GoGo мэдээний агентлагаас эрхлэн гаргадаг GoGo Mongolia англи хэл дээрх сайт эх орноо гадаадад сурталчлах, бодитой мэдээллийг дэлхий дахинд хүргэх үүргийг хүлээн ажилладаг билээ. GoGo Mongoliа сайт нь монголд амьдарч буй гадаадынхны болон, дэлхий дахинд буй англи хэлтнүүдийн мэдээлэл авах чухал эх сурвалж болсонд бид баяртай байдаг.
Одоогоор бид МОНЦАМЭ мэдээний агентлагтай хамтран ажилладаг бол хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж, Монголын Үндэсний Олон нийтийн радиогийн “Монголын дуу хоолой” редакцтай хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Дэлхийд монголын талаар дуугарч буй цорын ганц радиотой хамтран ажиллах болсноор GoGo Mongolia сайт нь СОНСОХ цэсийг уншигчиддаа зориулан нээлээ. Энэ цэснээс та бүхэн МҮОНР-ийн Монголын дуу хоолой редакцаас эрхлэн гаргасан 30 минутын нэвтрүүлгийг өдөр бүр хүлээн авах боломжтой.
МҮОНР-ийн захирал Б.Баярсайханаас хамтын ажиллагаатай холбоотой товч тодруулгыг авсан юм.
-Монголын дуу хоолой редакц ямар нэвтрүүлгүүдийг бэлтгэн цацдаг вэ?
-Ер нь Монголын дуу хоолой радио Улаанбаатарын дуу хоолой нэртэйгээр 1964 онд байгуулагдсан. Англи хэл дээрх редакц 1965 онд байгуулагдсанаасаа хойш 50 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Ерээд оноос хойш нэвтрүүлгийн бодлого чиглэл өөрчлөгдөөд, монгол орныг гадаадад сурталчлан таниулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг болсон. Өдөр бүр 30 минутын нэвтрүүлгийг англи хэлээр бэлтгэн явуулж байгаа. Үүний 10 минут нь монголд болж байгаа сүүлийн үеийн мэдээллүүд, мөн 20 минутанд нь монголын түүх ёс заншил, томоохон хурал зөвлөгөөн, залуусын амьдрал гэх мэт төрөл бүрийн нэвтрүүлэг багтдаг. Эдийн засаг, улстөрийн тоймууд, монголд ажиллаж байгаа гадны мэргэжилтнүүдийн ярилцлагууд мөн ордог. Сэдэвчилсэн хөгжмийн нэвтрүүлгүүдийг ням гарагт цацдаг. Долоо хоногийн зургаан өдөр шинэ нэвтрүүлэг гаргаж, бямба гарагт нэвтрүүлгээ давтдаг.
-Хамтын ажиллагаанаас та бүхэн ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Нэг үеэ бодвол монголд англиар контент гаргадаг мэдээллийн хэрэгсэл харьцангуй олон болсон байна. Гэсэн хэдий ч олон жилийн туршлагаараа манай нэвтрүүлгүүд дэлхийн өнцөг булан бүрт, бусдаас өргөн хүрээнд, өндөр ач холбогдолтойгоор хүрч байна. Мөн дэлхий дахинд монголын талаар англи хэлээр дуугарч байгаа цорын ганц радио. GoGo Mongolia сайт нь байнгын ажиллагаатай, баялаг контенттой сайт учир хамтран ажилласнаар бид харилцан контентоо солилцоход үр ашигтай хамтын ажиллагаа болно гэж найдаж байна. Монгол Улсаа хамтран гадаадад сурталчлахад энэ хамтын ажиллагаа их хувь нэмэр болно гэж бодож байна.