М осква хотын яг төвд, олны хөлхөх дуртай Шинэ Арбатын гудамжтай хаяа нийлэн орших “Борисоглебский, 11” хэмээх гудамжийг нааш цааш зорчих монголчууд сайн мэднэ.
ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам түүгээр хаягладаг бөгөөд тус яамны хашаагаар оронгуут дайны бэрх замаар их буу чирэн довтолгож яваа монгол морьдын хүрэл хөшөө нүднээ тусна. Энэ бол өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний урилгаар Эх орны их дайны ялалтын 70 жилийн ойн баярт оролцохдоо бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хэмээх монгол морьдын хөшөө юм.
Монгол Улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Москва хотын Хүндэтгэлийн дэнж (Поклонная гора) дээр уг хөшөөний суурийн чулууг тавих ёслолын ажиллагаа байлаа. 11 дүгээр сарын 3-нд болсон энэхүү ёслолд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал Андрей Кулик, Москва хотын соёлын өвийн газрын нэгдүгээр орлогч дарга Сергей Мирзоян, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ОХУ-д суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон албаны бусад хүмүүс, ЭСЯ-ны ажилтнууд оролцсон юм.
Хүндэтгэлийн дэнж даяар цэрэг, дайны сэдэвтэй орос, монгол дуу ээлжлэн цуурайтаж, хоёр орны Төрийн дуулал уянгалсны дараа энэ чухал үйл явдлыг тохиолдуулан хоёр талын албаны хүмүүс баяр хүргэн үг хэлцгээв. Тэдний нэг ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал, ноён Андрей Кулик хэлсэн үгэндээ “Исгэрэх суман дундуур их буу чирэн зам харгуйгүй, бартаа ихтэй газраар давхиж яваа хүчирхэг монгол морьдыг дүрсэлсэн энэ хөшөөг өнгөрсөн жил ялалтын баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчид бэлэглэсэн”-ийг дурдаад Орос орны хувьд Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэх нь тус улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг тэмдэглэсэн юм.
Харин Монгол Улсын Элчин сайд Б.Дэлгэрмаа үг хэлэхдээ “Монгол орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хамгаалсан Халхын голын тулалдааны дайчин нөхөрлөлийг эргэн дурсангаа би манай эх орны төлөө эрэлхэг охид, хөвгүүдийнхээ алтан амийг өргөсөн Зөвлөлтийн ард түмний ач тусыг монголчууд үүрд санан дурсана гэдгийг хэлэхийг хүсч байна” гэлээ.
Хатагтай Б.Дэлгэрмаа мөн ОХУ-ын Засгийн газар болон Москва хотын захиргааны дэмжлэгтэйгээр уг хөшөөг бүх нийтээр хүндлэн дээдэлдэг ариун дагшин газар болох Хүндэтгэлийн дэнжид байрлуулах шийдвэрийг 10 дугаар сарын 13-нд санал нэгтэй гаргасан Москва хотын Думын дэргэдэх Монументаль урлагийн комисст гүн талархал илэрхийллээ. Дэлхийн II дайны үеэр Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид 500 мянга гаруй агт морь бэлэглэсэн бөгөөд зөвхөн 1943 онд л гэхэд фронтод хөлөглөж байсан таван морь тутмын нэг нь монгол морьд байжээ.
Манай хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болох ялалтад тэмүүлсэн монгол морьдын сүрлэг хөшөө ирэх жилийн ялалтын баяраар Хүндэтгэлийн дэнжийн хүндтэй хэсэг буюу Ялалтын цэцэрлэгт хүрээлэнгийн олны нүдэнд эн түрүүнд тусах газар залран, үнэнч нөхөрлөлийн гэгээн түүхийг үе үеийн хүмүүст сануулж байх аж.
Ёслолын арга хэмжээнд оролцсон Монгол, Оросын төлөөлөл дурсгалын зураг авахуулсны дараа ноён Андрей Куликээс энэхүү арга хэмжээтэй холбогдуулан сэтгэгдлийг нь сонирхвол: -Оросын ард түмэн Халхын голын хөвөө, Манжуурын толгод болон Хасан нуурын эрэг дээр соёолон бэхэжсэн дайчин нөхөрлөлийнхөө түүхэн уламжлалыг ямагт санан хүндэлдэг. Эх орны их дайны үед Монголын ард түмнээс илгээсэн хүнсний зүйл, хүчирхэг морьд, дулаан хувцас, цэргийн техник зэрэг тусламж дэмжлэгийг үнэлж баршгүй юм.
2014 онд Монгол Орос хоёр Халхын голд ялалт байгуулсны 75 жил өнгөрсөн онд Эх орны их дайны ялалтын 70 жилийн ойг хамтдаа тэмдэглэлэээ, харин одоо бид хоёр орон дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмэглэж байна. Манай хоёр ард түмний хамтдаа туулж өнгөрүүлсэн түүхэн алдарт үйл явдлуудын тухай гэгээн дурсамжийг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг гэж боддог” хэмээн хариулсан юм.