д хүрч, хавдрын эсийг үхүүлэх хүчтэй учир тэр эс дахин сэргэхгүй. Хүмүүс рентген оношилгоог сайн мэднэ. Туяа эмчилгээний цацраг нь рентгенээс 10 мянга дахин илүү. Туяа эмчилгээ рентгенээс 30, 40, 50 мянга дахин хүчтэй энерги өгдөг.
-Тэр хүчтэй туяаг яаж хөнөөл биш, эмчилгээ болгон хувиргаж байна гэсэн үг вэ?
-Туяа эмчилгээний эмч өвчтөнийг үзэж, үнэлж, оношилж, компьютер томографийн зураг дээр хавдрыг тодорхойлж, хаана нь ямар тунгаар туяа эмчилгээ хийх, ямар эд эрхтэнийг хамгаалахыг зааж өгнө. Харин физикч эмчилгээ болгон биед дамжуулах замыг тохируулах ажлыг хийдэг. Цацрагийг хүний эрүүл эд, эсэд биш, яг хавдрыг онож өгнө гэсэн үг.
Хавдрыг бай гэж төсөөлнө. Тэр бай руу нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй хүчтэй цацрагийг тусгана. Таны өгсөн цацраг үйлдвэрлэж буй аппаратаас гарч байна уу, үгүй юү? Тэр цацраг байг яг онож байна уу, үгүй юү? Таны өгөх гэсэн хэмжээ, хэлбэрээр байнд тусаж байна уу? Үүнийг физикч тохируулж, хянадаг. Хэрэв цацраг заасан хэмжээ, хэлбэрээрээ гарахгүй бол хавдар эдгэрэхгүй. Хэт их тунгаар гарвал хавдрыг эдгээх биш, хүнээ үхэлд ч хүргэх аюултай.
Хавдар нь эрүүл эрхтэн дотор байж байдаг. Тархины хавдар гэхэд эргэн тойронд нь тархины эрүүл эд эсүүд байдаг. Хавдрыг устгана гээд тархины эд эсийг устгаж болохгүй. Нүд цацрагт маш эмзэг эрхтэн, хараагүй болбол яана. Тэгэхээр цацрагийг хаанаас нь яаж, ямар хэмжээгээр өгөх, яаж ойлгох, хугалах, яаж эрүүл эрхтэнийг хамгаалах вэ гэдэг нарийн тооцооллыг физикч хийдэг. Цацраг туяа гаргаж буй аппаратыг мэргэн буудагч гэж төсөөлбөл, физикч хүн тэр байг онох тооцооллыг хийдэг гэв.
М.МИНЖМАА: ХАВДАР ЭДГЭРСЭН Ч ӨВЧТӨН АМЬДРАЛЫН ЧАНАРАА АЛДАХ ЁСГҮЙ
Хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад сүүлийн жилүүдэд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, тоног төхөөрөмжийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасгийнхан энэ төрлийн эмчилгээний хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж, шинэ технологийг нэвтрүүлж, иргэд өндөр хөгжилтэй орнууд руу явж, их хэмжээний зардал гаргахгүй байх боломж бүрдсэн байна. Хорт хавдрын туяа эмчилгээнд нэвтэрсэн өндөр технологийн талаар тасгийн эрхлэгч М.Минжмаатай ярилцсан юм.
-Танай тасгийнхан туяа эмчилгээний ямар шинэ технологи нэвтрүүлээд байна вэ?
-Атомыг задлахад үүсэж буй энергийг цөмийн энерги гэдэг. Энэ хүчтэй энергийг хүний биед нэвтрүүлээд бие дотор байгаа янз бүрийн хэмжээтэй хавдрыг маш өндөр нарийвчлалтайгаар онож, устгах эмчилгээг туяа эмчилгээ гэдэг. Хавдрыг оновчтой онилж, устгах, мөн туяа нь хавдар хүртэл нэвтрэхдээ арьснаас эхлээд дайрах эрүүл эд эрхтэнийг хамгаалахын зэрэгцээ яг хавдар дээрээ өндөр тунгаар хүрч үйлчлэх ёстой.
