Монголбанкны удирдлагууд өчигдөр инфляцийн эсрэг хэрхэн тэмцэж буйгаа сэтгүүлчдэд мэдээллээ. Монгол түмний амьдрал талх, будаа, гурил, махан дээр тогтдог гэхэд хилсдэхгүй. Сүүлийн сар орчим хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ "тэнгэрт хадсан" нь ард түмнийг бухимдуулахад хүргэсэн. Тухайлбал, мах оны эхнээс 30.9, талх, гурил, будааны үнэ 35 хувиар өссөн бөгөөд зөвхөн энэ хоёр бүлгийн бараануудын үнийн өсөлт нь инфляцийн өсөлтийн 62.9 хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд нөөц болон нийт мөнгө жилд 20-40 хувиар өссөн. Энэ нь инфляцид төдийлөн хүчтэй нөлөө үзүүлээгүй нь эдийн засагт мөнгөжих үйл явц хүчтэй өрнөж байсантай холбоотой. Үүнийг дагаад инфляцийн түвшин энэ оны долдугаар сараас өссөөр есдүгээр сарын байдлаар жилийн 13.2 хувьтай болсон юм. Энэ нь нийлүүлэлтийн хүчин зүйлтэй нягт холбоотой. Мөн Монголбанк зээлийн хүүг бууруулж үндэсний эдийн засгийн өсөлтийг тэтгэх үүднээс мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг харьцангуй өндөр түвшинд байлгах хэрэгтэй ажээ. Инфляцитай үед төв банкууд нөөц мөнгийг бууруулах эсвэл бодлогын хүүгээ өсгөх замаар мөнгөний бодлогыг чангаруулдаг. Тэгвэл Монголбанкны хувьд бодлогын хүүгээ өөрчилснөөр нөөц мөнгөний хэмжээ болон банк хоорондын захын хүүд нөлөөлж улмаар эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт болон зээл, хадгаламжийн хүүгээр дамжин инфляцид нөлөөлөх боломжтой юм. Энэ оноос эхлэн тус банк мөнгөний нийлүүлэлтийг саармагжуулах зорилгоор хэд хэдэн зорилт дэвшүүлжээ. Жишээ нь төв банкны үнэт цаасны хүүгжилийн 6.4 хувь болгов. Мөн банк хоорондын захын илүүдэл нөөцийг бууруулах зорилгоор төв банкны үнэт цаасны эрэлтийг нийлүүлэлтээр нь бүрэн хангах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Мөнгөний бодлогын хүүг энэ сараас эхлэн жилийн 6.4-7.4 хувь болгон өсгөв. Эдгээр шат дараатай авч хэрэгжүүлж буй зорилтын үр дүнд мөнгөний бодлогын ашиг нэмэгдэж, мөнгөний бодлогын хүүгээр дамжуулан банкуудын хүү, улмаар инфляцийг хянах боломж нээгдэх аж.
Төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын үр дүн шууд бус харин тодорхой хугацааны дараа гардгийг анхаарах шаардлагатай гэж хурлын үеэр мэргэжилтэн онцлон хэлсэн юм. Тухайлбал, манай улсын хувьд мөнгөний бодлогын хүү жилээс илүү хугацааны дараа хамгийн хүчтэй инфляцид нөлөөлж байдаг нь тогтоогдсон байна. Харин мөнгөний агрегат болон инфляцийн хоорондын хамаарал сүүлийн жилүүдэд нэлээн суларсан байдалтай байгаа юм.
Хурлын үеэр инфляцийн өсөлт юунаас илүү хамаардаг вэ гэх асуултад Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх "Шатахуун, мах, улаан буудай, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний гадаад зах зээл дэх үнийн өсөлт, дотоод зах зээл дээрх нийлүүлэлтийн хомсдолоос үүдэлтэй. Энэ нь инфляцийн өсөлтийн үндсэн шалтгаан болдог" гэж хариулав. Мөн Монголбанкнаас мөнгөний бодлогын талаар гаргасан шийдвэрүүд, тэдгээрийн тайлбарыг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд түгээхээ тэрбээр амласан юм.
О.Мөрөн