gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Агаар, хөрсний бохирдлыг бууруулахад Пусан хоттой хамтарна

Р.Адъяасүрэн
Нийслэл
2016-10-20
0
Twitter logo
 
Агаар, хөрсний бохирдол, тээвэр, дэд бүтэц, хог хаягдал гээд  Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудалд Пусан хоттой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан илэрхийллээ.

Өнгөрсөн наймдугаар сард Пусан хотын дарга Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж, хоёр хотын хооронд найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурсан. Энэ дагуу БНСУ-ын Пусан хотоос  ирсэн ажлын хэсэг Засаг даргын орлогчтой уулзсан байна.

Пусан хотын Байгаль орчны корпорацийн ерөнхийлөгч Ли Жонвон, Пусан хотын Эдийн засгийн хөгжлийн агентлагийн ерөнхийлөгч Ким Бёнчү нар “Хог хаягдлын хувьд бид 30 жилийн өмнө бас хогоо булдаг байсан. Дараа нь ангилан ялгадаг болсноор булах хогийн хэмжээ багассан. Одоо хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргадаг, хийгээр нь гагнуур хийдэг технологид шилжсэн. Энэ асуудлыг манай Байгаль орчны корпорацийн төлөөлөгчид хариуцан ажиллана.

Бид урт хугацааны томоохон төслүүдээс гадна ойрын хугацаанд шууд хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөрийг бас сонирхож байна. Жишээлбэл, Улаанбаатар- Пусаны чиглэлд шууд нислэгтэй болсон. Үүнийг ашиглаад  аялал жуулчлал, эрүүл мэнд, эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломж, дэмжлэг хүсч байна” гэлээ.  

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан  “Бид ирэх 4 жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц  дүр төрхтэй,  зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв болох зорилт дэвшүүлсэн. Тиймээс Аялал жуулчлалын болон бусад салбарт хамтран ажиллах боломжтой. Бид Та бүхнийг холбогдох газар, агентлагуудтай тусгайлан уулзах боломжоор хангаж өгнө. Улаанбаатар хотод байх хугацаандаа ирсэн зорилгоо биелүүлж, олон ажил  бүтээгээрэй. Бид бүх талаар тусална” хэмээн саналаа хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан