Дуучин А.Хишигдалай болон "Sweetymotion", "Гурван охин" хамтлагийнхан "Монгол Мюзик" төслөөс хэрэгжүүлсэн "Одтой шинэ жил" хөтөлбөрийн эхний ялагчдадаа шинэ жилийн бэлэг гардууллаа.
Эдгээр уран бүтээлчдийн шинэхэн бүхний эхлэл болсон шинэ жилийн баярын уярам, догдлуулам сайхан дуунуудыг HiTONE болон Unimusic-тээ татсан хэрэглэгчдээс эхний найман ялагчдыг тодруулан сагс дүүрэн баярын бэлэг гардуулсан юм.
Тухайлбал, "Гурван охин" хамтлагийн "Шинэ жил" дууг HiTONE-доо татсан хэрэглэгчдээс анхны ялагч Дархан хотоос тодорчээ. Тэрбээр ялагч болсноо сонсоод итгэж чадахгүй байсан тухайгаа, мөн маш их баярлаж байгаагаа ярьсан юм. Тус хамтлагийн дуучин Г.Анхмаа өөрийн биеэр шинэ жилийн бэлэг гардуулж, гэр бүлд нь аз жаргал ерөөж, шинэ оноо сайхан гаргахыг хүслээ.
Мөн дуучин С.Сэрчмаа "Шинэ жил ирлээ" дууг нь HiTONE-доо татсан ялагч н.Эрдэнэцэцэгтээ баярын бэлэг илгээж, утсаар ярин мэндчилгээ дэвшүүлэн ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөсөн юм.
"Sweetymotion" хамтлагийн гишүүд "Шинэ жилийн дуу"-г Unimusic-тээ татаад ялагч болсон Мөнхзаяад баярын бэлэг гардуулаад, мэндчилгээ дэвшүүллээ.
Дуучин А.Хишигдалай, С.Зоригт нарын хамтран дуулсан "Над руу чи залгаарай" дууг Unimusic-тээ татаад ялагч болсон азтай бүсгүйд дуучин А.Хишигдалай өөрийн биеэр сагс дүүрэн шинэ жилийн бэлэг гардууллаа.
"ОДТОЙ ШИНЭ ЖИЛ" ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. ДАРААГИЙН ЯЛАГЧ ТА Ч БАЙЖ БОЛНО!
Та энэхүү хөтөлбөрт оролцож, ялагч болохыг хүсвэл энд дарж мэдээллийг авна уу.