"Алтан дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд 4 сая ам.доллар авсан байж болзошгүй хэргээр цагдан хорих шийдвэр гаргасантай холбогдуулан өмгөөлөгч нар нь мэдэгдэл хийж байна.
Өмгөөлөгч Э.Амархүү "Хууль зүйн сайд асан Монгол улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав тухайн үед өндөр албан тушаал эрхэлж байсан учир гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй гэх шалтгаанаар цагдан хорьж байгаа. Хууль хүнийг эрхэлж байсан ажил, боловсрол, арьс өнгөөр нь ялгаварлаж болохгүй. Бид Д.Дорлигжавыг цагдан хорих ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл цагдан хорьсон нь хууль бус гэж үзэж байна.
Нийт ард иргэдэд хандаж Д.Дорлигжавт хандсан энэхүү дайралт гүтгэлэг, ор үндэсгүй мушгин гуйвуулсан мэдээлэлд автахгүй байгаарай. Та бүхэн шүүх хуулийн байгууллага үнэн мөнийг олтол урьдчилсан дүгнэлт бүү гаргаасай гэж хүсэж байна" гэлээ.
Өмгөөлөгч Т.Мөнх-Оргил "Т.Ганболдын зүгээс Дорлигжав гэх хүн өөрийн албан тушаалыг ашиглан дарамтлах замаар 4 сая ам.долларыг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлэн авилга авсан авсан гэх хэргээр гомдол гаргасан. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Дорлигжавын хамаарал бүхий компани "Алтан дорнод Монгол" компанийг худалдан авахаар тохиролцсон байсан. Энэ хүрээнд тухайн компанийг авахын тулд 4 сая ам.долларыг Голомт банкнаас зээл авч, урьдчилсан байдлаар төлсөн. 4 сая ам.доллар нь авилга биш хоёр компанийн хоорондын өр буюу, өгөх авлагын тооцоогоор дууссан гэдгийг тайлбарлаж хэлмээр байна.
Авлигад өгсөн гээд байгаа 4 сая ам.доллар нь дансаар орж ирсэн. Энэ нь бизнесийн байгууллагуудын хооронд явагдсан өр төлбөр зээлийн харилцаатай холбоотой асуудал. Үүнийг төрийн өндөр албан тушаал хашиж байсан гэдэг утгаар нь далимдуулан авлига авсан болгож харуулахаар оролдож байна.
Эцсийн дүнд авлигыг ямар ч тохиолдолд дансаар аваад байх тэнэг хүн байхгүй гэж үзэж байна. Үүний цаана хоёр компанийн хооронд үүсэн өр, авлагын тооцоо байгаа юм шүү" гэв.