Цагаан ордны төсвийн дарга хоригийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох Хятадын томоохон харилцаа холбооны “Huawei” технологи компанид чиглэсэн хоригийг хоёр жилээр хойшлуулахыг уриалжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Руссел Воугт хэлэхдээ нэг жилийн хүрээнд тавьсан уг хориг нь Америкийн компаниудад маш их хор хөнөөл авчрах талаар мэдэгдсэн юм. Тэрээр “Huawei”-н тоног төхөөрөмж хэрэглэж буй байгууллагуудад зээл өгөх болон улсын тэтгэмж хүлээн авахгүй гэсэн шийдвэр нь орон нутгийн харилцаа холбооны байгууллагуудад асар их хохирол учруулна гэдгийг онцолжээ.
Америкийн компаниуд Трампын “Huawei”-н эсрэг авсан хорио цээрийн эсрэг аль хэдийн тэмцээд эхэлсэн. Шэньжэньд төвтэй дэлхийн хамгийн том харилцаа холбооны нийлүүлэгч “HUAWEI” компани нь Цагаан ордны зүгээс Хятадын эсрэг өрнүүлж буй эдийн засаг худалдааны тэмцлийг халхавч болж байна.
“Huawei”-тэй хамтран ажиллахыг бүрмөсөн нь хорих нь бүтэшгүй зүйл.
“Huawei” утасгүй сүлжээг анхлан бүтээж, дэлхийн 170 улс гүрнүүдэд гар утас нийлүүлдэг нь Трампын нүдээр АНУ-ын технологийн тэргүүлэгчийн байр суурь болон үндэсний аюулгүй байдал зэрэгт аюул заналтай хэмээн харахад хүргэжээ. Харин “Huawei” уг технологи нь хяналт хийхэд зориулагдсан гэдгийг няцаасан.
Хятадын засгийн сүүлийн долоо хоногуудад “Хэрэв АНУ буулт хийхгүй бол Америкийн технологийн компаниудад ч аюултай үр дүн гарна” хэмээн сануулж, хариу арга хэмжээ авч эхэлсэн.
Нэгэнт л арга хэмжээ явагдах тохиолдолд технологийн салбар компаниуд “Huawei”-тэй хамтран ажиллахыг бүрмөсөн нь хорих нь бүтэшгүй зүйл хэмээн эсэргүүцэж эхэлсэн. Учир нь харилцаа холбооны нийлүүлэлтийн гинжин хэлхээ нь байгууллагуудаас эхлээд улс гүрнүүдийг дамжин холбогдсон байдаг.
Волл Стрит сэтгүүлийн мэдэгдсэнээр Ноён Воугт Конгрессын гишүүд болон орлогч ерөнхийлөгч Майз Пенсед бичсэн захиандаа “Засгийн газар уг хорио цээр нь үндэсний аюулгүй байдалд ямар чухал нөлөөтэй болохыг хэлэлцэж байх зуур хэд хэдэн агентлагууд болон нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээс хатуу сануулга хүртээд байна” хэмээн бичжээ.
Харин “Huawei” энэ талаар ямар нэг тайлбар үзүүлээгүй байна.
Эх сурвалж: The New York Times