Ираны Тегеран хотноо болж буй диф /сонсголгүй/ сонгомол болон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн 54 кг-д зодоглосон Намдагдоржийн Эрхэмбаяр дэлхийн аварга боллоо.
Сонсголын бэрхшээлтэй хүү дэлхийн дэвжээнд бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлэн Иран улсад төрийн дуулалаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулжээ.
Тэрбээр эхний тойрогтоо Казахстаны Ершатиг Жанабил, улмаар Туркийн Серхан Долекийг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангажээ.
Хагас шигшээд Андрей Ивановыг цэвэр ялж шигшээд шалгарсан. Шигшээд тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Ираны Нассер Каримиг ялж дэлхийн аварга боллоо.
2015 оны өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, гавъяат тамирчин М.Хойлогдоржийн нэрэмжит Өвөрхангай аймгийн чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээнд түрүүлж байсан. Мөн 2015 оны чөлөөт бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байсан тэрбээр дэлхийд алдраа цуурайтууллаа.
Н.Эрхэмбаяр Өвөрхангай аймгийн БТСГ, "Их Монголын хүчтэн "дэвжээнд харъяалагдаж, Э.Баттүшиг дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэдэг.
Дэлхийн аваргад оролцоход тусалсан Дифлимпийн хорооны дарга Энхбаяр, Дэлхийн зөн Монгол Өвөрхангай ОНХХ, “Соёмбо” цогцолбор сургууль , тусгай бүлгийн сурагчид, Монгол Улсын арслан Д.Ганхуяг, "Хасу Мега старс" клубын хамт олонд тусалжээ.
Ираны Тегеран хотноо болж буй диф /сонсголгүй/ тамирчдын сонгомол болон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд:
1. Н.Эрхэмбаяр-54кг /өсвөр үе/
2. Ш.Батбаатар-74кг
3. Д.Баасандорж -97кг
4.О.Гомбожав-125кг нар дасгалжуулагч Д.Батням, Э.Баттүшиг нарын удирдлага дор оролцож байна.