gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.09
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Японы Засгийн газар манай хамгийн том музейд 720 сая төгрөгийн тусламж үзүүллээ

Б.Чимэг
Соёл урлаг
2016-06-17
0
Twitter logo

Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжаар "Монголын үндэсний музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл" хэрэгжсэн. Энэ дагуу тоног төхөөрөмж хүлээн авах ёслол өнөөдөр 15 цагт Монголын Үндэсний музейд болно.

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2015-2016 онд “Монголын үндэсний музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл"-ийг ЖАЙКА, Монголын Засгийн газар хамтран хэрэгжүүлсэн. Ингэснээр түүх соёлын үнэт өвийг урт хугацаанд зохистой хадгалж хамгаалах үйл ажиллагаа шинэ шатанд гарч байна.

Тус музей балар эртнээс өнөөг хүртэлх үеийн монголын түүх, өв соёл, угсаатны уламжлалт зан заншлыг илэрхийлсэн, үндэстний ялгарах онцлогийг агуулсан, дэлхийн хэмжээнд ховор нандинд тооцогдох 60 мянган үзмэрийг хадгалдаг.

Японы Засгийн газар манай хамгийн том музейд нийтдээ 38,3 сая иен буюу ойролцоогоор 720 сая төгрөгийн тусламж үзүүлсэн юм. Өнөөдөр болох ёслолын үеэр үзмэрийн хадгалалтын шинэ тоног төхөөрөмж, технологийг танилцуулах юм. Энэ технологийн давуу талууд

-Археологийн олдвор, түүх угсаатны зэрэг олон төрлийн материалаас бүтсэн шинэ цуглуулгын хортон шавьжийг устган халдваргүйжүүлнэ.
-Ариутгасан үзмэрийг хадгалах цэвэр, тогтвортой орчин бүрдүүлнэ.
-Дулаан ба харьцангуй чийгшил болон гэрлийг хэмжиж хянана.
-Үзмэрийг нарийвчлалтай хэмжих, хүн овортой үзмэрийг өргөх зөөх, засварлах арчилгаа үйлчилгээ сайжирна.
-Гэрэл ба цагаан эрвээхэй зэрэг шавьж хорхойд эмзэг үндэсний хувцас гоёл чимэглэлийн урьдчилан сэргийлэх хадгалалтын нөхцлийг хангахын зэрэгцээ үзэгчдэд тод харагдахуйц үзүүлнэ.
-Орчин үеийн линз бүхий гэрэл зургийн дижитал камер нь Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх болон үзмэрийг олон нийтэд хүргэхэд ач холбогдолтой үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, үзмэрийн хүртээмжийг өргөжүүлэх боломжтой.

Монголын Үндэсний Музей нь улс, аймаг орон нутгийн бусад музейг мэдээлэл, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг хүлээдэг. Энэ тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Монгол улсын нийт соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахад тодорхой хувь нэмэр үзүүлээд зогсохгүй нийт иргэдэд соёлын дархлаа суулгах, аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх зэрэг ач холбогдолтой юм байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан