gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхдийн боловсролд хөрөнгө оруулалт хийлээ

Х.Көгершин
Боловсрол
2016-11-08
0
Twitter logo
 
Нарлаг Улаанбаатар Ротари Клуб ("НУРК"), Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг("БХАН"), Японы Кавасаки Минами Ротари клубынхан сайн үйлсийн аяныг зохион байгуулж, Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэг, Сүхбаатардүүргийн тусгай хэрэгцээт 186-р цэцэрлэг, 29-р сургуулиудад Монгол Контент ХХК-тай хамтран бүтээсэн Маамуу комикийн 1, 2 дугаар цуврал, мөн Японы хүүхдийн янз бүрийн комик, зурагт ном, сургалтын хэрэгслүүдийг хандивлан, уулзалт сургалтуудыг 2016 оны 9-р сард хийсэн билээ.

Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгт ном хандивлав

“Маамуу” төсөл, НУРК, БХАН, Японы Кавасаки Минами Ротари клубынхан сайн үйлсийн аяныг зохион байгуулж, Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгт комик ном гардууллаа. Тодруулбал Маамуу комикийн 1, 2 дугаар цуврал, мөн Япон хүүхдүүдийн илгээсэн янз бүрийн комик, зурагт номуудыг хүлээлгэн өгсөн.

Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгт нийт таван бүлэгт 210 хүүхэд хүмүүжиж байна. Энэ хичээлийн жилд хүүхдийн хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд 4-5 настангуудын хоёр бүлгээ салган монгол гэрт хичээллүүлж буй юм. 210 хүүхдэд ном, сурах бичгийн хүрэлцээ муу байдаг аж.

Тэгвэл “Маамуу” төсөл, НУРК, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Японы Кавасаки Минами Ротари клубынхан цэцэрлэгийн хүүхдүүдэд комик номын дээжээсээ гардуулж оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Энэ талаар “Би Монголд анх өнгөрсөн онд ирж байсан. Энэ үеэр “Нарлаг Улаанбаатар” Ротари клубийнхэнтэй танилцаж, Монголын хүүхдүүдийн төлөө сайн үйлс хийе гэж тохиролцсон. Үүний дагуу энэ жил анх удаа ийм төслийн ажлыг Монголд зохион байгуулж байна. “Нарлаг Улаанбаатар” ротари клубийн зүгээс бид нарт санал болгосон төслийн дагуу Японд хандив цуглуулаад, Ротари сангаасаа санхүүжилт авсаны хүчинд төсөл маань амжилттай боллоо” хэмээн Ротаригийн 2590 дүгээр бүсийн Кавасаки Минами клубийн Ерөнхийлөгч Яманоучи Коза хэллээ.

Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэг бусдаасаа онцгой. Учир нь энэ цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй найман хүүхэд хүмүүждэг. Эдгээр хүүхдүүдийг нийгэмшихэд нь тусалж гэрээр нь хичээл зааж, аав ээжид нь сургалт өгдөг Кимико багш Япон тус цэцэрлэгт ажилладаг байна. Тэрбээр “Хүүхдийг сургуульд орохоос нь өмнө нь нийгэмшихэд нь сургах хэрэгтэй. 0-5 насны хүүхдийн хүмүүжил маш чухал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгэмшихэд бусдаасаа онцгой байдаг учир тэдгээр хүүхдүүдийн ар гэрт нь тусалж дэмжиж байна. Өнөөдөр манай цэцэрлэгийн хүүхдүүдэд ном бэлэглэлээ. Ном гэдэг бол хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх чухал хэрэгсэл” гэлээ.

Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүд

Хан-Уул дүүргийн 29-р сургууль, 186 дугаар цэцэрлэгт НУРК, Японы Кавасаки Минами Ротари клубынхан Маамуу комикийн 1, 2 дугаар цуврал, мөн Япон хүүхдүүдийн илгээсэн янз бүрийн комик, зурагт номууд, хичээлийн хэрэгсэл хандивласан тухай видео мэдээнээс үзнэ үү.

Японы Кавасаки Минамиклубын хандивласан япон хэл дээрх номнуудыг НУРК-ын санаачилсанаар Шинэ Монгол сургуулийн Интеракт Клубын хүүхдүүд Монгол хэл рүү орчуулж, Цэцээ Гүн Ротаракт Клубын гишүүдорчуулгыг хянаж, 186-р цэцэрлэгийн хүүхдүүдэд хүргэж байгаа билээ.

Бусад хамтын ажиллагаа

Нарлаг УБ Ротари клубын санаачилсан бага насны хүүхдийн боловсролын энэхүү төсөлд Монголын 7 Ротари клуб, Америкийн Worthington-Dublin Ротари клуб мөн нэгдсэн болно.

2016.10.28-ны өдөр Номт Ротари Клуб, НУРК-ын төлөөлөл Хүмүүн цогцолбороор айлчилж, цэцэрлэгийн ахлах анги, бага сургуулийн хүүхдүүдэд Маамуу комикоос хандивлан, мөн ахлах сургуулийн хүүхдүүдтэй Ротари хөдөлгөөний хамгийн залуу үе нийгэмд тустай төсөл хийдэг, 18 хүртэлх насны хүүхдүүдийн байгууллага Интерактын талаар ярилцав.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолборын хүүхдүүд Интеракт клубээ бүртгүүлэн АНУ-ын Worthington-Dublin Ротари клубын Интеракт клубтай хамтран хүүхдийн номны хандивыг АНУ-д зохион байгуулахаар ажиллаж эхлээд байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан