“20th Century Fox”-ийн шинжлэх ухааны уран зөгнөлт “Alita: Battle Angel” кино нээлтээ хийсэн даруй “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. Японы манга уран бүтээлч Юкито Киширогийн “Gunnm” цувралаас сэдэвлэсэн энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино театруудаас 27.8 сая ам.долларын орлого олсон байна.
Харин олон улсын орлого нь 94.3 сая ам.доллароор хэмжигджээ. 170 сая ам.долларын зардлаар бүтсэн энэхүү кино олон улсад хамгийн багадаа 500-550 сая ам.долларын орлого олох шаардлагатай гэж кино шинжээчид онцолж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт жагсаалтыг тэргүүлсэн “The Lego Movie 2: The Second Part”хүүхэлдэйн кино 21.2 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удааллаа. Олон улсын орлого нь 98 сая ам.доллар буюу бүтсэн зардалтайгаа тэнцэж байна.
Түүнчлэн “Warner Bros. Pictures”-ийн бүтээл инээдмийн, романтик төрлийн “Isn't It Romantic” кино 27.8 сая ам.долларын орлогоор жагсаалтын эхний гуравдугаарт багтжээ. “Cinemascore”-оос “B” үнэлгээ авсан тус киноны хувьд Валентины баяр тохиосон нь орлогод эергээр нөлөөлсөн байна. Нийт үзэгчдийн 80 хувийг 25-аас дээш насныхан бүрдүүлжээ.
Үүнээс гадна АНУ-ын "Ерөнхийлөгчийн өдөр"-ийн өмнөх амралтын өдрүүдэд “Box Office”-ийн шилдэг 12 дугаарт багтсан кинонууд нийт 109.1 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 2.4 дахин бага төдийгүй 2004 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болжээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN