Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны гаргасан намрын ургац хураалтын балансын мэдээгээр Монгол Улс 450 гаруй мянган тонн улаан буудай хураан аваад байна. Энэ хэмжээ нь бүтэн жилийн гурилын хэрэгцээг хангахуйц гэдгийг албаныхан хэлж байна.
Нөгөөтэйгүүр хойд хөрш түүхэндээ байгаагүй буюу 120 сая тонн үр тариа хураан авсны 75 сая тонн нь улаан буудай бөгөөд үүнээс 30 сая тонныг экспортлохоор төлөвлөжээ. Ийнхүү олон орон ургац арвин хураасан нь дэлхийн улаан буудайн үйлдвэрлэл илүүдэлтэй гарч буйг мэргэжилтнүүд хэлж байна.
Үнэ ханшийн тухайд авч үзвэл дэлхийн зах зээл дээр буудайн үнэ 1 тонн нь дунджаар 150 ам.доллар байгаа бол дотоодод улаан буудайг чанараас шалтгаалан 400-440 төгрөгийн хэлбэлзэлтэй байна.
Б.Заяа