-ГАРААНЫ БИЗНЕС-
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан энэ өдрүүдэд яг тохирсон нэгэн шинэ бүтээгдэхүүнийг Гарааны бизнес булан онцолж байна.
“Угалз” нэртэй хонины нэхий суудлын бүрээс шинэ сарын эхний өдөр худалдаанд гарсан даруйдаа олон хүний сонирхлыг татсан юм. Таны автомашин ямар ч маркийнх байсан таарах энэ суудлын бүрээс хонины нэхийг тусгай аргаар боловсруулсан учраас элдэв үнэргүй. Мөн үс нь унадаггүй гэдгээрээ онцлог.
Хүйтэн сэрүүний улиралд автомашинтай хүн бүрд дулаан явах боломжийг олгох “Угалз” суудлын бүрээсийг үйлдвэрлэж буй “Дархан дөш” компанийн захирал М.Ундрахтай ярилцлаа.
Тэрбээр маркетингийн менежер мэргэжилтэй бөгөөд анх найзынхаа хамтаар хувь хүнээс зээл авч бизнесээ эхлүүлжээ. Анхны бизнесээ түрээсийн байранд эхлүүлсэн тэрээр олон салбарт ажиллаж унаж бас босч яваа нэгэн. Одоо тэрээр дөрвөн найзын хамт урдаа том зорилго тавьж түүндээ хүрэхээр зүтгэж явна. Түүний нэг нь хатуу хахир өвөлд таныг дулаацуулах нэхий суудлын бүрээс юм. Ингээд шинэхэн бүтээгдэхүүн, бизнесийн туршлага хийгээд цаашид хийх ажлынх нь талаар ярилцсанаа хүргэж байна.
-”Угалз” нэрийн суудлын бүрээсний талаар танилцуулахгүй юу. Худалдаанд гарсан даруйдаа л олон хүний анхаарлыг татаж, борлуулалт ч сайн байгаа ажиглагдаж байна.
-Манайх хоёр төрлийн хонины нэхий суудлын бүрээсийг үйлдвэрлэж байна. Нэг нь турк технологиор боловсруулсан харин нөгөөх нь уламжлалт аргаар боловсруулсан нэхийгээр хийсэн суудлын бүрээс. Монгол хонины нэхий нь тэсгэм хүйтэн нөхцөлд дулаан хадгалах чанараараа гайхамшигтай. Хонины нэхийгээр хийсэн эдлэл дулаахан байдгийг хүн бүр мэднэ. Монгол орны уур амьсгал, цаг агаар, Монгол хүний онцлогт тохирсон, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, халуун дулаан мэдрэмж, тааламжтай сэтгэгдлийг төрүүлдэг. Тиймээс энэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн. Суудлын бүрээс маань анхны борлуулалтаа өчигдөр /11 сарын 1/ хийсэн.
-Борлуулалт хэр байна вэ?
-Бид ийм эрэлт сайтай байна гэж тооцоолоогүй л дээ. Үүнээс өмнө хэд хэдэн бизнес эхэлж, дампуурч байсан учраас хийгээд л үзье юу л болбол болог гээд л бүтээгдэхүүнээ гаргасан. Гэтэл борлуулалт маш сайн байна. Анхны өдрөө л гэхэд борлуулалт сайн байгаагаас гадна худалдан авахыг хүссэн олон хүн холбогдож байна. Өнөөдөр /11 сарын 2/ Д.Дагвадорж аварга маань хүртэл худалдан авалт хийсэн. Энэ маягаараа байвал бэлэн бүтээгдэхүүнээ дуусгаад захиалгад орох шинжтэй байна.
-Үнийн хувьд ямар байна вэ?
-Турк технологиор боловсруулсан урд хос суудал 250 мянга, дан суудал нь 130 мянган төгрөгийн үнэтэй. Харин уламжлалт технологиор боловсруулсан урд хос суудал 150 мянга, дан суудал 80 мянган төгрөгийн үнэтэй байна. Турк технологийг илүүтэй онцолж бас хэлмээр байна. Монголд одоохондоо манайхаас өөр газар энэ технологийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй байна.
-Цаг үеэ олсон бизнес байна. Бүтээгдэхүүн хийх санаа хэзээ төрөв?
