БНТУ-ын Истанбул хотын Захирагч Кадир Топбаш Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотод буулаа.
Тэрээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга нарт бараалхаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй Улаанбаатар болон Истанбул хотуудын хооронд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурах юм.
Истанбул хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд хотын Захирагчийн зөвлөхүүд, Истанбул хотын консул, Захирагчийн ажлын албаны дарга болон тус хотын төрийн өмчит компаниудын төлөөлөл багтсан байна. Истанбул хотын Захирагч ноён Кадир Топбашийн айлчлал хоёр өдөр үргэлжилнэ.

Истанбул хоттой ундны усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллана
БНТУ-ын Истанбул хотын Захирагч болон зочид төлөөлөгчид дараа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй уулзлаа.
Истанбул хот нь жилд 10 сая гаруй жуулчин авдаг, Европын аялал жуулчлалын гол бүс болон хөгжиж байгаа хот юм.
Уулзалтын үеэр ноён Кадир Топаш Улаанбаатар хоттой барилга хот байгуулалт болон ундны усны хангамжийг сайжруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг томоохон төслүүд дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Истанбул хоттой тэргүүлэх хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллаж, туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд тэр дундаа хог хаягдлыг дахин боловсруулах, ундны усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Туул голыг түшиглэн байгуулах “Туулын усан сан” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
НИТХ-ын дарга Д.Баттулга Истамбул хотын захирагч болон төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ гэр хорооллын дахин төлөвлөлт болон агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллахыг хүслээ. Түүнчлэн нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Улаанбаатар хотод аялал жуучлал хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
“Монгол наадам” цогцолборт хөрөнгө оруулж, хот төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлт болон Турк орон сууцны хороолол байгуулах, барилгын материал үйлдвэрлэл, инженер, дэд бүтцийн салбарт хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллана.
Истанбул хот нь жилд 10 сая гаруй жуулчин авдаг, Европын аялал жуулчлалын гол бүс болон хөгжиж байгаа хот юм. Иймд Улаанбаатар хотын аялал жуучлалыг хөгжүүлэхийн тулд Улаанбаатар Истанбул хотуудын хооронд шууд нисэх нислэгийн тоог нэмэгдүүлэх нь чухал байгааг талууд онцлон тэмдэглэж байлаа.
Истамбул хотын төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод нээхээр тохиролцов
Улаанбаатар болон Истанбул хотуудын хоорондын харилцааг өргөжүүлэх, ах дүү хотуудын харилцаа тогтоох, харилцан туршлага солилцох зорилгоор хотууд хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар өнөөдөр санамж бичиг үзэглэлээ.
Санамж бичигт “Монгол наадам” цогцолборт хөрөнгө оруулж хамтран ажиллах, хот төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлт болон Турк орон сууцны хороолол байгуулах , барилгын материал үйлдвэрлэл, инженер, дэд бүтцийн салбарт хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна.
Мөн мах махан болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах технологийг нэвтрүүлж, цаашид харилцан бүтээгдэхүүн ханган нийлүүлэх талаар туршлага солилцох, Туркийн жижиг дунд үйлдвэрлэлийн хотхон бий болгох, технологи нэвтрүүлэхэд, аялал жуулчлалд хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж хамтран ажиллахаар тохиролцов.
Санамж бичгийн хүрээнд энэ онд багтаан хотууд харилцан төлөөлөгчийн газрыг нээж, худалдааны болон соёлын төвүүд байгуулах ажлыг эхлүүлэх бөгөөд санамж бичигт тусгасан төслүүдийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх зорилгоор тус бүртээ ажлын хэсэг байгуулах юм байна.
Истанбул хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд хотын Захирагчийн зөвлөхүүд, Истанбул хотын консул, Захирагчийн ажлын албаны дарга болон тус хотын төрийн өмчит компаниудын төлөөлөл бүхий 14 хүн багтсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.