gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Эрдэнэт” үйлдвэр үндэсний 30 орчим компаниас бараа, бүтээгдэхүүн худалдан авдаг

Эдийн засаг
2016-03-25
0
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 01 минут
2016.03.25

Уул уурхайн ханган нийлүүлэлтийн зургаадугаар форум Чингис зочид буудалд болно. Форумыг нээн  “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан үг хэлэв.

Дараа нь Стандарчилал хэмжил зүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбилэг “Шинэ бүтээгдэхүүн, технологид стандартчиллын бодлогоор хангах нь”, "Акума эрин" ХХК-ийн ерөнхий менежер Б.Төгс-Эрдэнэ "Уул уурхайн хүнд машин механизмын тос тосолгооны материалыг хэрхэн зөв сонгож хэрэглэх вэ"  гэсэн сэдвээр илтгэл тавих юм.

Чингис зочид буудалд болох энэ форумд Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, Шарын гол, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Багануур, Шивээ-Овоо зэрэг уул уурхайн томоохон компаниудын ханган нийлүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд энэ оны төлөвлөгөөгөө танилцуулах юм.     

Уул уурхайн компаниуд дундаас Оюутолгой компани хамгийн том худалдан авагч байдаг. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар тус компани нийт 885 ААН-тэй хамтран ажиллаж, тэднээс 210 сая ам.долларын худалдан авалт хийжээ. Ингэхдээ 576 үндэсний компанитай хамтран ажиллаж, үйл ажиллагааны худалдан авалтын 52 хувийг зарцуулжээ.

  10 цаг 31 минут
2016.03.25

"Эрдэнэс монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан форумыг нээн хэлсэн үгэндээ сүүлийн хоёр жилийн хугацаанд уул уурхайн компаниудын орлого ихээхэн буурсан. Гэхдээ бид өөдрөг байж зардлаа хэмнэхэд гол анхаарлаа хандуулах ёстой гэсэн юм. 

Монголын уул уурхайн салбар дараагийн шатанд гарсан, түүнийхээ бэлтгэлийг өнөөдөр ирсэн ханган нийлүүлэгч компаниуд бэлдэж байна.

Олон улсын зах зээл дээр уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ, урд өмнө нь байгаагүйгээр унаж байна. Хэдийгээр зах зээл хүнд, комданиудын орлого сүүлийн хоёр жилд багассан ч үр ашигтай ажиллах боломж байна.

Тэрээр уул уурхайн ханган нийлүүлэгчдийн зургаа дахь удаагийн форумыг нээж хэлсэн үгэндээ уул уурхайн салбар хүнд нөхцлөөс асар хурдан гарах боломж байна гэдгийг онцоллоо. Нээлтийн үеэр хэлсэн түүний үгийг бүрэн эхээр нь сонсоно уу.

  10 цаг 33 минут
2016.03.25

"Эрдэнэс монгол" компанийн тэргүүн дэд захирал Б.Ариунболд тус компанийн хэрэгжүүлэх томоохон төслүүдийг танилцуулж байна. Тус компани төрийн өмчит 10 компанийг дээвэр дороо нэгтгэдэг. 2025 он гэхэд "Эрдэнэс монгол" корпораци зохион байгуулалт бүхий, салбартаа тэргүүлэгч компани болохыг зорьж байгаа юм байна.  

Үүний тулд Эрдэнэт үйлдвэртэй хамтран зэс хайлуулах үйлдвэр, Багануур ХК-тай хамтран цахилгаан станц барих зэрэг томоохон төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  

Түүний илтгэлийг бүрэн эхээр нь сонсоно уу.

  11 цаг 00 минут
2016.03.25

Дараагийн илтгэлийг “Оюутолгой ХХК-ийн худалдан авах ажиллагааны бодлого” сэдвээр тус компанийн Г.Батбаатар илтгэл тавьж байна. Тэрээр худалдан авах ажиллагаандаа бизнесийн ёсзүй, аюулгүй ажиллагаа, үр ашигтай байдал зэрэг таван зарчмыг баримтлан ажилладаг гэдгээ мэдээллээ.

Ханган нийлүүлэлтийн барааг Өмнөговь руу авчрах, ажилчдыг тухайн аймгаас авах зэрэг зорилгыг тавьж байгаа аж.

Худалдан авалтын 10 төгрөг тутмын 8-ыг нь дотоодод зарцуулж байна. Өнгөрсөн жил гэхэд л 66 сая ам долларын худалдан авалтыг Өмнөговиос хийжээ.

Уурхайн ашиглалтын туршид байнга хэрэглэх бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодоос худалдан авахын тулд импортыг орлуулах төслийг эхлүүлсэн байна. Дотоодод үйлдвэрлэсэн агаар шүүгчийг 2015 оноос эхлэн уурхайд ашиглаж эхэлжээ. Өмнө нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг Европ, АНУ-аас авдаг байсан гэдгийг тэрээр хэллээ.

ААН-үүд тус компанийн цахим хуудсаар дамжуулан ханган нийлүүлэгчээр бүртгүүлж, тендерийн зарлал гэх мэтчилэн олон мэдээллийг авч болох аж. Жишээлбэл, тендерт ялсан компанийн мэдээллийг авах гээд бүхий л мэдээлэл нээлттэй байдаг аж.

  11 цаг 21 минут
2016.03.25

Форумд оролцогчид Оюутолгой компанийн ханган нийлүүлэлт хариуцсан ажилтнуудаас асуулт асууж байна. Тодруулбал ган бөмбөлгөө хаанааас худалдан авдаг, махаа Австралиас авдаг нь үнэн үү, төлбөр тооцоо гаднын банкаар дамждаг уу гэж асуусан юм.

Оюутолгой компани өмнө нь Тайландаас ган бөмбөлөг худалдан авдаг байсан бол энэ оны зургаадугаар сараас эхлэн Эрдэнэт дэх ган бөмбөлгийн үйлдвэрийн бөмбөлгийг хэрэглэхээр болжээ. Мөн тус компани махаа Австрилиас биш монголоос авдаг юм байна. Төлбөр тоооцооны хувьд ханган нийлүүлэлтийн ажилтнууд хариулт өгөх боломжгүй гэв.     

Одоогоор тус компани ган бөөрөнцөг, шохой зэрэг зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний сонгон шалгаруулалтаа хэдийнэ  хийж, худалдан авагчаа сонгожээ. Мөн тэд ханган нийлүүлэгчийг шалгаруулахдаа өрсөлдөхүйц үнэ, бизнесийн ёс зүйг голлон харгалздаг байна. Ингэхдээ дотоодын компанид ямар нэг давуу эрх, нэмэлт оноо өгдөггүйг онцоллоо.   

  12 цаг 17 минут
2016.03.25

Уул уурхайн ханган нийлүүлэлтийн форумын үдээс хойшхи хурал эхэллээ. "Эрдэнэс тавантолгой" компанийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн ахлах мэргэжилтэн Ц.Сангижав танилцуулга хийж байна.

Тус компани төрийн өмчийн компани учраас тендер шалгаруулалтын зарчмаар ханган нийлүүлэгчээ сонгодог. 

Тавантолгойн орд нийт 7.3 сая тонн нүүрсний нөөцтэй. Ордын олборлолтыг гэрээт компаниуд хариуцдаг тул машин механизм,  хүнд тоног төхөөрөмж худалдан авахгүй юм байна. Ийм төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ААН-үүд гэрээт олборлогчдод хандах ёстой юм байна.

Оюутолгойгоос ялгаатай нь тус компани Төрийн болон орон нутгийн өмчөөр ажил, бараа худалдан авах тухай хуулийг мөрддөг. Энэ хуульд заасанчлан дотоодын ААН-ээс бараа худалдан авах бол 10, ажил үйлчилгээ худалдан авах бол 7.5 оноог ханган нийлүүлэгчээр нэр дэвшсэн дотоодын компаниудад хийсвэрээр олгодог аж. 

  12 цаг 27 минут
2016.03.25

"Акума эрин" компанийн ерөнхий менежер Б.Төгс-Эрдэнэ тос тосолгооны материалыг хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөө өгч байна.

Уул уурхайн бүх компани энэ төрлийн материалд өндөр зардал гаргадаг. Хэрэв тос тосолгооны материалаа зөв сонгож чадвал ихээхэн хэмнэлт хийх боломжтой аж.      

Тэрээр тос, тосолгооны материал дээрх товчлол нэр томьёог хэрхэн зөв тайлж унших, зууралдангийн чанар яагаад чухал талаар тайлбарлав.  

  12 цаг 44 минут
2016.03.25

"Шарын гол" ХК-ийн Борлуулалт, маркетингийн менежер Б.Даваадорж илтгэл тавьж байна.

Тус компани Жоркийн аргаар нөөцөө дахин тогтоожээ. 65 км өөрийн төмөр замтай, Дархан хотод байрладаг тул дэд бүтэц сайтайд тооцогддог. Дампуурлын ирмэгт ирсэн тул 2013 онд бүрэн хувьчилсан юм. Ингэснээр техникийн шинэчлэл хийн, 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн  2013 онд нүүрс баяжуулах үйлдвэр худалдан авсан юм. 

Энэ онд тус компани нийт 900 мянган тонн нүүрс олборлохоор ажиллаж  байгаа аж. Энэ дүнг 2018 онд нэг саяд хүргэх юм байна.   

Шарын голын уурхайд хэрэгжүүлж буй хамгийн гол төсөл нь БНАСАУ-ын Ражин боомтоор дамжуулан БНСУ-д баяжуулсан нүүрс нийлүүлэх юм. Туршилтын тээвэрлэлт эхэлжээ.

  14 цаг 09 минут
2016.03.25

"Худалдан авах үйл ажиллаагааны ил тод байдал" сэдэвт форумын хоёрдугаар хэсэг эхэллээ.

Эхний илтгэлийг “Монголын бизнес мэдээллийн сан ба ханган нийлүүлэгчид” MBD төслийн зохицуулагч И.Сэр-Од тавьж байна.

MBD төсөл нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа, Монголын зах зээлд орж ирэх сонирхолтой эсвэл Монголд түнш хайж байгаа болон Монголоос бараа бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтэй бизнес, хөрөнгө оруулалтын ашиг сонирхолыг нэгтгэхийг зорьж байгаа аж.

Мөн нэр бүхий гадаадын ЭСЯ-дууд болон гадаадад байгаа Монголын ЭСЯ-уудтай үр дүнтэй хамтран ажиллаж эхлээд байгааг тэрээр танилцуулав.

Энэ оны хоёрдугаар сарын 23-наас хойшхи сайтын статистикийг харахад Монголыг сонирхох улсуудын тоо, хандалт улам нэмэгдэж байгаа аж.

"Монголын Бизнес мэдээллийн сан" www.mongolianbusinessdatabase.com сайтад өнөөдрийн байдлаар дэлхийн 70 орчим улсаас Монголын зах зээлийг сонирхсон бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид зочилж, бүртгэлд хамрагдаж байгаа аж.

Дотоодын болон гадаадын ханган нийлүүлэгчид тус сайтад орж бүртгүүлснээр бизнес санал, олон төрлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой.

И.Сэр-Одын танилцуулгыг бүрэн эхээр нь сонсоно уу.

  14 цаг 29 минут
2016.03.25

“Ханган нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийн менежмент, нийлүүлэгчид тавих шалгуур” сэдвээр мэдээлэл өгөхөөр "Чурчиллс" ХХК-ийн захирал Barrie Evans тайзнаа гараад байна.

Хангамжийн албаныхан нийлүүлэгчдээс бизнесийн зорилготой уялдсан байх, санхүүгийн тогтвортой, найдвартай, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж буй хүмүүс нь чадварлаг, процесс болон баталгаажилт, шударга өрсөлдөөн, баталгаатай байдлыг хангасан бодлого хэрэгжүүлэх гэх мэт олон төрлийн стандарт чухал болдог.

  14 цаг 51 минут
2016.03.25

“Түлшний элементийн эрчим хүчний дэвшилтэт эко технологи” сэдвээр "Hyphen energy system corporation" компанийн захирал Д.Хишигдэлгэр илтгэл тавихад бэлэн боллоо.

Дулаан цахилгаан хосолсон шатахууны элементийн үүсгүүр системийн давуу талыг тэрээр танилцуулж байна. Эрчим хүчний бүтээмж 90 хувь нь ДЦХ бүтээмж, хэрэглээний эргэлтийн зардал бага, олдоц элбэг байгалийн хий нь байгальд ээлтэй, олборлолтын зардлыг хэмнэх аж.

Түүний танилцуулж буй түлшний элементийн эрчим хүчний дэвшилтэт технологийг ашигласнаар одоо төлж буй 80 төгрөгөө 10 төгрөг болгон бууруулахаас гадна, дулааны асуудлаа шийдэх боломжтой аж. 

