gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     8.28
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 16
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 8.28
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зүүн хойд Азийн зургаан улсын төлөөлөгчидтэй форум эхэллээ

А.Мишээл
Нийслэл
2016-08-04
0
Twitter logo
 
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдэвт форум өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэллээ.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг анх удаа Улаанбаатар хотноо 2014 онд "Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил" сэдвээр зохион байгуулж, форумаас Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид "Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум"-ыг жил бүр  зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.  Энэ шийдвэрийн дагуу  2015 онд  “Хотын ногоон хөгжил” сэдвээр зохион байгуулж,  хамтарсан илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьсан юм.

Харин энэ удаад “Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд санал бодлоо хэлэлцэж,  харилцан туршлага солилцож байна.

Форумд Зүүн хойд Азийн 6 улсын 20 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд  Унгар улсын нийслэл Будапешт хотын орлогч дарга хүндэт зочноор иржээ.  Форумд  Сөүлийн Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн  суурин төлөөлөгч Жон Лайонс "Дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаа"-наас танилцуулах бөгөөд  "Манжуур хотын ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдал" сэдвээр тус хотын орлогч Гоу Вэн Хө илтгэл тавина.

Мөн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг”, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак “НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конференц  СОР-21”,  БНХАУ-ын Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн комиссын ерөнхий захирал  Лү Янь “Уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж, бүс нутгийн хамтын хүчээр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн, амьдрахад таатай хотын хөгжлийн төлөө”, БНСУ-ын Пусан хотын Уур амьсгал, Байгаль орчны газрын ерөнхий захирал И Гын Хый “Пусан хотын ногоон эрчим хүчний бодлого” зэрэг сэдвүүдээр илтгэл тавих юм. Хуралдаан 2 өдөр үргэлжлэх бөгөөд  хуралдаанаас  нэгдсэн уриалга гаргах юм  гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан