Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд 20:00 цагт тоглолтоо хийх гэж буй "Звери" хамтлагийнхан 07:00 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирлээ.
Тэднийг тоглолтын зохион байгуулагчид болон хэвлэл мэдээллийнхэн угтан авч, алд цэнхэр хадаг, цагаан идээний дээжээ барин мэндчилэв.
Энэ үеэр тоглолт зохион байгуулагч хамтлагийн ахлагч Рома Зверьд хандан "Танайхан хүндтэй зочиндоо талхаа барин мэндчилдэг бол бид цагаан идээгээ барьдаг" хэмээн тайлбарлав. Үүний хариуд хамтлагийн ахлагч “Монголоор баярлалаа гэхийг юу гэж хэлдэг вэ” хэмээн асууж зохион байгуулагчийн хариултыг хэд хэдэн удаа давтсан юм.
Тэд өнөөдөр 11.00 цагт Corporate зочид буудалд тоглолтын хэвлэлийн хурлаар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзана.