Өнөөдөр эхлэх товтой УИХ-ын ээлжит бус чуулганаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон БАГЦ хуулийн төслүүдийг соёрхон батлахаар төлөвлөсөн. Гэвч өнөөдөр өглөө 30 орчим иргэн Чингисийн талбайд цуглан, 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн нэгийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Энэ нь Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенци юм.
Тэдгээр иргэд эсэргүүцлээ илэрхийлэх үедээ шар өнгийн нунтаг авчран, газар асгасан тул цагдаа нар уран байж болзошгүй гэж үзэн, иргэдийг авч явжээ. Одоо онцгой байдлын албаныхан тэрхүү нунтаг уран мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байна.
“Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенцийг Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1997 оны есдүгээр сарын 29-ний өдөр баталжээ. 2001 оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, одоо 69 улс энэ конвенцид нэгдэн орсон байна.
Уг конвенцид нэгдэж орсон улс орнууд конвенцийн Удиртгал хэсгийн 12 дахь заалтын дагуу “Аливаа улс бусад улсын ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт импортоор оруулахыг хориглох эрхтэйг хүлээн зөвшөөрөх” юм гэдгийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэн юм.