Өнөөдөр Монгол Улс Үндэсний тусгаар тогтнолоо зарласны 105 жилийн ойн өдөр.
200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгосон түүхэн өдөр юм.
Монголчууд энэ өдөр тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаан хэмээн өргөмжилсөн билээ.
Улмаар таван яам бүхий засгийн газрыг байгуулах шийдвэрийг гаргаж, Богд хаант Монгол Улсыг албан ёсоор байгуулсан юм.
Манж Чин гүрний 200 жилийн ноёрхлыг удтал тэмцсэний хүчинд үгүй хийсэн энэ тэмцэл, ялалт нь 1921 оны Ардын хувьсгалын эхлэл, суурь нь болсон гэж түүхчид үздэг.
Энэхүү түүхэн үйл явдал болон Монгол Улсад улсад анхны төрийн таван яам байгуулагдсаны 100 жилийн ой тохиолдуулан өргөн барьсан уг хууль батлагдсанаар жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон юм.
Ийнхүү нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрийн жагсаалтад байсан уг өдрийг бүх нийтийн баяр болгон зургаа дахь жилдээ тэмдэглэж байна.
Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын мэндийг хүргэе.