Уул уурхайн компаниуд хэмнэлт хийхийн дээр байгаль дэлхийдээ ээлтэй энэ төрлийн технологийг ашиглахыг уриаллаа.

  15 цаг 20 минут
2016.03.25

"Эрдэнэт үйлдвэр ХХК-д хэрхэн ханган нийлүүлэлт хийх нь" сэдвээр тус үйлдвэрийн худалдаа хангамжийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Ш.Мэндбаяр танилцуулга хийж байна.

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн зэсийн баяжмалын ачилт сүүлийн дөрвөн жил төлөвлөгөө давуулан биелүүлж байгаа бөгөөд молибдений баяжмалын ачилт ч мөн адил төлөвлөгөөгөө давж байгаа аж.

Дэлхийн шилдэг уул уурхайн үйлдвэрүүдийн жишигт хүрч ажиллах эрхэм зорилго тавин ажиллаж буй тус компани худалдан авалтын үнийг хөөрөгдлийг багасгаж, худалдан авалтыг илүү чанартай болгож байгаа юм байна.

Худалдан авах ажиллагаанд

  • Ил тод нээлтэй, өрсөлдөх тэгш боломжтой байх,
  • Зах зээлийн бодит үнээр худалдан авах,
  • Импортыг орлох бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих,
  • Орон нутгийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийг дэмжин хөгжүүлэх бодлогыг бариталж байна.

Импортыг орлох бүтээгдэхүүний хэмжээ, компанийн тоо жилээс жилд өсч буй бөгөөд өнгөрсөн онд гэхэд 27 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийт 37 компаниас авсан байна.

Эрдэнэт үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн ил тод байдлын талаарх түүний танилцуулгыг бүрэн эхээр нь сонсох боломжтой.

  15 цаг 44 минут
2016.03.25

“Худалдан авах ажиллааны хууль эрхзүйн орчин” сэдвээр Худалдан авах ажиллагааны газрын Хууль, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Санчиргарав мэдээлэл хийлээ.

Тэрээр тендерт оролцох аж ахуйн нэгжүүд авлигын хэрэгт оролцоогүй гэдгээ улсын байцаагчаас авсан тодорхойлолтоор батлах шаардлагатайг онцоллоо.

  15 цаг 47 минут
2016.03.25

Дараагийн танилцуулгыг “Уул уурхайн олборлолт явагдаж буй орон нутгийн тогтвортой хөгжлийн цогц хамтын ажиллагааг бий болгох боломж” сэдвээр GIZ ахлах мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэ хийж байна.

Орон нутгийн цогц хөгжил төсөл Баянхонгор, Увс, Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудад хэрэгжиж байгаа юм байна.

Ингэхдээ Засаг даргын тамгын газар, уул уурхайн компани, иргэний нийгмийн байгууллага, жижиг дунд үйлдвэр эрхлэгч хоорондын түншлэл тогтоохыг гол зорилго болгодог байна.

Түүний танилцуулгыг бүрэн эхээр нь сонсоно уу.

  16 цаг 25 минут
2016.03.25

Уул уурхайн зориулалтын генератор, насос, гэрэлт цамхаг, тэдгээрийн хэрэглээний онцлогийн талаар "Юнитра" компанийн худалдааны төлөөлөгч Ц.Оюунбаатар мэдээлэл өглөө.

  16 цаг 34 минут
2016.03.25

Зургаа дахь удаагийн уул уурхайн ханган нийлүүлэгчдийн форумын сүүлийн танилцуулгыг Бодь даатгал ХХК-ий даатгалын менежр Б.Өнөболд "Аюулгүй ажиллагаа, эрсдэл болон даатгал" сэдвээр тавьж байна.

Эрдлийн удирлагын бодлого даатгал хоёр бол салшгүй холбоотой гэдгийг тэрээр онцолсон юм.

  16 цаг 35 минут
2016.03.25

"Эрдэнэс монгол", Эрдэс баялаг уул уурхайн бирж хамтран "Уул уурхайн ханган нийлүүлэлтийн форум"-ыг зургаа дах удаа зохион байгууллаа. Энэ удаад мега төслүүдийн ханган нийлүүлэлт гэсэн сэдвийг онцолсон тул Оюутолгой, Тавантолгой, Шарын гол, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон компаниудын төлөөлөл оролцсон юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан