Шангри-Ла зочид буудалтай залгаа хоёр ч том байгууламж сүндэрлэжээ. Эдгээр гурван байгууламжийг Шангри-Ла төв хэмээн нэрлэх бөгөөд таван одтой зочид буудал, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн орон сууц, худалдааны төв, бүрэн тоноглогдсон спорт клуб зэргээс бүрдсэн 400 орчим машины зогсоолтой цогцолбор бүтээн байгуулалт юм.
Харин Шангри-Ла Молл нь тус байгууламжийн нэгээс дөрвөн давхарт байрлах бөгөөд энд та дэлхийн хэмжээний брэнд бараа төдийгүй Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээс сонгон авч үйлчлүүлэх боломжтой.
Үүдээр нь оронгуут л улаан, шар өнгийн Porsche 911 Carrera S Cabriolet болон Porsche Cayman GTS таны нүдийг хужирлана. Энэ бол Porsche Улаанбаатар Төвийн хэсэг.
Тус давхарт Thann, Ohui, Janssen зэрэг гоо сайхны алдарт брэндүүдээс гадна Монголын шилдэг гоо сайхны брэнд Seaberry, Монгол дизайнер болон үйлдвэрлэгчдийн хувцас, хэрэглэлийг нэг дор нэгтгэсэн Гүмүда, Говь, Гоёо ХК-н нэрийн дэлгүүрүүд бий. Мөн MichelAmazonka, Monalun, Queen fashion house, Muse art House нарын хамтарсан M.D.U хувцас загварын дэлгүүр ч бас нээгджээ. Сонирхуулахад, эдгээр дэлгүүрүүд нэмэгдүүлсэн үнийн бодлого баридаггүй гэдгээрээ онцлог.

Мөн энэ давхарт World Wine, Souvenir House, Голомт банк, Капитрон банк, Юнителийн салбарууд бий. Энд та Art Space Mongolia, Q Art Gallery болон Valiant Art хэмээх арт галлерэйгаар нэг дор зочлох боломжтой.

Хоёрдугаар давхарт Дани улсын гоёл чимэглэлийн Dyrberg/Kern брэнд, Францын бүх насны эмэгтэйчүүдийн хувцасны брэнд болох Gerard Darel, Германы Trippen, Geox зэрэг гутлын брэнд мөн оффис, хувийн сууц, ресторан зэрэг газруудад дотоод засал чимэглэлийн ажлуудыг хийдэг Valiant Art ХХК бий.
Хүүхдийн тоглоом зардаг Toy Store, органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Lhamour мөн гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлдэг Grease Beauty & MediSpa энэ давхарт байрладаг.

Гуравдугаар давхарт Gelato кофе шоп, Tea Garden эрүүл мэндийн органик цай, Ichigo зайрмагны мухлаг, Samsung-ийн албан ёсны борлуулалтын тасаг, гар утас хэрэгслийн дэлгүүр мөн цүнх, түрүүвчний Монгол брэнд Марал гэх зэрэг тасгууд байрладаг.
Энэ давхараар зочлохдоо та энэ жил нээлтээ хийх онцлох кинонуудын постер бүхий Өргөө кинотеатрын фото ханыг сонирхож, зургаа авахуулаарай.

Харин дөрөвдүгээр давхарт IMAX кино театр, автомат тоглоомын төв, Food Park хоолны газар байдаг. Food Park-д та Ази, Европ хоолноос сонгох боломжтой бөгөөд үнийн хувьд 3000-20,000 төгрөг.
Харин Өргөө IMAX кино театрын тасалбарын үнэ Том хүн - 15,000 төгрөг, хүүхэд - 12,000 төгрөг, VIP тасалбар 30,000 төгрөг.

Шангри-Ла Молл нь доод давхартаа 400 машины зогсоолтой бөгөөд зогсоолын төлбөр нь цагийн 2000 төгрөг.
Одоогийн байдлаар дээрх худалдаа, үйлчилгээ нээгдсэн бөгөөд удахгүй илүү олон брэнд дэлгүүр бусад үйлчилгээнүүд ашиглалтад орох аж. Сануулахад, тус дэлгүүр нь Даваа-Ням гарагт 10:00 - 22.00 цагийн хооронд ажилладаг.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс