Залуусын хайр дурлал, тэдэнд тохиолдох олон саад бэрхшээлийг өөр цаг үе, өөр хувь тавилан, өөр нөхцөлд уран зураг мэт дүрслэлээр илэрхийлсэн 18-19-р зууны үеийг харуулах “Өртөө” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 8-ны өдөр нээлтээ хийх гэж байна.
Жүжигчин Б.Батзаяа, Б.Хулан нар голд дүрд нь тоглосон энэхүү кино нь “Аврора Филмс”-ийн найруулагч Б.Чингүүний долоо дахь бүрэн хэмжээний өргөн дэлгэцийн бүтээл юм байна. Жүжигчин хариуцсан найруулагчаар СТА Д.Бямбацогт ажилласан бөгөөд уг кинонд тэрээр туслах дүрд тоглож, хоёр өөр дүрд хувирчээ.
Найруулагч Б.Чингүүн, Д.Бямбацогт нар кино зохиолыг хамтран бичсэн бөгөөд энэхүү бүтээл зохиол найруулгын өвөрмөц хийц, шийдэл уран сэтгэмжийг харуулсан бөгөөд зураачийн ур чадвар, нүүр хувиргалтын гайхамшгийг бүрдүүлсэн, тулааны өвөрмөц тавилттай Монголын кино урлагийн салбарт шинэ өнгө төрхийг гаргасан бүтээл ажээ. Туслах дүрд мөн МУГЖ Ж.Оюундарь, “Ноён Бондгор” нэрээрээ танил болсон дуучин Ц.Амарбаяр, жүжигчин Ц.Тайван нар тоглосон байна.
Киноны дуу болох “Алсад Ойрхон” дууны аяыг Ocean Grey Production зохиож, үгийг П.Одгэрэл бичсэн бөгөөд МУГЖ Б.Сарантуяа дуулан амилуулжээ.
Жүжигчин Д.Бямбацогт:
Энэ кино Б.Чингүүн найруулагчийн зоригтой шийдэл байлаа. Манай ангийн охин Ж.Оюундарь бид хоёр эмгэн өвгөн хоёрын дүрд хамтдаа олон жилийн дараа тоглосон нь их сайхан байлаа. Киног классизмын үеийг харуулахыг зорьсон болохоор үнэхээр хэцүү байсан. Европ хүн түүхэн хувцсыг өмсөх, монголчууд түүхэн хувцсаа өмсөх хоёрын хооронд ялгаа их бий. Монгол төрхтэй хүн европ хувцас өмсөхөд зохицох нь ямар билээ...
Ийм шийдэл надад эхлээд буугаагүй. Энэ Чингүүний шийдэл. Киноны 50 хувь нь зураачийн ажил байсан. Кино зураачаар П.Бэрхээдэй ажилласан. Харин жүжигчдээ хэрхэн бүрдүүлэх талаар бид нэлээд бодсон. Олон жүжигчдийг авч үзээд классик имижид хамгийн сайн тохирох нь Б.Батзаяа, Б.Хулан хоёр байсан учраас энэ хоёрыг сонгосон доо.
Би хижээл насны хүний дүрд тоглох болоход Чингүүн нүүр будгийг нүүр хувиргагч Хосоогоор хийлгэхээр болсон юм. Хосоо анх удаа сонин бодис хэрэглэж тэрийгээ Ж.Оюундарь бид хоёр дээр туршсан /инээв/ Тэрийг түрхүүлээд би 20 насаар хөгширчихсөн. Хамгийн аймаар нь тэр дор нь зургаа авахуулахгүй бол алгуурлаад байж болохгүй юм билээ.
Жишээ нь кино зураг авалтын үеэр нэг өдтэй үзэг хэрэг боллоо гэхэд тэрийг дэлгүүр гараад авах боломжгүй учраас зураачид маань эхлээд зурна. Дараа нь тэр зургаа гарын уртай хүнд харуулж хийлгэнэ гэсээр зурганд ортол Дариа бид хоёр заримдаа 4,5 цаг нүүр будагтайгаа хүлээж байсан. Тэр хооронд нүүр татаалдаад л байлаа. Тэрийг хуулахад арьс, шар үс хамт хуурч байсан. Дариагийн уйлаад хуулж байгаа бичлэг бий. Хуулж авсны дараа тэр чигээрээ таталдаад байгаад байдаг нь хамгийн аймаар /инээв/.
Жүжигчин Б.Батзаяа:
“Би Ари гэж залуугийн дүрд тоглосон. Цаг хугацааны тогтсон үе гэж байхгүй. 18-19-р зууны эхэн үеийн Монгол гэвэл эсгий гэртэйгээр төсөөлөх байх. Харин европ ахуйд монголчууд байвал яах вэ гэдэг нь найруулагчийн шийдэл юм. Тухайн цаг үед бие биенээ харж байгаагүй залуучууд хоорондоо дурлалцвал яах вэ? Орчин цагт фэйсбүүкээр бие биеийнхээ зургийг хараад, эсвэл утсаар яриад хоолойнд нь дурлах байсан байх. Харин тухайн цаг үед бие биенээ танихгүй хүмүүс хоорондоо яаж дурладаг, тэр дурлалынхаа төлөө яаж тэмцэх, тэр тэмцлийг яаж илэрхийлэх вэ гэдгийг харж болно.
Миний хувьд хүнд туслах, итгэл хайрлах, дэмжих гэсэн зорилготой залуугийн дүр. Төсөөллийн дүр гэж хэлж болно. Кино доторх кино шиг үлгэрийн орчинд ороод ирчихсэн ч юм шиг сонин шийдэлтэй. Нүдээ нээгээд сэрэхэд Хулантай нэг оронд нүцгэн хэвтэж байна. Бид хоёр хоёул гайхаж, асуултаас асуулт руу шилжсэн, эхнээсээ авахуулаад таавар мэт кино.
Жүжигчин Б.Хулан
“Дүрийн онцлогийг хүмүүс ирж үзээд өөрсдөө харсан нь дээр болов уу. Илүү өвөрмөц байсан нь Индра гэдэг эмэгтэй 18-19-р зууны орчинд ороход бэрхшээлтэй байсан. Энэ эмэгтэйг яавал зөв талаас нь харуулж болох вэ гэдэг дээр их ажилласан. Энэ эмэгтэйг Их уян зөөлөн гэж хэлэхэд хэцүү, зан араншинг нь тодорхойлж чадахгүй байна. Жишээ нь би Индра, Агий гэж хоёр өөр нэртэй. Хоёр талтай кино учраас үзэгчдэдээ нууцаар нь үлдээмээр байна” гэлээ.
Дөрөвдүгээр сарын 8-нд Тэнгис, Хүннү, Гэгээнтэн, Соёмбо кино театруудад, дөрөвдүгээр сарын 15-нд Өргөө кино театрт нээлтээ хийх гэж байна.