Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн “Мэргэжлийн” Засгийн газар байгуулагдаад 87 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд валютын ханш 0 .34 мөнгөнөөс 324 төгрөг хүртэлх хэмжээгээр өссөн байна.
Тухайлбал, ам.доллар 269.73 төгрөгөөр юань 41.25, рубль 4.69, евро 324 төгрөгөөр тус тус өссөн бол БНСУ-ын вон 0.34 мөнгөөр өсчээ. МАН-ын мөрийн хөтөлбөрт “Өнөөгийн байдлаар Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөц шавхагдлаа.

Алдаатай мөнгөний бодлогын уршгаар төгрөгийн ханш 2012 оноос хойш 50 гаруй хувиар суларч монгол төгрөг үнэгүйдсээр байна. Тиймээс Монголбанкны зохистой бодлогыг хэрэгжүүлснээр зээлийн хүүг бууруулна. Валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барина. Монгол төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, зохистой түвшинг хадгална” хэмээн тусгажээ.
Д.Болор