Жил бүрийн хавар БНТУ-ын ЭСЯ-наас Туркийн соёлын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ хүрээнд долоо хоногийн турш Туркийн кино урлагийн сор болсон бүтээлүүдийг Тэнгис кино театрт үнэ төлбөргүй үзүүлж байна.
Бүх кино хадмал орчуулгатай. Өнөөдөр 19.00 цагаас найруулагч Осман Синавын 2012 онд бүтээсэн, “Урт түүх” киног үзэгчдэд хүргэнэ. Уянгын, адал явдалт төрөлд багтах энэ кинонд энгийн нэг турк залуугийн 1940-1970 оны хооронд амьдралын гайхалтай, сэтгэл хөдөлгөм түүхийг харуулдаг байна.
Харин маргааш "Визонтеле" инээдмийн уран сайхны киног толилуулна.
Энэ кинонд тосгоны өдөр тутмын амьдрал, хүүгээ цэрэгт үдсэн ээжийн санаа зовинол, тосгонд авчирсан хамгийн анхны телевизорыг ажиллуулах гэсэн захирагчийн хичээл зүтгэл, хөгтэй явдал зэргийг харуулсан инээдэм, эмгэнэлийг хослуулан харуулдаг. 2001 онд үзэгчдийн хүртээл болсон энэ кинонд IMDB 8/10 үнэлгээ өгч байжээ.
2016.04.27-ны лхагва гарагт 19.00 цагаас “Инжир жимсний чанамал” киног толилуулна.
Найруулагч Айтач Агирларын 2011 онд бүтээсэн энэ кино уянгын, адалт явдалт, романтик кино юм. Бичсэн кино зохиол бүр нь татгалзсан хариу авсны дараа Мэтин уушийн газарт залуухан бүсгүйтэй танилцсанаар киноны үйл явдал эхэлнэ.
2016.04.28-ны пүрэв гарагт 19.00 цаг, “Ангийн улирал”
Энэ кино 2010 онд Туркэд орлогоороо тэргүүлсэн юм. Истанбул хотын Цагдаагийн газрын Хүн амины гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид хотын захын дүүргээс хүний тайрсан гар олсноор киноны үйл явдал эхэлдэг. Сонгодог, дедектиф зохиолоос сэдэвлэсэн бүтээл юм. "Анчин" хочийг хүн амины гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамгийн шилдэг ажилтан зүүдэг байна. Энэ киноны зөвлөхөөр ажилласан, тус хэлтсийн дарга асан, цагдаагийн хошууч Фахретттин Гөнбе "анчин" хочтой байжээ.
2016.04.29-ний баасан гарагт, “Зохион байгуулалттай ажиллагаа”
Найруулагч Илмаз Эрдоаны 2005 онд бүтээсэн, инээдмийн энэ кинонд жижиг гарын, гэмт хэргийн бүлгийн тухай өгүүлнэ. Тэд хуурамч, бүтэлгүй супермэнийг багтаа элсүүлснээр киноны үйл явдал эхэлнэ.