Энэ бүх шинэ технологиуд нь хавдрын эргэн тойрны эрүүл эд эрхтэнийг гэмтээхгүйгээр зөвхөн хавдар дээр өндөр тунгаар үйлчилж, эмчлэх зорилготой.
-Туяа эмчилгээ хортой гэж үздэг учир эмчилгээний дараа яаж хордлого тайлах вэ гэж хүмүүс асуудаг. Та энэ асуултад ямар хариулт өгөх вэ?
-Туяа эмчилгээний дараа сүүнд орох уу, шар сүүнд орох уу? Биеэс цацраг ялгарах уу? Гараад хүүхэд болон гэрийнхэнтэйгээ ойр байж болох уу? гэх мэтээр асуудаг. Туяа эмчилгээ хэсэг газрын эмчилгээ. Хаана ямар бай онохыг эмч нарийн тооцооллоор тогтоож өгдөг учир эмчилгээний үед өвчтөний биеэр туяа тархахгүй. Эмчилгээнээс гарсны дараа биеэс нь цацраг идэвх ялгарахгүй. Зөвхөн хавдартай хэсэгт туяа үйлчилгээ үзүүлж, хавдрыэ эсүүдийг устгадаг.
-Та ХСҮТ-ийн Туяа эмчилгээний салбарт нэвтрүүлсэн шинэ технологийн талаар мэдээлэл өгөөч?
-Сүүлийн жилүүдэд туяа эмчилгээнд олон шинэ технологи нэвтэрч байна. Манай тасагт 2019 онд анх хорт хавдрын туяа эмчилгээний хоёр шугаман хурдасгуур аппарат суурилуулснаар туяа эмчилгээний хүртээмжийг 25 хувиар нэмэгдүүлсэн. 2019 оноос хойших таван жилийн хугацаанд бид таван шинэ технологи нэвтрүүлэн эмчилгээндээ үр дүнтэй ашиглаж байна.
Энэ бүх шинэ технологиуд нь хавдрын эргэн тойрны эрүүл эд эрхтэнийг гэмтээхгүйгээр зөвхөн хавдар дээр өндөр тунгаар үйлчилснээр эдгэрэх магадлалыг улам нэмэгдүүлэх зорилготой. Өмнө эрүүл эд эрхтэнийг хангалттай сайн хамгаалах боломжгүй байсан тул бусад эд эрхтэнийг гэмтээхээс болгоомжилж хавдарт төдийлэн өндөр тун өгч чаддаггүй байсан.
2019 оноос хойш эрчмийг тохируулах туяа эмчилгээ буюу IMRT, VMAT технологийг нэвтрүүлэх бэлтгэлийг тасралтгүй хийсээр 2022 оны 6-р сард нэвтрүүлж чадсан. 2024 оны 6-р сард элэг, уушгины хорт хавдрыг эмчлэх цоо шинэ технологи болох стереотактик биеийн туяа эмчилгээг шинээр хийж эхэлсэн. Эдгээр өндөр технологийг нэвтрүүлснээс хойш бид 2024 он хүртэл 5000 гаруй хүнд туяа эмчилгээ хийжээ. 2025 онд үйлчилгээний хүртээмжийг 50 хувиар нэмэгдүүлж, хорт хавдартай 1500 хүнд эмчилгээг хийх зорилт тавин ажиллаж байна.
-IMRT, VMAT технологи нь ямар давуу талтай эмчилгээний арга вэ?
-Энэ эмчилгээ нь 2000-аад онд өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрсэн. Бид энэ эмчилгээг нэвтрүүлснээрээ 20 жилийн хоцрогдлыг арилгасан. Энэ эмчилгээг нэвтрүүлэхийн тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, мэргэжилтнүүдээ сургасан. Хүний нөөцийн сургалтуудыг Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/ болон Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр, мөн Австрали, Америкийн Хавдрын төвүүдтэй хамтран хийсэн.
