gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     8.28
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 16
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 8.28
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбаатарт Энэтхэг, Монголын хамтарсан сургууль барина

Б.Чимэг
Улс төр
2016-08-12
0
Twitter logo

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Сүреш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Элчин сайд, доктор Сүреш Бабу “Өнгөрсөн онд манай улсын Ерөнхий сайд Нарендра Моди Улаанбаатар хотод төрийн айлчлал хийж, Энэтхэгт суралцах Монгол оюутны тоог 150-200-д хүргэж, Улаанбаатарт Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар болсон. Үүний хүрээнд төрийн захиргааны албан хаагчдыг англи хэл, мэдээллийн технологи, санхүү, удирдлагын чиглэлээр сургалтад хамруулах боломжтой” гэлээ.

Мөн тэрээр Улаанбаатар дахь Махатма Гандийн гудамжийг тохижуулах, Энэтхэг Улсад болох соёлын үйл ажиллагаанд уран бүтээлчдээ оролцуулах, хоёр улсын хамтарсан сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Хотын захирагч С.Батболд “ Юуны өмнө тантай уулзаж байгаадаа таатай байна. Энэтхэг, Монгол хоёр улс олон жилийн түүх болон шашны найрсаг харилцаатай. Цаашид Улаанбаатар хот, Бүгд найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамтай олон салбарт хамтран ажиллаж, харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлнэ. Таны тавьсан хүсэлтүүдийг таатай хүлээн авч байгаагаа илэрхийлье. АСЕМ-ын уулзалттай холбогдуулж, нийслэлийн олон гудамж, талбайг тохижуулсан. Үүний нэг нь Махатма Гандийн гудамж юм. Энэ гудамжийг дахин ямар байдлаар тохижуулах талаар таны саналыг сонсож, ажил хэрэг болгоно. Энэтхэг, Монголын хамтарсан сургуулийн газрыг судалж, танай улсад болох соёлын үйл ажиллагаанд уран бүтээлчиддээ оролцуулах боломжтой” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан