Талхны үнэ нэмэгджээ. Энэ мэдээг зарим иргэн сонсоогүй байж болох юм. Учир нь цагаан сар саяхан болсон тул айлууд хэвийн боов, еэвэнгээ идээд талх тоохгүй байгаа. Харин талх авахаар дэлгүүр орсон иргэд багагүй бачимдах болов. Зарим нь талхны үнэ нэмэгдсэнд нэг л итгэж өгөхгүй байх шиг, худалдагчаас лавлах аж. Ингэж тээнэгэлзэх нь арга ч үгүй юм. Засгийн газар гурилын үнийг барих амлалтаа биелүүлж чадаагүй ч талхны үнэ арай ч өсчихгүй байх гэдэгт иргэд итгэж байсан. Харамсалтай нь талхны үнэ нэмэгдчихлээ.
"Талх чихэр" компанийн "Атар" талх 40 төгрөгөөр нэмэгдэж 430 төгрөг болжээ. Олон төрлийн талхаас "Атар" хамгийн хямд үнэтэй учир иргэд их худалдан авдаг. Энэ утгаараа угталх нийслэлчүүдийн гол хүнс гэхэд болно. Харин дээрх талхны үнэ нэмэгдсэн нь олон хүний нуруун дээр ачаа болж буух нь гарцаагүй юм. Талхны үнэ яагаад нэмэгдэв гэдэг асуулт хүн бүрийн сонирхол татаж байна. Шатахуун, гурилны үнэ нэмэгдсэн тохиолдолд талхны үнэ дагаж өсдөг бичигдээгүй хууль манайд бий. Гэтэл шатахууны үнэ нэмэгдэх сураг гарснаас бус биелэлээ олоогүй. Өнгөрсөн хугацаанд гурилын үнэ бага зэрэг нэмэгдсэн нь талхны үнийг өсгөхөд нөлөөлсөн гэж хэлж болох ч зарим иргэн үүнтэй санал нэгдэхгүй байна. Учир нь саяхан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг Оросын төлөөлөгчидтэй уулзаж, 200 мянган тонн улаанбуудай, 15 мянган тонн гурил хөнгөлөлттэй үнээр импортлох тохиролцоонд хүрсэн. Мөн Ерөнхий сайд дотоодын гурилын үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж гурилын үнийг тогтвортой байлгах талаар яриа хэлэлцээр хийсэн. Ингэснээр гурилын үнийг цаашид нэмэгдүүлэхгүй байхад бага ч болов нөлөөлсөн гэхэд болно. Гэтэл энэ бүхний эцэст нь талхны үнэ яагаад нэмэгдэж байгаа нь ойлгомжгүй хэвээр.
Хэрэв шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдвэл талх ямар үнэтэй болох вэ. Арай талийж өгөх юм биш биз. Тэгэхээр жинхэнэ "тоглоом" эхлээгүй байна.
Цагаан сар хуучраад удаагүй байгаа тул иргэд хэвийн боов, еэвэн зэргээ цайнд дүрээд идэж суугаа. Өөрөөр хэлбэл, талхыг хэсэгхэн хугацаанд мартсан гэхэд болно. Гэвч хэсэг хугацааны дараа уутны ёроолд үйрмэг л үлдэж, талхаа санах цаг ирнэ. Тэр үед л иргэд үгээ хэлэх биз.
Харин энэ боломжийг үйлдвэрлэгч овжин харсан бололтой. Нэг үгээр хэлбэл, талх бага хэрэглэдэг үеийг далимдуулан үнийг нь нэмбэл анзаарагдахгүй хэмээн бодсон нь, тэр.
"Атар өргөө" компани дугуй талх үйлдвэрлэдэг. Гэхдээ үнийг нь нэмээгүй аж. Гэтэл "Талх чихэр" компани дугуй талхныхаа үнийг нэмсэн нь үнийн хөөрөгдлийг дэвэргэлээ гэх хардлага төрүүлж байна. Тус компанийн Борлуулалтын албаны дарга Т.Галсангаас зарим зүйлийг тодрууллаа.
-"Атар" талхны үнийг яагаад нэмэх болов?
-Бид зах зээлийн
зарчмаар л явж байна. Хүнс, хөдөө аж ахуйн яаманд гурилын үнэ тэгж өсвөл талхны
үнийг ингэж нэмнэ гэсэн бичиг хүргүүлсэн. Цагаан сарын өмнө гурилын үнэ 700
төгрөгт хүрлээ. Иймд бид талхны үнийг 40 төгрөгөөр нэмсэн. Гэхдээ зөвхөн
"Атар" талхны үнийг нэмлээ.
-Цагаан сарын дараа талхны хэрэглээ буурдаг. Энэ үеийг
далимдуулан талхны үнийг нэмлээ хэмээн зарим хүн ярьж байна. Энэ үнэн үү?
-"Атар" талх
нийт борлуулалтын 60-70 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, бид эндээс ихэнх орлогоо
олдог. Иймд алдагдалд орохгүй нь тулд үнийг нь нэмэхээс өөр аргагүй. Цагаан
сарын дараа талхны хэрэглээ буурсан үед үнийг нь өсгөлөө хэмээн ярьж байна.
Бидэнд дотоод менежмент бий. Үүнийг дагуу талхны үнийг өсгөж байгаа.
-Танайхтай ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
"Атар өргөө" компани талхны үнийг нэмээгүй байна. Гэтэл танайх яагаад
өсгөөд байна вэ?
-Шөнийн цахилгаан 10
төгрөгөөр нэмэгдсэн. Талхыг ихэвчлэн шөнө үйлдвэрлэдэг. Мөн талхны үнийг цагаан
сараас өмнө нэмэх шаардлага байсан ч бид барьсаар ирсэн. "Атар өргөө"
компани талхны үнээ нэмнэ. Энэ бол цаг хугацааны асуудал. Тэгээд ч бид орос
гурилаар талх барьдаг. Харин "Атар өргөө" гурилын үйлдвэртэй, мөн
хятад гурил хэрэглэдэг. Иймд үнэ өсөхгүй байж болох юм.
-Хэрэв шатахууны үнэ өсвөл талхны үнэ дахин нэмэгдэх үү?
-Бид алдагдал хүлээж
ажиллах учиргүй. Шатахууны үнийн өсөлт ямар байдлаар нөлөөлөхөөс шалтгаалж
талхны үнэ нэмэгдэхийг үгүйсгэхгүй.
Г.Батзориг