Буцах
2019.01.30 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ
2019-01-30
0
0
2019-01-30
- Агаарын бохирдлыг хөндөх хяналтын сонсгол Төрийн ордонд эхэллээ. Парламентын түүхэнд анх удаа Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байгаа нь энэ юм. Ерөнхий сонсголоор агаарын бохирдлыг бууруулах бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулсан юм. Сонсголын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Утаанд нам харгалзахгүй хордож байгаа шүү. Нам харгазахгүй хүмүүс үхэж, урагт нөлөөлж байгаа. Танай 65 гишүүнтэй намын хөтөлбөрт та нарын наад бие биенээсээ асуугаад байгаа бүх зүйл зоогдчихсон байгаа. Одоо тэгээд дэгээ зөрчлөө гээд хууль ярина. Юм ярихаар л хууль ярина” гэсэн юм. Ерөнхий сонсголын үеэрх танилцуулга, асуулт болон хариултыг ЭНД дарж уншина уу.
- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинийн 4-ний ажлын өдрийг амралтын өдөр болгон шилжүүлэх шийдвэр гаргасан талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Тодруулбал, ирэх долоо хоногийн баасан гараг буюу хоёрдугаар сарын 8-ны өдрийг амралтын өдөр болгож, нөхөн ажиллах өдрийг энэ бямба гараг байхаар шийдсэн байна. Өөрөөр хэлбэл шинийн 4-ний ажлын өдрийг энэ долоо хоногийн бямба гарагт нөхөж, нийтээр ажиллах юм.
- НӨАТ-ын буцаан олголтыг нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбумын төгрөг олгох бөгөөд буцаалтыг маргааш өглөөнөөс олгож эхлэх бөгөөд пүрэв, баасан гарагт багтаан олгоно гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
- Энэ жил анх удаа Монгол Улсын шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг шалгаруулан алдаршуулах болжээ. 21 аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор нийт улсын хэмжээний нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дууч Доржийн Дуламыг тодруулсан байна. Өвлөн уламжлагч, уртын дууч Доржийн Дуламд шороон нохой жилийн өвлийн сүүл сарын шинийн 25-ны билигт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагнал болох 30 сая төгрөгийг гардуулан өглөө.
- Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон болон сонгуульд оролцох санаатай бүх хүн хэзээ ч ямар ч хэмжээний бэлэг тараахыг хориглосон хуулийн нэмэлтийг Сонгуулийн тухай хуульд оруулахаар санаачилна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээллээ.