1977-1984 оны улиралд Милоуки Бакс багт хүчин зүтгэж байсан Маркес Жонсоны #8 дугаарыг Бакс мөнхөлнө гэдгээ мэдэгдлээ. 03 сарын 24-нд Кливлэнд Кавалиэрс багтай хийх тоглолтын их завсарлагаар мөнхлөх гэнэ.
UCLA их сургуульд дөрвөн жил тоглосон Маркес NCAA аварга болж байсан ба UCLA их сургууль түүний 54 дугаарыг мөнхөлсөн байдаг.
Маркес Жонсон 1977 оны драфтын гурав дахь сонголтоор Милоуки Бакс багт драфтлагдаж 1984 он хүртэл тоглож байсан юм. Энэ хугацаанд 21 оноо, 7.5 самбар 3.7 оновчтой дамжуулалт дунджилж, таван удаа бүх оддын тоглолтод тоглож байжээ.
NBA-д гурван багт тоглож байсан буюу Милоуки Бакс, Лос Анжелес Клиппэрс, Голдэн Стэйт Уорриорс багуудад тоглож байсныхаа дараа Италийн лигийг тэрээр зорьсон юм.
Маркес Жонсон 1977-1989 оны улиралд NBA-д тоглохдоо нийт 13,892 оноо, 4,817 самбар, 2,502 оновчтой дамжуулалт өгсөн байна.