-Бид сарын өмнөөс санаагаа гаргаад, бизнес төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн. Үйлдвэрлэлийн процесс явагдаж эхлээд өчигдөр анхны бүтээгдэхүүнээ гаргалаа даа.
-Үнийн хувьд хэрэглэгчид мэр сэр өндөр үнэтэй байна гэсэн комментийг танай хуудас дээр бичсэн байна лээ. Өртөг зардлын хувьд ямар байдаг юм бол?
-Нэг хонины нэхийг 20 орчим мянган төгрөгөөр боловсруулдаг юм. Нэг хосыг хийхийн тулд 3.5 нэхий боловсруулах шаардлагатай. Дээр нь оёдлын хувьд нэхий оёдог оёдолчин тэр бүр байдаггүй юм байна. Ингэхээр арай өндөр үнээр оёдог гэсэн үг. Гэх мэтчилэн тооцоод үзвэл зардал бас их л дээ. Хувь хүн нэхий аваад элдүүлээд, оёулаад бүрээс хийнэ гэвэл 150 мянган төгрөгөөс хангалттай илүү үнийн дүнтэй болно. Даанч хүмүүс энэ зардлыг тооцоолохгүйгээр 2000 төгрөгийн нэхийг хэт үнэтэй болголоо гэх хандлага байна. Бид нэг ширхэг бүтээгдэхүүнээс биш олон бүтээгдэхүүнээс ашиг харж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Түүнээс биш хямд үнээр гарсан бүтээгдэхүүнээ хэд дахин нугалж ашиг олж байгаа юм биш гэдгийг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна.

-Танайд нийт хичнээн хүн ажилладаг юм бэ? Хүргэлтийн үйлчилгээг бас үзүүлдэг гэхээр хүн хүч нилээд хэрэгтэй болох байх.
-Ойролцоогоор 20 гаран хүн бий. Нэхий суудлын бүрээсээс гадна бусад туслах бизнес ч байдаг л даа. Бид бүтээгдэхүүнээ худалдан авах ч бай үгүй ч бай хүргэлтээр очиж сонирхуулж байгаа. Хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг бодитоор нь хараад мэдээлэл аваасай гэж хүсч байгаа юм. Дээр нь бид хийсэн бүтээгдэхүүнийхээ чанарт итгэлтэй байгаа учраас үзсэн хүн бүр авах магадлал өндөр гэж тооцсон. Хүмүүс бүтээгдэхүүний чанарыг мэдэж энэ талаар ярьснаар цааш түгнэ гэж бодож байгаа учраас авахгүй ч бай та залгаад үзэж болно гэж байгаа юм.
-Хүйтний улиралд суудлын бүрээсээс гадна жолооны хүрдний бүрээс бас хэрэгтэй байдаг шүү дээ. Цаашид хийхээр төлөвлөсөн бүтээгдэхүүн байгаа юу?
-Эхний ээлжинд суудлын бүрээсээ хийж байна. Цаашлаад рульны бүрээсээс эхлээд хэд хэдэн санаа байна. Дээр нь суудлын бүрээс гэхэд одоо зөвхөн урд хоёр суудлыг хийж байна. Нэмээд хойд талын суудлыг хийнэ гэж төлөвлөсөн. Хойд талын суудалд бүрээс хийгээч гэсэн санал их ирж байна. Хүүхдүүд суудаг учраас бас эрэлт ихтэй байдаг юм байна. Борлуулалтад гараад ганцхан хонож байгаа учраас дараагийн бүтээгдэхүүндээ хараахан ороогүй л байна. Дээр нь борлуулалт энэ хэвээр байвал оёдолчин дутах шинжтэй. Хэрэв нэхий сайн оёдог хүн энэ ярилцлагыг уншиж байвал бидэнтэй холбогдоорой гэж хүсэх байна.
-Угалз суудлын бүрээс улирлын чанартай бизнес байх. Өвөл дуусахад та бүхэн юу хийх вэ. Цаашдын зорилгынхоо талаар хуваалцахгүй юу?
