Франкфуртын авто шоуны үеэр шинэ “Land Rover Defender” олны анхаарлыг хамгийн их татаж байна. “Land Rover Defender”-ийг бараг л Дэлхийн II дайнтай зэрэгцэн гарч ирсэн загварын залгамжлагч гэж болохоор байгаа юм.
Бартаа туулах чадвараар гайхагддаг аюулгүйн стандартаа хадгалж, хорт хийн ялгарлаа бууруулсан шинэ загвар гурван жилийн дараа зах зээлд орж ирж байна. Сүүлийн 67 жилийн турш огт өөрчлөгдөөгүй энэхүү автомашины хувьд уламжлалт чанараа хадгалахын хамт орчин үеийн техникийн шаардлагыг биелүүлэх шаардлагатай болжээ. Үүний хажуугаар “Mercedes-Benz”-ийн “G Wagon”-той өрсөлдөнө гэдэг тус компанийн хувьд томоохон сорилт.
Шинээр танилцуулсан “Land Rover Defender” нь уламжлалт загвар, бартаа туулах чадвараа хэвээр нь хадгалж, мөн цахилгаанд цэнэглэх боломжтой болсон байна. Түүнчлэн үнэнч хэрэглэгчдэдээ зориулж дижитал, аналог системийг хослуулсан салон суурилуулжээ. Шинэ “Land Rover Defender” нь 43 мянган ам.долларын үнэтэй байх төлөвтэй байгаа нь зах зээлийн хүлээлтээс харьцангуй хямд үнэ болж байна.
Б.Төгсбилиг