Ингэснээр 2022 оны 5-р сард IMRT-ийн бүх хэмжилт, тохируулгууд олон улсын түвшинд хүрснийг ОУАЭА-ийн экспертүүд нотолж, Монгол Улс IMRT буюу эрчмийг тохируулах эмчилгээг хийх боломжтой гэсэн баталгаа өгсөн. Эмнэлэг атлаа ОУАЭА-тай байнгын харилцаа холбоотой ажиллаж, өвчтөнд өгч буй цацрагийн тун бүрийг ОУАЭА-ийн хэмжилт, хяналт, байнгын аудитаар ордог.
Засгийн газраас хавдрын эмчилгээг шинэ түвшинд гаргахад дахин том хөрөнгө оруулалт хийсэн. 2022-2023 онд нийт 5 сая еврогийн хөрөнгө оруулалтаар өндөр хүчин чадалтай хамгийн орчин үеийн гурав дахь шугаман хурдасгуурыг бид суурилуулсан. Энэ нь гадаадын өндөр хөгжилтэй орны Туяа эмчилгээний төвүүдэд маш өндөр үнээр хийдэгтэй ижил түвшний, орчин үеийн эмчилгээг Монгол Улсдаа хийх боломжийг бүрдүүлсэн.
-Эрчмийг тохируулах эмчилгээ нь өмнөх эмчилгээнээс ямар давуу талтай вэ?
-Цацрагийг олон өнцгөөр өгдөг. Өмнө нь цацрагийг 2-7 өнцгөөр өгдөг байсан бол одоо түүнээс олон өнцөг, бүр нуман хэлбэрээр ч туяа өгдөг. Маш нарийн хэлбэржсэн талбайгаар хавдрын байг онож, цацрагийн эрчмийг тохируулан өнцөг бүрээс нь өөр өөр эрчмээр өгдөг тул бусад эд эрхтэнийг гэмтээхгүй.
-Энэ эмчилгээг ямар төрлийн хавдруудад түлхүү ашиглаж байна вэ?
-Одоогоор хөх, тархи, толгой, хүзүүний байрлалын хавдруудад голдуу энэ эмчилгээг хийж байна. 2025 ондоо багтаж умайн хүзүү, улаан хоолой, түрүү булчирхайн хавдруудад нэвтрүүлнэ.
Хавдарт цацраг туяа өгөхийн тулд олон эд эрхтэнийг хамгаалах шаардлагатай. Шүлсний булчирхай, тархины эрүүл хэсэг, харааны мэдрэл гэх мэт маш олон жижиг нарийн эрхтэнийг хамгаалах хэрэгтэй. Энэ технологийн үр дүнд шүлсний булчирхайд өгөх тунг 43 хувиар бууруулж, цацрагийн өндөр тунгийн бүсээс гаргаж чадаж байна.
Өмнөх гурван хэмжээст туяа эмчилгээгээр булчирхайг тусгайлан хамгаалах боломжгүй байсан тул эмчилгээний дараа байнга ам хатдаг, шүлсгүй учир ярихад бэрхшээлтэй, шүд хорхойтож гэмтэх зэрэг зовуурь илэрдэг. Ийм жижигхээн булчирхайг өндөр тунгийн бүсээс гаргаж хамгаалахын тулд ямар их хөрөнгө оруулалт, мэдлэг, цаг шаардсан технологи ашиглаж эхэлснийг дуулгахад таатай байна. Тийм жижиг талбайг ч гэсэн хамгаалах нь хавдар эдгэрсэн ч амьдралын чанараа алдахгүй байхад гол ач холбогдол оршино.
-Хөхний хорт хавдрын үед эрчмийг тохируулах эмчилгээ ямар давуу тал авчирч байна вэ?
-Хөхний хорт хавдрын хагалгааны дараа туяа эмчилгээний үед уушгины захын хэсэг болон зүрхний зарим хэсгийг туяаны өндөр тунгийн бүсээс гаргаж чаддаггүй байсан бол одоо цацрагийг нарийн хэлбэржүүлж, уушги, зүрхийг хамгаалдаг болсон.
-Энэ бүх эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар хийж байна уу?
-Тийм ээ. Өндөр технологийн маш нарийн тоног төхөөрөмж, мэдлэг мэргэжил шаардахын хэрээр эмчилгээний өртөг ч өндөр байдаг. Бид цаашдаа стереотактик туяа эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар хийдэг болох зорилготой байна.