-Тийм ээ хүйтний улирал дуусахад энэ бүтээгдэхүүний худалдан авалт мэдээж буурна. Энэ үед бид боловсруулсан нэхийгээр хийсэн бусад төрлийн бүтээгдэхүүнийг мөн боловсруулсан нэхийгээ дангаар нь экспортод гаргахаар зорьж байгаа. Манай хонины нэхийг экспортод гаргая гэхээр шивтэр үнэртдэг. Харин Турк технологиор боловсруулах давуу тал нь тосыг шүүж, үнэргүй болгодог. Ингэхээр гадагш зах зээлд гарах бүрэн боломжтой гэсэн үг. Дээр нь Австралид камен зуухны урд дэвсдэг нэхий дэвсгэр их эрэлттэй байдаг юм байна. Бид Турк технологиор боловсруулсан нэхийгээр энэ мэтчилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна гэж харж байгаа. Эхний ээлжинд боловсруулсан нэхийгээ борлуулах хүмүүстэйгээ холбогдчихсон. Монгол нэхийг дэлхийн зах зээлд үнэд хүргэхийн төлөө хичээн ажиллах болно.
-Та түрүүн олон салбарт хүч үзэж, унаж босож явсан талаараа ярьсан шүү дээ. Ямар ямар бизнес хийж байв. Дээр нь шинэ санаа олоод хэрэгжүүлж чадахгүй байгаа хүмүүст хандаад өөрийн туршлагаас хуваалцаач.
-Хамгийн анх би нэг найзтайгаа 20 сая төгрөгийн зээл хувь хүнээс аваад 16 метр квадрат байр түрээслээд автомашины ломбард ажиллуулж эхэлсэн. Сар бүрийн оффис, талбайн түрээс гээд л өөртөө ч цалингүй л байдаг байлаа. Дараа нь Сүхбаатарын ямааны ноолуур сайн байдаг гээд ямаа авч үзлээ. Байдаггүй ээ. Гэхдээ яах вэ мал дагасан хүн ам тосдоно гэж ашиг олоогүй ч гаргасан мөнгөө бол олсон. Ногоо тарьж үзсэн бас л амжилтад хүрээгүй гэх мэтчилэн олон зүйлийг л туршиж байна.
Мөн аюулгүйн туузыг хийж зах зээл дээр 10 төгрөгийн үнэтэй байгааг найман мянган төгрөгөөр худалдаалж байна. Одоо бол нэг үеэ бодвол хөөрхөн хөл дээрээ тогтохоор болчихсон. Хэд хэдэн салбарт ажиллаж үзлээ. Дампуурч ч үзлээ. Тэгэхээр зоригтой хөдөл, хийх л хэрэгтэй гэж зөвлөнө дөө.
Бизнес хийе гэж ярьдаг хүн маш олон бий. Бизнес эрхэлчихвэл л баян болно гэдэг. Таван жилийн өмнө л бизнес хийе гэж байсан нэг хүн бий. Өнөөдрийг хүртэл тэр хүний энэ санаа чээжинд нь байж л байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл эхэлсэн зүйл байхгүй. Намайг шинэ санаа танилцуулахад л энэ миний хийх юм биш байна гээд л эрсдэлийг нь хараад байдаг. Тэгээд юу хиймээр байгааг нь асуухаар нэг барилга бариад түрээслээд сар бүр мөнгө олох гэж хэлдэг юм. Биед амар байхыгаа л бодоод байгаа хэрэг. Гэтэл бизнес гэдэг цаана нь асар их хүч хөдөлмөр, зүтгэл байх ёстой. Ямар нэг зүйлийг зоригтой эхэл. Нэг, хоёр, гурав алдана, хамаагүй хийж байх нь л чухал.
Өнгөрсөн хугацаанд хийж байсан зүйлс маань дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортын барааг багасгах зорилготой. Дотоодын бүтээгдэхүүнээ дэмжиж байж л улс орон хөгжинө гэж бид боддог юм.
Та “Угалз” хонины нэхий суудлын бүрээсний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авахаас гадна 7777-9797 дугаарын утсаар захиалах боломжтой.
Мөн та GoGo мэдээний агентлагын Гарааны бизнес буланд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахыг хүсвэл news@mongolcontent.mn хаягаар холбоо бариарай.