gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбаатарт “Гранд гольф”-ийн спортыг хөгжүүлэхэд Японтой хамтран ажиллана

Х.Көгершин
Нийгэм
2016-08-01
0
Twitter logo
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Японы Тоттори мужийн Захирагч  ноён Мияаваки Масамичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод “Гранд гольф”-ийн спортыг хөгжүүлэх, Тоттори мужийн Юрихама хоттой хамтран ажиллах  талаар санал солилцлоо.    

Тоттори муж нь “Гранд гольф”-ийн спортыг хөгжүүлэхээр чармайн ажиллаж байгаа бөгөөд энэ спортоор хичээллэдэг хүний тоо гурван саяд хүрсэн талаар ноён Мияаваки Масамичи хэллээ.  Мөн “Гранд гольф”-ийн олон улсын холбоо байгуулахаар ажиллаж байгаа төдийгүй 2021 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Японд зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм байна.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 40 гаруй орноос оролцох төлөвлөгөөтэй байна гэлээ. “Гранд гольф”-оор хэн ч хичээллэж болдог төдийгүй эрүүл мэндэд тустай спорт гэдгийг тэрээр тодотголоо.  

Японы Тотари муж нь Төв аймагтай 1996 оноос эхлэн хамтран ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд “Гранд гольф”-ийн спортын иж бүрэн хэрэглэл бэлэглэж байжээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ  “Япон улсын Тоттори муж бол миний сэтгэлд их ойр байдаг. Би Төв аймгийн ЗДТГ-т ажиллаж байхдаа 1997 онд тус мужид болсон “Japan expo”-д оролцож байлаа. Улаанбаатар хотод гольфийн спорт сонирхдог, энэ спортоор хичээллэдэг хүн олон болж байна. Тиймээс “Гранд гольф”-ийн спортыг Улаанбаатар хотод хөгжүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хотын Туул голын эрэг дагуу гольфийн спортыг хөгжүүлэх боломжтой юм. Цаашид нийслэлийн  гадаад харилцааг улам илүү хөгжүүлж, шинэ шатанд гаргахаар ажиллаж байна. Тиймээс танай муж улс болон Юрихама хоттой Улаанбаатар хот найрамдалт харилцаа тогтоож, харилцан туршлага солилцох хүсэлтийг дэмжиж байна” гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан