gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Дали, Пикассо нарын бүтээлүүдийг Занабазарын музейд дэлгэлээ

А.Наранцацрал
Соёл урлаг
2016-04-29
0
Twitter logo
 
А.Наранцацрал
0
Twitter logo
Соёл урлаг
2016-04-29

Пикассогийн бүтээлүүдИспанийн орчин үеийн агуу их хоёр зураачид Пабло Пикассо, Сальвадор Дали нарын уран баримал, керамик, зураасан зургийн бүтээлүүдийн эх хувийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.

Үзэсгэлэнд Оросын бизнесмен, цуглуулагч, соёл, урлагийг ивээн тэтгэгч Александр Шадрины сүүлийн 20-иод жилийн турш цуглуулсан Дали, Пикассо нарын баримал, керамик, зураасан зураг зэрэг 200 орчим бүтээлийг дэлгэжээ.

Александр Шадрин үзэсгэлэнгийн нээлтэд ямаа дагуулж ирсэн бөгөөд энэ нь Дали, Пикассо нар ямаа тэжээдэг, ямаанд хайртай байсныг илэрхийлж байна гэсэн юм.

Дали, Пикассо нар ямаанд хайртай байсан учраас үзэсгэлэнгийн нээлтэд ямаа авчирлаа

Тэрбээр:

"Пикассо гэртээ хүртэл ямаагаа тэжээдэг байсан бол Дали нэгэн зочид буудалд буудаллахдаа олон ямаа авчирч байсан гэдэг. Ямаануудтайгаа долоо хоног буудаллаад явсны дараа тэр зочид буудалд засвар хийсэн" хэмээн тэрбээр ярилаа.

"Энэ бол жинхэнэ сюрреализм нээлт. Өмнө нь хэзээ ч Дали, Пикассо хоёр шиг ингэж ямаа авчирч байсан удаагүй. Бид үүнийг давтаж Улаанбаатарт хийж байгаагаараа онцлог юм" гэлээ.

"Улаанбаатарт нээлтээ хийсэн нь гүнзгий утга учиртай. Дали хайртай эхнэр Галагийн гарал үүслийн талаар сонирхолтой түүх олсон юм. Түүний өвөг дээдэс Чингис хааны үр сад байсан. Тэрбээр Казанийн оршин суугчдын үр удам. Казани бол татаруудын нутаг. Татарууд бол Чингисийн үр сад учраас бид Монголд үзэсгэлэнгээ нээсэн юм" гэлээ.

Хайлж буй цаг, нарийхан хөлт заан, шургуулгатай бүсгүй, гал дундах анааш зэрэг Далигийн хамгийн алдартай этгээд санаануудыг энэ үзэсгэлэнгээс харж болно. Мөн уран баримал, зураасан зургийн дүрслэлүүд нь үнэхээр гайхалтай “Өөр нэгэн Дали” энд бий. Тухайлбал: нисдэг эмгэн хумс, титэмтэй ялаанууд, хирсний нуруун дээрх арван долоон далайн зараа гэх мэт.

Далигийн "Өнгөрөн одсон цаг хугацаа" баримал

Пабло Пикассогийн керамикууд түүний бүтээлч хүсэл эрмэлзлэлийн гүн рүү харах боломж олгодог. Эртний хүмүүсийн оюун санаатай нэгтгэх гэсэн урт удаан хугацааны эрэл хайгуул нь түүний керамикуудыг хийх арга, сэдэвт тусгагдсан байдаг.

Домгийн амьтны ертөнц, минотаврууд, бух, вакханалийн баяр цэнгэл, бухын тулаан зэрэг дүрслэлүүд шаазан таваг, ваар саван дээр өөрсдийн байрыг эзэлсэн байдаг. Пикассод амьтад, шувууд урам зориг өгч,керамик дээрээ гэртээ амьдарч байсан шар шувуу, Эсмеральдо ишгийг дүрсэлсэн бүтээлүүд нь бүхэл бүтэн галерей болсон байна.

Тус үзэсгэлэнгийн үеэр С.Далигийн уран бүтээлийн тухай гайхамшигтай кино-аялалыг үзэх болно.

Үзэсгэлэн маргаашнаас эхлэн тавдугаар сарын 29-нийг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ. Тасалбар том хүн 10000, оюутан 7000, хүүхэд 3000 төгрөгөөр тус тус үзэж сонирхох боломжтой.

Сальвадор Далигийн "Сахиусан тэнгэрийн зүүд" баримал Сальвадор Далигийн "Сахиусан тэнгэрийн зүүд" баримал

Марсел Дюшаныг хүндэтгэхүй Марсел Дюшаныг хүндэтгэхүй

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

#дали  #пикассо 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан