Өнөө улирлын тод оддын нэг нь Дорнодын хорин долоон настай идэр хүчтэн Доржийн Анар. Баруун дархан ташаатай, босоо өрөлттэй, жүдо стильтэй, нервгүй, хэнээс ч эмээхгүй зоригтой, өвөрмөц бөх дөө. 1992 онд төрсөн. Сар шинийн өсвөрийн барилдаанд их шөвөгт үлдэж явсан түүх бий. Бүх Японы жүдогийн аваргаас медаль хүртсэн цөөхөн монгол бөхийн нэг. Баруун хөмөрнө, давхар ачна, мордоно, хавирна.
Шууд барьцгүй эргээд хөөргөөд хөмөрчих удаа ч бий. Хэдэн жилийн өмнө улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаанд улсын начин Амарын Батмөнхийг энэ мэхээрээ тун ч дөхүүлсэн удаатай. 2015 оны улсын наадмаар Ч.Цогбаярыг ингээд хаячихсан даа. Хорьсон хориогүй өрсөлдөгчид нь түүний баруун талд явж орчихоод байгаа. Танхай баруун хөлнийх нь эрдмийг ч олон хүн мэдэрч байх шиг байна.
Ялангуяа баруун давхар ачаагаар бол жинтэйхэн тавьчихаад байгаа бөх дөө. Харин сая сар шинийн баяраар л Ц.Содномдорж арслан баруун хөлд нь ороод хаячихаж харагдана лээ. Нацагсүрэнгийн Золбоог хоёр дараалан илүүрхэж байх юм. Уг нь манай энэ цагийн сайн л харцага юмсан. Н.Батсуурь, О.Хангай гээд түрүү бөхөд голдуу унав уу даа. Бас улсын начин цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаанд өнгөлсөн цөөн хүчтэний нэг.
2011 оны намар Дорнод аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтнуудын барилдаанд сумын заан Д.Анар гэх олны танил бус залуу гарч ирээд л шууд дөрвийн оноолт хүртэл гялалзаж байсан юм. О.Гантулга, А.Алтанхуяг нарын хурц арсланг шороодуулж, Р.Пүрэвдагватай дөрвийн даваанд яггүй үзээд унаж байлаа. Оюуны Гантулга арслан уначихаад суудалдаа очиж "Ийм жоохон хүүхэд намайг давхар ачна гэж даанч санасангүй..." хэмээн толгой сэгсэрсэн тухай яриа байдаг.
2012 онд Дорнод аймгийн баяр наадамд очиж зодоглоод цэнгэлдэхэд ганцаараа сууж байгаад л начин хийсэн гэнэлээ. Ер нь өнөөдөр дэмжлэг, туслалцаагүй шууд цолонд хүрчихдэг бөх хэд билээ. Д.Анар арслан харин ганцаар шовойж суугаад товойсон гэдэг юм даа. 2013 онд их сайн байхдаа аймагтаа барилдаагүй. 2014 онд бол Доржийн Анарыг Дорнодод хорих хүн байгаагүй ээ.
Ердөө л дараа жил нь төрийн наадамд дөрвийн оноолтод улсын аварга Г.Эрхэмбаяртай барилдаж баруун ташаагаа гайхуулан орхиж шууд начны даваанд гарсан бөх. Тавын даваанд өндөр гарьдад амлуулаад яаж ч бололгүй унасан. Гарьдыг баруун золгооноос татахад нь баруундаа мордож тогтоосон ч хашир гарьд зүүндээ татаж зай гаргаад баруун хөлөөр дотуур хашиж өргөөд ямар ч боломж олголгүй хаячихсан. Д.Анар арсланд ямар ч бөхтэй эмээж халгалгүй зоригтой сайхан барилддаг чанар бий. Зүрх томтой бөхийг ч том л ирээдүй хүлээж байдаг даа.
2016 оны өвөл дархан аварга Хорлоогийн Баянмөнх өөрийн нэрэмжит барилдаан дээрээ "Монгол бөхийн хийморь Дорнод нутаг руу шилжлээ..." гэдэг ч жир тохиолдлын үг биш байлаа. Дашбалбар нутгийн харьяалалтай анар эрдэнэ мэт гялалзагч Анар начин 2016 оны их ойгоор жилийн баяр наадмын тавын даваанд өөрөөсөө арван насаар ах Шарын Мөнгөнбаатар арслантай тунаж монгол үе үеийн алдарт бөхчүүдийн адил цолны шангаа татав.
Насны хувьд түүнтэй өрслөлдөх бөх ч байсангүй. Нас чацуу Б.Бат-Өлзийтэй тунаж унан Дорнод нутгийн хүү хамгийн залуу начингаар шалгарч саарал даагыг хөтлөв. Нэг хоёр жил дээшээ үзсэнгүй. Харин 2018-2019 оны улиралд тэр хэн болохоо харуулж байна. Их наадамд түүнийг дунд шөвгөөс дээш харахыг олон хүн хүсч байна. Долдугаар сарын 12-ны орой нар хэвийхэд цэнгэлдэхэд зогсч байхыг үгүй гэхгүй бөх дөө.
О.Наранбаатар