Африкийн “BIG 5” гэх нэрийг дэлхий дахин андахгүй. Энэ нь заан, ирвэс, арслан, хирс, усны үхэр гэсэн таван амьтны тухай юм. Тэдгээр амьтныг “BIG 5” хэмээн алдаршуулж, хамгаалах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжих болсон.
Үүнээс санаачлан говийн экосистемийг хамгаалах “Говийн гайхамшигт 6 буюу Great Gobi 6“ гэсэн нэрийг Монголын брэнд болгон дэлхийд таниулах ажлын эхлэлийг тавилаа.
“Говийн гайхамшигт 6”-д Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлт, бөхөн зэрэг амьтан орно.
Тэднийг алдаршуулах, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ энэ сарын 15, 16-нд Говь-Алтай аймгийн Бугат сумын Бижийн голын хөвөө Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг буюу Тахийн талд боллоо.
Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон БОАЖЯ, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Говийн их дархан цаазат газар /ГИДЦГ/-ын хамгаалалтын захиргаа хамтран уг үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
“Говийн гайхамшигт 6” амьтнаар дамжуулан говь нутгийн экосистемийн хамгаалалд талуудыг татан оролцуулж, цаашид үйл ажиллагааг нэгтгэх нь уг арга хэмжээний гол зорилго байв.
Говийн зургаан амьтан тус бүрдээ экосистемдээ гүйцэтгэх үүрэгтэй. Тухайлбал, хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаалдаг учир хулангийн цавчаал гэж нэрлэжээ.
Арьс, махыг нь худалдах зорилгоор хууль бус ан мэр сэр гардаг гэнэ. Мөн уул уурхайн үйл ажиллагааны улмаас хулангийн амьдрах орчин хуваагдаж, өөр нутаг руу дайжих болжээ. Одоогоор 40 мянга орчим хулан бий гэх тоо байдаг ажээ.
Дэлхийд өөр хаана ч байхгүй, ганцхан Монголд бөхөн оршсоор байна гэдэг нь говь цөлийн бүс нутгийн үзэсгэлэнт байгаль экологийн тэнцвэртэй байгаагийн баталгаа юм. Сүүлийн жилүүдэд Монгол бөхөнгийн тоо толгой цөөрч байгаа нь бэлчээр, усны нөөц хомстож байгаагийн илрэл хэмээн судлаачид хэлж байв. Монгол бөхөнд заналхийлж буй аюул нь мөн л хууль бус агнуур. Дорно дахины анагаах ухаанд хэрэглэгддэг эмийн гол түүхий эдэд бөхөнгийн эвэр ордог учир тоо толгой хомстох гол шалтгаан болжээ. Монгол бөхөн сүрэглэж бөөнөөр явдаг нь бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан хөрсийг сийрэгжүүлж, хорголоороо говь цөлийн хөрсийг борддог ач тустай амьтан юм.
Хар сүүлтийг үзэсгэлэнт гэж тодотгосон нь мөн л учиртай. Бусад амьтдаа бодвол хамгийн үзэсгэлэнтэй, цэвэрхэн учир ийм гоёмсог нэртэй болжээ. Үзэсгэлэнт хар сүүлтийд хууль бус ан мөн л заналхийлнэ. Мах нь амттай байдаг учир түүнийг ахуй хэрэгцээндээ хэрэглэх зорилгоор хамгийн их хууль бус агнуурт өртдөг байна.
Говийн зургааг таниулах арга хэмжээнд дээрх зургаан амьтныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, БОАЖЯ, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн холбогдох албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачид, орон нутгийн иргэд оролцон хэлэлцүүлэг өрнүүлж, “Тахийн талын тунхаг” бичгийг баталсан. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Д.Батболд “Говийн 6” хэмээх нэр томьёо Монголын брэнд болоод зогсохгүй дэлхийд танигдах хүртэл ажиллах болно” гэсэн юм.
Арга хэмжээний үеэр амьтан тус бүрийг танилцуулсан сурталчилгааны гэр ажиллаж, Говь-Алтай аймгийн Тонхил, Алтай сумын дөрвөн багийн иргэдэд амьтдын үүсэл гарал, тоо толгой, хамгаалах чиглэлээр хийж буй ажил, тулгарч буй аюул зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Хэлэлцүүлгийн төгсгөлд “Тахийн талын тунхаг” бичгийг баталсан. Уг бичигт “Говийн зургаа” санаачлагаар дамжуулан амьтан хамгаалал зохистой ашиглалттай холбоотой эрхзүйн шинэчлэл хийх, уг санаачлагыг төрийн нэрэмжит болгон олон нийтийн анхаарлыг татах ажлыг зохион байгуулах, “Говийн зургаа” нэртэй аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг бий болгохоор тусгав. Мөн говийн зургааг танин мэдэх, тэдгээрийн экосистемд үзүүлэх эерэг нөлөөллийг тодруулах судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх зэрэг гурван зүйл бүхий 12 заалт зөвлөмжийг гаргалаа.