Үндэснийхээ хувцсаар гоёж, өв соёлоо сурталчилдаг "Дээлтэй Монгол наадам" 10 дахь жилдээ Чингисийн талбайд болж байна. "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион явуулдаг энэхүү наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд бус тус наадам өмнөх жилүүдээс өвөрмөц онцлогтойгоор явуулж байгаа билээ.
Энэ жил залуучуудаа үндэсний хувцсаараа бахархах, гоёх, өдөр тутмын хэрэглээнд оруулах шинэ хандлага бий болгох зорилготойгоор зохион байгуулж байна.
Тус наадмын ерөнхий найруулагчаар “Улаанбаатар чуулга”-ын дарга “Рок” Р.Мөнхсайхан ажиллаж байгаа бөгөөд Монголын загварын агентлагууд оролцож, шилдэг бүтээлүүдээ толилуулж буй билээ.
"Дээлтэй Монгол" наадмын Шилдгүүд:
- Нийслэлийн дүүргүүдийн үндэсний хувцастай парадын шилдгээр Сонгинохайрхан дүүрэг шалгарч 5 сая төгрөг,
- Шилдэг Монгол дээлтэй хосоор иргэн А.Хишигбаярын гэр бүл шалгарч, 500 мянган төгрөг,
- МАЖХ-ноос Япон улсад аялах 50 хувийн хөнгөлөлтийн эрхийн бичиг,
- Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогчоор Сингапур улсын иргэн шалгарч 100 мянган төгрөг, “Актив эдвенчур” компанийн жуулчны баазад амрах эрхийн бичгээр шагнууллаа.