Дуучин Г.Эрдэнэчимэг хамаг Монголоор “Конгурэй” хэмээн тархсан “Хонгор үр минь” дууг анх удаа монгол хэлээр сэргээн дуулжээ. Анхандаа “Хонгор үр минь” гэж дуулж байсан нь цагийн аясаар өөрчлөгдсөөр Өвөрмонгол, Халимаг, Тувад "Конгурэй" хэмээн өөрсдийн өнгө аясаар дуулсаар иржээ.
Клипийг дуучин Г.Эрдэнэчимэгийн өмнөх бүтээлүүдээс өвөрмөц, нэгийг бодогдуулахаар зохиомжтой бүтээсэн байна.
Дуучин Г.Эрдэнэчимэг “Бид болон бидний өмнөх үеийнхний буруу хүмүүжил, цагийн аясаар эх орноо хайр найргүй ухаж түнхэж байгааг ойлгуулж анхааруулахыг хүссэн юм. Бид хойч үе болсон хүүхдүүддээ эх орноо хайрлах ухааныг үлдээх ёстой. Зөвхөн аав ээжийн тухай дуу дуулахаас илүү нэг ч гэсэн хүнд ухаарал өгөхийг хүсч, сайхан газар нутгийг ухахаар ийм муухай болдог гэдгийг харуулахыг зорьсон” гэлээ.
Клипний зураг авалтыг Архангайн Могойн гол, Архангайн Цэнхэр суманд байдаг алтны уурхай, Орхон гол дээр авсан байна.
Мөн нийслэлийн 85-р сургуулийн хүүхдүүд дээлтэйгээ зурганд оролцжээ. Түүнчлэн дуучин Г.Эрдэнэчимэг “Дуугаараа ч, үйлдлээрээ ч энэ клип маань миний хүүхдүүдэд захиас болж үлдэх болов уу гэж бодсоны үндсэн дээр хүүгээ тоглуулсан” гэлээ.
“Монголчууд амны билгээс ашдын билэг гэдэг учраас дууны сүүлийн хэсэгт мал сүрэг дэлгэрч үржих болтугай гэсэн утгаар дууны үгийг өөрчилж төгсгөлийн дөрвөн мөртөд “Энд байна хонгор үр минь. Эзэд нь энд байна, адууны ижил нь энд байна гэж дуулсан гэлээ.
Хөгжмийн найруулгыг С.Төрбат, дууны найруулгыг “T records” студи, клипийг V студийн хамт олон хийсэн байна.