Энэ оны эхний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга болж шинэчлэгдсэн.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсний үр дүнд ийнхүү 240000 төгрөг буюу 25 хувиар нэмэгдэж буй юм.
Үүнтэй холбоотойгоор хуулийн дагуу хүлээх торгууль, шийтгэврийн хэмжээ мөн адил 25 хувиар өснө.
Учир нь хуульд торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан байдаг билээ.
Жишээлбэл, та нэгдүгээр сарын 1-нээс тээврийн хэрэгслийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 120 мянган төгрөгийн торгууль ногдуулна.
Техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй болон оношилгоонд орсон боловч стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг.
Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байхад 96 мянган төгрөгийн торгууль төлөхөөр байсан. Гэх мэтчилэн аливаа торгууль, шийтгэврийн хэмжээ нэмэгдэж байгаа юм.