УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөв.
Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж байгаа орнууд анх 1975 онд Бангкокийн хэлэлцээр нэртэйгээр байгуулсан хэлэлцээрээ 2005 онд өргөжүүлж Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/ болгож өөрчилжээ. Өнөөгийн байдлаар энэхүү хэлэлцээрт Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка Улс гишүүнээр элсээд байгаа аж.
Эдгээр гишүүн орнууд дөрвөн удаагийн тарифын хэлэлцээ хийж, 10 мянга гаруй барааны татварыг харилцан бууруулах үүрэг хүлээж, импортод хамрагдаж байгаа нийт барааны 40 хувь, улс хоорондын худалдааны үнийн дүнгийн 20 хувийг хөнгөлөх амлалт аваад байгаа аж.
Манай улс АПТА-д нэгдэх сонирхлоо 2009 онд албан ёсоор илэрхийлсэн агаад 377 нэр төрлийн барааг багтаасан хөнгөлөлтийн үндэсний жагсаалт гарган Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнээр хэлэлцээг эхлүүлсэн. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 60 гаруй буюу экспортын 90 гаруй, импортын 30 хувийг АПТА-гийн гишүүн орнууд эзэлдэг. АПТА-д нэгдсэнээр манай экспортын бараа БНХАУ болон БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Манай улсын экспортын гол нэрийн бараа болох чулуун нүүрсний хувьд 30 хувийн хөнгөлөлт эдэлж, 2015 оны эцсийн байдлаар 9,5 сая ам долларын хөнгөлөлт эдлэх боломжтой байсан. Цаашид коксжих нүүрсний экспортод 50 хувийн импортын татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулгадаа хэлжээ.
Манай улс уг хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжжээ. Гэтэл Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн Монгол Улсын үндэсний хөнгөлөлтийн жагсаалтад багтсан модон хаалга, цонх зэрэг барааны гаалийн импортын тарифыг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр 185 дугаар тогтоол гаргасны улмаас уг хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудал хойшлогдоход хүрчээ.
Манай улс модон хаалга, цонхны импортыг голчлон БНХАУ, БНСУ-аас хийдэг. 2015 оны байдлаар нийт импортолсон модон хаалга, цонхны хэмжээ 5,6 сая ам доллар, үүнээс импортын гаалийн албан татварын орлого 1,1 сая ам доллар олох байснаас 30 хувийн хөнгөлөлт үзүүлснээр татварын орлого 330 мянган ам. доллараар буурахаар байгаа ч зөвхөн чулуун нүүрсэнд эдлэх импортын татварын хөнгөлөлт 9,6 сая ам доллар болохоор байгаа тул төсвийн орлогын алдагдлыг нөхөх бүрэн боломжтой гэж шинэ Засгийн газар үзэж байгаа аж.
Иймээс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал болон дэлхийн худалдааны чиг хандлагатай зарчмын хувьд нийцнэ. Монгол Улс цаашдаа БНХАУ, БНСУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа. АПТА-гийн хэрэгжилтийн үр дүн нь эдгээр улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж, эрсдэлийг үнэлэхэд чухал ач холбогдолтой болох юм.
Түүнчлэн Монголын бараа бүтээгдэхүүн АПТА-гийн гишүүн орнуудын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх боломж бүрдэхийн зэрэгцээ эдгээр орноос Монголд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, улс орны эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж үзсэний үндсэн дээр Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудлыг Засгийн газар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн байна.
Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул хэлэлцээрт гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрөх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. Иймээс энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.