Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Арьс Ширний Үйлдвэрэлийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг “НООС НООЛУУР АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН-2016 ” үзэсгэлэнгээс УУЖИН ХХК-ны ” KNEAVE HOME & FASHION COLLECTION” нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, өндөр чанар, загвар, дизайнтай бүтээгдэхүүнээр шалгарч “САРЛАГИЙН ШИЛДЭГ ХӨӨВРӨН БҮТЭЭГДЭХҮҮН” –ний өргөмжлөлийг хүртлээ.
Энэхүү коллекц нь Монгол сарлагийн хөөврөөр нэхмэл болон сүлжмэлийг хослуулсан сүүлийн үеийн дэвшилтэт техник, дизайны технологиор бүтээгдсэн бөгөөд шинэлэг өнгө төрх, хэв маяг бүхий пальто, нөмрөг, шааль, хөнжлөөс бүрдсэн байна.
Уужин компани нь шинэ бүтээгдэхүүнүүдээ “ UUJIN Mongolian Yak Down” болон “UUJIN Home” нэрээр дотоодын болон Герман, Япон, Америк, Оросын зах зээлд нийлүүлж байна. Тухайлбал Германы томоохон сүлжээ дэлгүүр болох Manufactum GmbH компанийн онлайн дэлгүүрт UUJIN брэндийн 2016/17 оны шинэ загварууд худалдаалагдаж эхэлжээ.