Уул уурхайн ханган нийлүүлэлтийн зургаадугаар форум Чингис зочид буудалд болно. Форумыг нээн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан үг хэлэв.
Дараа нь Стандарчилал хэмжил зүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбилэг “Шинэ бүтээгдэхүүн, технологид стандартчиллын бодлогоор хангах нь”, "Акума эрин" ХХК-ийн ерөнхий менежер Б.Төгс-Эрдэнэ "Уул уурхайн хүнд машин механизмын тос тосолгооны материалыг хэрхэн зөв сонгож хэрэглэх вэ" гэсэн сэдвээр илтгэл тавих юм.
Чингис зочид буудалд болох энэ форумд Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, Шарын гол, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Багануур, Шивээ-Овоо зэрэг уул уурхайн томоохон компаниудын ханган нийлүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд энэ оны төлөвлөгөөгөө танилцуулах юм.
Уул уурхайн компаниуд дундаас Оюутолгой компани хамгийн том худалдан авагч байдаг. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар тус компани нийт 885 ААН-тэй хамтран ажиллаж, тэднээс 210 сая ам.долларын худалдан авалт хийжээ. Ингэхдээ 576 үндэсний компанитай хамтран ажиллаж, үйл ажиллагааны худалдан авалтын 52 хувийг зарцуулжээ.