Их Британи улсаас дөрвөн жилийн өмнө зугтаж Исламын улс бүлэглэлийн /ISIS/ тэмцэгчтэй гэрлэсэн 19 настай охин эх орондоо буцаж ирэх хүсэлт тавьжээ.
Шамима Бегум 2015 оны хоёрдугаар сард ангийн хоёр охины хамт Исламын улс террорист бүлэглэлийн гишүүн болохоор Сири улс руу зугтсан юм. Үүнээс өмнө Шармена Бегум гэх найз нь түрүүлээд очсон байж.
Тэд аав ээжийнхээ үнэт эдлэлийг нууцаар зарж мөнгө олоод Лондоны аяллын агентлагаар дамжуулан Турк руу ниссэн байна.
Охид бүгдээрээ Исламын улс бүлэглэлийн гишүүдтэй гэрлэжээ. Энэхүү үйл явдлаас дөрвөн жилийн дараа нэг охин амиа алдаж, хоёр нь сураггүй болж, Шамима Бегум Их Британид ирэх хүсэлт тавьсан байна.
Бегум 27 настай Яго Реджик хэмээх залуутай гэрлэж хоёр хүүхэдтэй болжээ. Гэвч хүүхдүүд нь хоол тэжээлийн дутагдалд орсны улмаас амиа алдсан гэнэ. Шамима Бегум одоо есөн сартай жирэмсэн бөгөөд Их Британид хүүхдээ төрүүлэх хүсэлтэй байгаа юм.
Тэр одоо Сирийн хойд зүгт байрлах 39,000 хүнтэй “al-Hawl” гэх дүрвэгчдийн зусланд амьдарч байгаа бөгөөд Сирид ирсэндээ харамсдаггүй гэнэ. Хамгийн гол нь хүүхдээ эрүүл төрүүлж, амар жимэр амьдрах нь түүний хүсэл аж.
Бегумын нөхөр хэдэн долоо хоногийн өмнө Сирийн цэргийн хүчинд баригдсанаас хойш түүнийг дахиж хараагүй байна.
Хэрвээ Бегум эргэж ирвэл асуултад хариулж, мөрдөн байцаалтад орохоос гадна ял сонсож болзошгүй талаар Их Британийн Аюулгүй байдлын сайд "Good Morning Britain" ярилцлагад орохдоо хэлжээ. Тэр террорист бүлэглэлийн үйл ажиллагааг дэмжсэн болон бусад зөрчлөөр шийтгүүлэх магадлалтай гэнэ.
2018 оны олон улсын төвийн гаргасан тайлангаас үзэхэд 80 улсын 40,000 гаруй хүн Ирак болон Сири дэх Исламын улс бүлэглэлтэй холбоотой байдаг ажээ. Үүнээс 5,000 гаруй Европын иргэн террорист бүлэглэлийн гишүүн болохоор улс орноосоо зугтжээ. Харин 1,200 иргэн буцаж ирсэн гэх тооцоог 2018 оны Европын засгийн газрын тайланд дурдсан байна.
Эх сурвалж: Business insider